Эдийн засаг

April, 2014

  • 4 April

    Газар тариалан эрхлэгчдэд шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоно

    Хаврын тариалалтад 6.2 мянган тонн, уринш боловсруулалтад 8.1 мянган тонн, ургац хураалтад 5.8 мянган тонн дизел түлш шаардлагатай байгаа аж. Тиймээс нийтдээ газар тариалангийн үйлдвэрлэлд 20.1 мянган тонн дизель түлш шаардагдах тооцоог гаргаж холбогдох яам, агентлагуудад хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ. Удахгүй болох тариалалтад шаардагдах шатахууныг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох боломжийг бүрдүүлэх зорилгоор нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд үнэ, борлуулах нөхцлийн талаар …

  • 3 April

    Хаврын тариалалтад шаардлагатай үрийн 6800 тонн нь импортоор орж иржээ

    Энэ оны хаврын тариа­лалтыг нийт 373.5 мянган га талбайд хийх бөгөөд үүний 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах юм байна. Хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрх­лэл­тийг дэмжих …

  • 3 April

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ ханш /4 сарын 2-ны байдлаар/

    Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7635 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8555 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буюу 75 төгрөгөөр, үхрийн цул мах 3.5 хувиар буюу 350 төгрөгөөр өссөн байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний …

  • 2 April

    80 м/кв-аас дээш талбайтай орон сууцыг ипотекийн зээлд хамруулах санал хүргүүлжээ

    Амины орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах боломжийг Барилга хот байгуулалтын яамнаас судлан, саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Тус саналд 80 м/кв-аас дээш талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамруулах асуудлыг гурван хувилбараар оруулсан байгаа гэнэ. Тодруулбал, – 80 м.кв-ын босгыг бүр болих – 80 м.кв-аас илүү талбайтай орон сууцны 80 м.кв хүртэлх талбайг нь 8 хувийн хүүтэй зээлд …

  • 2 April

    Хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд ногдол ашиг тараахаар шийдвэрлэжээ

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд 2013 оны санхүүгийн үзүүлэлтээ хөрөнгө оруулагчдад танилцуулж дууссан. Түүнчлэн эдгээр компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ хурлыг хийж энэ оны үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэж байна. Үүнээс гадна хамгийн гол анхаарал татдаг шийдвэр нь эдгээр компанийн ногдол ашиг юм. 2012 оны хувьд бүртгэлтэй компаниудаас нийт 10.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахад “АПУ” ХК …

  • 2 April

    Ам.доллар чангарч, иень суларлаа

    4-р сарын нэгний орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1782 төгрөг 1 мөнгөнөөс 1782 төгрөг 55 мөнгө хүрч 00 төгрөг 54 мөнгөөр чангарчээ. Ам.доллар төгрөгийн эсрэг чангарснаар Евро төгрөгийн эсрэг 2451 төгрөг 87 мөнгөнөөс 2459 төгрөг 21 мөнгө хүрч 7 төгрөг 34 мөнгөөр, Фунт төгрөгийн эсрэг 2964 төгрөг 2 мөнгөнөөс 2970 төгрөг 26 мөнгө хүрч 6 төгрөг 24 мөнгөөр, юань …

  • 1 April

    Орон сууцны үнэ өссөөр л цалин гэж шүлэс

    Болсон болоогүй, метр квадрат нь хүрсэн хүрээгүй, чанартай чанаргүй орон сууцнуудын үнэ тэнгэрт хадсаар л  “Мастер пропертис” ХХК Улаанбаатар хот дахь орон сууцны үнэ ханшийн талаар тогтмол судалгаа хийдэг. Уг судалгааны гуравдугаар сарын дүн гарсан байна. Улаанбаатар хотод зарагдаж буй орон сууцны нэг ам.метрийн дундаж үнэ гуравдугаар сарын байдлаар хоёр сая 353 мянган төгрөг болсон байна. Энэ нь өмнөх оны …

