Эдийн засаг

April, 2014

  • 11 April

    Инфляци 3.5 хувиар өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос мэдээллэж буйгаар 2014 оны эхний гурван сард инфляци 3.5 хувиар өссөн байна. Өмнөх сарын дүнгээс 0.8 хувиар өссөн бол, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувийн өсөлттэй байна. Монголбанк энэ онд инфляцийг найм болон түүнээс доош хувьд барина гэж төлөвлөсөн. Энэ дагуу бодлогын арга хэмжээнүүд хийгдэж буй бөгөөд хүлээлт ёсоор бол энэ оны хоёрдугаар хагасаас хойш эдийн …

  • 11 April

    Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа

    Монгол Улсын тээврийн салбарын эхний улирлын статистик үзүүлэлт гарлаа. Энэ оны эхний гурван сарын хугацаанд бүх төрлийн тээврээр 8.9 сая тонн ачаа, давхардсан тоогоор 83.2 сая зорчигч тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тээсэн ачаа 826 мянган тонн буюу 10.2 хувиар өссөн бол зорчигчдын тоо 5.3 саяар буурсан байна. Авто тээврээр тээсэн ачаа эхний улиралд 4.5 сая тонн болж, өмнөх …

  • 11 April

    Юань, долларын ханш суларлаа

    2014.04.10-ны орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1782 төгрөг 46 мөнгөнөөс 1780 төгрөг 86 мөнгө хүрч 1 төгрөг 60 мөнгөөр суларлаа. Ам.доллар төгрөгийн эсрэг суларсанч евро төгрөгийн эсрэг 2460 төгрөг 51 мөнгөнөөс 2467 төгрөг 92 мөнгө хүрч 7 төгрөг 41 мөнгөөр, иень  төгрөгийн эсрэг 17 төгрөг 48 мөнгөнөөс 17 төгрөг 50 мөнгө хүрч 2 мөнгөөр, фунт төгрөгийн эсрэг 2984 …

  • 10 April

    Ам.долларын ханш 42 мөнгөөр чангарав

    2014.04.09-ний орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1782 төгрөг 4 мөнгөнөөс 1782 төгрөг 46 мөнгө хүрч 00 төгрөг 42 мөнгөөр чангарчээ. Мөн евро  2453 төгрөг 25 мөнгөнөөс 2460 төгрөг 51 мөнгө хүрч 7 төгрөг 26 мөнгөөр,  юань 287 төгрөг 36 мөнгөнөөс 287 төгрөг 53 мөнгө хүрч 00 төгрөг 17 мөнгөөр, иень 17 төгрөг 34 мөнгөнөөс 17 төгрөг 48 мөнгө …

  • 10 April

    Манай улсын эдийн засаг жилийн дараа өснө

    Олон улсын валютын сангаас 2014 болон 2015 оны дэлхийн эдийн засгийн шинэчилсэн төлвийг танилцууллаа. Тус байгууллагын зүгээс 2014-2015 онд АНУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжих бол Бразил болон ОХУ зэрэг хөгжиж буй орнуудын өсөлт саарах төлөвтэй байгааг мэдэгджээ. Тодруулбал, Олон улсын валютын сангаас дэлхийн эдийн засаг энэ онд 3.6 хувиар өснө гэж үзсэн байна. Монгол Улсын хувьд эдийн засаг энэ онд …

  • 10 April

    Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ /4 сарын 9-ний байдлаар/

    Махны дундаж үнэ 2014 оны 4-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7530 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8220 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.9 хувиар буюу 335 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байлаа. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Макс” хүнсний захад хамгийн хямд …

  • 9 April

    Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 3,99 төгрөгөөр суларлаа

    Өчигдөр буюу 2014.04.08-ны орой Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг 1778 төгрөг 5 мөнгөнөөс 1782 төгрөг 4 мөнгө хүрч 3 төгрөг 99 мөнгөөр чангарлаа. Харин юань төгрөгийн эсрэг 286 төгрөг 21 мөнгөнөөс 287 төгрөг 36 мөнгө хүрч 1 төгрөг 15 мөнгөөр, евро төгрөгийн эсрэг 2439 төгрөг 13 мөнгөнөөс 2453 төгрөг 25 мөнгө хүрч 14 төгрөг 12 мөнгөөр, иень  төгрөгийн эсрэг …

