Эдийн засаг

October, 2013

  • 18 October

    АНУ дахь хямрал юанийг нөөц валют болгон хувиргаж байна

    Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Хөрөнгө оруулагчдын Хятад руу хийж буй гэнэтийн бадарчлал дэлхийн шинэ валютын нөөцөд шилжиж байгаагийн анхны шинж тэмдэг байж болзошгүй. Хятадын валют дэлхийд ноёлох замд саад болж буй өөр олон зүйл байгаа нь мэдээж юм. Энэ нь юаний чөлөөт эргэлт …

  • 18 October

    Хотын дарга үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хандан уриалга гаргалаа

     Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын   хамт олонд:               Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Хүнс,  худалдаа, үйлчилгээний  салбарын  хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүнсний хангамж, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл  зохистой  хэрэглээг хэвшүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулахад нийслэлийн төр захиргааны  байгууллагуудтай хамтран ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Улсын маань нийслэлийн 374 жилийн ой хэдхэн хоногийн дараа  тохионо.Энэ …

  • 17 October

    Нийслэлийн өдрөөр худалдаа үйлчилгээний байгууллагууд онцгой хямдрал зарлана

    Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм. Уулзалтад …

  • 17 October

    “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн болж байна

    Нийслэлийн Засаг даргын гаргасан  “Үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах” тухай А/950  тоот захирамжийн дагуу нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газраас “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2013” үзэсгэлэн худалдааг 10 сарын 17-ноос 21-ний өдрүүдэд   “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг худалдах юм. Үзэсгэлэн худалдааг зохион …

  • 16 October

    Хөдөө аж ахуйн бирж ноосны арилжааг хангалтгүй хийжээ

     Монгол Улсын дотоодын зах зээлд жилдээ нэг тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн түүхий эд эргэлддэг гэсэн тоо бий. Харамсалтай нь ийм их хэмжээний мөнгө хя­тад ченжүүдийн халаасанд орчихдог гэмтэй. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх зо­рилгоор Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Хөдөө аж ахуйн бирж дээр нийт 105 удаагийн арилжаагаар 375.7 тэрбум төгрөгийн бор­луулалт хийснээс …

  • 15 October

    “Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэнэ

     Компанийн засаглалыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аудитын компаниудын засаглалыг сайжруулах  үндэсний семинарын үеэр “Нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоог боловсронгуй болгох” үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх шийдвэр гарчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хариуцлагын  даатгалын тогтолцоог нэвтрүүлэх шаардлага гарч байгаа ажээ. Үүнд: Аж ахуйн нэгж, байгууллагуудын нягтлан бодох бүртгэл хөтлөлт, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, Хөндлөнгийн аудитын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, Төрийн …

  • 15 October

    Эрэлт ихтэй авто машины үнэ 1.5-5 сая төгрөгөөр өсчээ

     Монголд анх 1920 онд Улаан Гэлэн гэгч хүн чий­чаан оруулж ирсэн гэдэг. Тэрбээр уг чийчаанаа Ардын намынхны дотно нөхөр Цэцэг Шагдарт зарс­­наар авто машины най­­мааны түүх эхэлжээ. Цэцэг Шагдар гэгч нь тухайн үед Нийслэл хүрээнд хоёр гуанзтай, под хийсэн баян эр байж. Сүүлд нь 1921 онд Судар бич­гийн хүрээлэнгийн орос мэргэжилтэн Д.Эндрюс гэдэг хүн төр шашны тэр­­гүүн Богд гэгээнтэн Жавзандамба …

  • 14 October

    Ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 18,2 тэрбум төгрөг болж өсчээ

    Сүүлийн гурван жилийн турш Монгол улсын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэмжих, ялангуяа ноолуурын салбарт  анхаарч ажилласны дүнд ноолуурын салбар дахь түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж улмаар борлуулалт хоёр дахин өссөн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэв. Тодруулбал, 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97.8 тэрбум төгрөг, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28.7 …

  • 14 October

    Ажилгүйчүүдийн 70 хувийг бүрэн дунд боловсрол болон бакалаврын зэрэгтэй иргэд эзлэж байна

     Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 37.6 мянга болж, өмнөх жилийн мөн үеэс 6.5 мянган хүн буюу 14.7 хувиар буурсан үзүүлэлж гарчээ. Ажилгүй иргэдийг боловсролын төвшингөөр нь ангилж үзвэл 0.5 хувь нь магистр, доктор,  6.8 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 6.7 хувь нь техникийн болон мэргэжлийн,10.5 хувь нь суурь, 29.9 хувь нь бакалавр, 41.5 хувь нь бүрэн …