  • 1 April

    Германаас 13 сая ам.долларын хөрөнгө татжээ

    Монгол Улсын “Хөгжлийн банк” олон улсын зах зээлд бонд гаргахаас гадна санхүүжилт татах үйл ажиллагааг илүү олон хэлбэрээр явуулахаар зорьж байгаагаа мэдээллээ. Одоогоор Германаас таатай нөхцлөөр 13 сая ам.долларын хөрөнгө татах ажил эцсийн шатандаа явж байгаа юм байна. Энэ нь барилгын материалын үйлдвэрлэлийг санхүүжүүлэхэд чиглэх ажээ. Мөн цаашид БНХАУ-тай байгуулсан гэрээний хүрээнд санхүүжилт татахыг ч мэдээллээ. 2012 онд “Хөгжлийн банк” …

  • 1 April

    Нэг богц ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна

    Энэ жилийн ноолуурын ханш 80 мянган төгрөгөөс эхэлсэн. Өчигдөр Эмээлт захад нэг кг ноолуур 85 мянган төгрөгийн ханштай байв. Харин Хөдөө аж ахуйн биржийн арилжааны мэдээнээс харахад нэг богц буюу 10 кг ямааны түүхий ноолуур 890 мянган төгрөгийн үнэтэй байна. Тодруулбал, энэ хавар ноолуурын үнэ өмнөх жилүүдээс харьцангуй өндөр буюу кг нь 89000 төгрөгт хүрчээ. Уржнан жил ноолуур нэг кг …

March, 2014

  • 31 March

    2014 онд нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн

    Төсвийн санхүүжилтийн гүйцэтгэл оны эхний хоёр сарын эцсийн байдлаар сүүлийн таван жилийн дунджаас өндөр гарсан гэж Сангийн яамнаас мэдээллээ. Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар нийт нэг их наяд 143 тэрбум 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл 2014 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар нийт 66.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээд байна. Тодруулбал энэ нь нийт …

  • 28 March

    Орон сууцны зээлийн үлдэгдэл өссөн байна

    Монгол Улсын хэмжээнд олгосон орон сууцны зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг давж, өнгөрсөн сарын мөн үеэс 4.9 хувиар, жилийн өмнөхтэй харьцуулахад 2.4 дахин өсчээ. Эндээс харахад Монгол Улсын 53 мянга 611 иргэн сар бүр өөрийн орлогоосоо орон сууцны зээл төлж байна гэсэн үг юм. Хоёрдугаар сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 6.9 нэгж …

  • 27 March

    21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 21.4 сая ам.доллар, 31.4 сая юань худалдан авах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1780.00 төгрөгийн хаалтын ханшаар 21.4 сая ам.доллар, 287.05 төгрөгийн хаалтын ханшаар 31.4 сая юань худалдлаа. Мөн гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 11.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн …

  • 27 March

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнэ ханш (3-р сарын 26-ны байдлаар)

    2014 оны 3-р сарын 26-ний байдлаар нийслэл хот дахь хүнсний томоохон зах, худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ ханшийг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Махны дундаж үнэ 2014 оны 3-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7145 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8480 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх …

  • 26 March

    Нийслэлийн замын ажилд 74 тэрбум төгрөг төсөвлөжээ

    Нийслэлийн авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын газраас энэ онд Улаанбаатар хотод хэрэгжих зам, зам засварын ажлаа товч танилцуулж,  цаашлаад компаниуд юунд анхаарах, хайрга, шороо, карьерыг яаж ашиглах, хэрэглэх материалын лаборторийн шинжилгээг яаж баталгаажуулах болон зураг төсөл дээр гарч буй алдаа дутагдлын талаар дэлгэрэнгүй …

  • 26 March

    Монголбанк найман сая ам.доллар худалдан авлаа

    Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 38.7 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 1781.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар худалдаж гадаад валютын дотоодын захад ам.доллар нийлүүлэв. Юанийн дуудлага худалдаагаар банкууд юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк оролцоогүй болно. Мөн банкууд төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, …