  • 12 October

    Хэрэглэгчид “Мобикомд” шулуулсаар залхжээ

    Монголын хамгийн анхны үүрэн телефоны байгууллага гэдгээрээ Мобиком компани манайдаа бусад үүрэн холбоонуудаас тариф болоод үнийн хувьд нилээн хатуу байр суурьтай байдаг билээ. 9911-тэй алтан дугаар нь л гэхэд байрны үнэтэй байдаг. Нэг ёсондоо  зөвхөн баячууд л мобикомын хэрэгч байх ёстой гэсэн үг шиг байгаа юм. Дээрээс нь үнэ тарифаа буулгадаггүй байж элдэв төрлийн үйлчилгээ гаргаж иргэдээ өрөнд оруулдаг. дээр …

  • 11 October

    Дэлхий банк “хөгжилтэй орнуудын валютын бодлогод анхаарал тавьж байгаа”

    Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Юнг Ким энэ сарын 10-нд Вашингтонд хэлэхдээ, “Хятад  улсын эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт, шинээр хөгжиж буй зах зээл  хөгжингүй орнуудад үлгэр жишээ болж чадаж байна” гэж олон улсын валютын сан болон Дэлхийн банкны ээлжит хурлын өмнө хэлжээ. Тэрээр мөн  “Шанхайн чөлөөт худалдааны бүс байгуулагдсан болон Хятад улс хөрөнгө оруулалт болон импортод түшиглэдэг байснаа хэрэглэгчид болон үйлчилгээгээр өсөлтийн …

  • 10 October

    Ард түмнээсээ авах 17 шинэ татварын жагсаалт “татваргүй юм гэж байхгүй болжээ”

    1.    “Бэлэглэлийн татвар”.Шинэчлэлийн Засгийн газар иргэд хоорондоо үл хөдлөх хөрөнгийг худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж улсад нэг ч төрлийн татвар төлдөггүй гэж үзсэн байна. Өмнө ийм асуудал сөхөгдөж, асуудал оруулж ирэхэд С.Батболдын Засгийн газар болиулж байсан. Харин Н.Алтанхуягийн Засгийн газар авна гэж мэдэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд үл хөдлөх хөрөнгө зарж байгаа, худалдан авч байгаа иргэдээс татвар авахаар боллоо. Энэ шийдлээ Шинэчлэлийн …

  • 10 October

    Б.Одонхүү: Хураасан буудайгаа спиртийн үйлдвэрүүдэд нийлүүлэхгүй

    ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүтэй ярилцлаа. -Ургац хураалт хэдэн хувьтай байна вэ? -Үр тарианы хураалт энэ сарын 8-ны мэдээгээр 72 хувьтай байна. Төмснийх 90 хувь байгаа бол хүнсний ногоогоо хураагаад дууслаа. 100 орчим га-д тарьдаг компаниуд төмсөө хурааж дуусаагүй байна. Харин үр тарианы томоохон аж ахуйн нэгжүүд буудайгаа хураагаад дууссан. Комбайнгүй, 100 хүрэхгүй га талбайд …

  • 9 October

    Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүллээ

    Эрээн, Замын-Үүдээс 120 гаруй вагон цемент ирсэн нь нь энэ жилийн өдөрт ачигдсан цементийн хэмжээгээр хамгийн өндөр дүнтэй нийлүүлэлт болжээ. Энэ зуны хувьд өдөрт 60-80 вагон цемент урд хөршөөс оруулж ирж байсан юм. Мөн өмнө нь нэг тонн цементийг 135-145 мянган төгрөгөөр борлуулж байсан бол есдүгээр сарын 15-наас хойш тонн цементийн үнэ 200 мянган төгрөгт хүрсэн байна. Ийнхүү үнэ өсөх …

  • 9 October

    Цалингаа нэмээгүй байгууллагад хариуцлага тооцно

    Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өнгөрсөн сарын 1- нээс эхлэн 36.7 хувиар нэмэгдүүлж, 192 мянган төгрөг болсон. Гэсэн ч төрийн болон хувийн хэвшлийн ихэнх байгууллага одоо хүртэл ажилчдынхаа доод цалинг нэмээгүй байгаа аж. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа л бол энэ тогтоолыг заавал мөрдөх ёстой. Зөрчсөн тохиолдолд ШӨХТГ-аар дамжуулан хариуцлага тооцно гэж албаныхан хэлж байна.