  • 9 April

    “Mongolia Mining 2014” маргааш эхэлнэ

    “Дэлхийн технологи дэргэд ирлээ” уриатай олон улсын уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн маргааш “Буянт-Ухаа” цогцолборт үүдээ нээхээр зэхжээ. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolia mining 2014” өмнөх жилүүдийнхээс улам өргөжиж, 16 улсын 120-иод компани оролцохоор бүртгүүлсэн тухай эл үзэсгэлэнг зохион байгуулж буй “Minex Mongolia” компанийн зохицуулагч П.Чимэдням онцоллоо. Тодруулбал, АНУ-ын “Joy Global”, хүнд машин механизмын хөдөлгүүр үйлдвэрлэгч “Cummins”, ХБНГУ-ын …

  • 8 April

    3.08 тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараана

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 249 компанийн 11хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахаар болжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 249 компанийн 17,7 хувь нь буюу 44 хувьцаат компани хувьцаа эзэмшигчиддээ 2013 онд олсон ашгаасаа хуваарилах эсэх талаар хэлэлцжээ. Ингэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаараа ийнхүү хэлэлцэж үзээд 11 хувьцаат компани  хувьцаа эзэшигчиддээ өнгөрсөн жилийн олсон ашгаасаа ногдол ашиг өгөхөөр шийдвэрлэсэн байна. Үүнд, …

  • 8 April

    Монголд ажиллаж буй гадаад иргэдийн үндсэн цалин 1.7 сая төгрөг байна

    Хөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаа хийжээ. 2010 онд хийж байсан үетэй харьцуулахад 2013 онд ажилагсдын үндсэн цалин 2.3 дахин буюу 298.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Ажиллагсдын үндсэн цалингийн улсын дундаж 2013 оны наймдугаар сард 528.7 мянган төгрөг байсан гэнэ. Улаанбаатар хотод амьжиргааны өртгөөс хамаарч, хамгийн өндөр цалин олгож байгаа …

  • 8 April

    “Гашуунсухайтын төмөр зам” компани байгууллаа

    Засгийн газрын энэ оны гуравдугаар сарын 21-ний хуралдаанаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах бодлогын хүрээнд Гашуунсухайтын боомтыг БНХАУ-ын Ганцмодны боомттой холбосон нарийн төмөр зам барьж, ашиглах чиг үүрэгтэй “Гашуунсухайтын төмөр зам” компанийг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах шийдвэр гарсан. Шийдвэр дөрөвдүгээр сарын 07-ны өдөр ажил хэрэг болж, Монголын талаас Эрдэнэс-Тавантолгой ХК, Энержи Рерурс ХХК, Тавантолгой ХК, БНХАУ-ын …

  • 7 April

    Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ

    Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд ямар нэгэн шок нэмэгдэхгүй гэж Сангийн яамнаас таамаглаж байна. Өнгөрсөн үеийн шок эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж, урт хугацааны чиг хандлага руугаа аажмаар буцна гэж үзэж буйгаа танилцууллаа. 2014 оны эдийн засгийн төсөөллийг гаргахдаа хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөхгүй байгаагаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсныг тооцсон байна. Мөн ойрын ирээдүйд түүхий эдийн үнэ …

  • 5 April

    Манай улсад байгаа гадаадын иргэдийн цалин 1.7 сая төгрөг байна

    Хөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаагаа танилцууллаа. Монголд ажиллаж байгаа гадаад улсын иргэн харъяат ажиллагсдын үндсэн цалин 1.7 сая төгрөг байна. Гадаад ажиллагсдын цалинг салбараар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж буй гадаад  ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 7.2 сая төгрөгт хүрчээ. Эдгээр …

  • 4 April

    Манай улс өрийн дарамтад орж болзошгүйг АХБ-аас анхаарууллаа

    Азийн хөгжлийн банк манай улсыг өрийн дарамтад орж болзошгүй байгааг анхааруулжээ. Тодруулбал, “Нүүрсний экспорт 2011 оноос хойш үнийн дүнгээрээ ихээхэн хэмжээгээр буурсан атлаа хэмжээ нь төдийлөн буураагүй. Үүнийг БНХАУ-ын эдийн засагт нийлүүлэгдэж байгаа нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэж байгаатай холбон тайлбарлаж болно. Тус улсын экспортын хэмжээ өссөн атлаа, Монголоос нийлүүлсэн нь буурсан. Үүнээс үүдээд төсвийн орлого, уул уурхайн салбарт …

  • 4 April

    ХААБ-ийн арилжаа 2.2 тэрбумд хүрлээ

    Хөдөө аж ахуйн биржийн пүрэв гарагийн арилжаагаар 2.2 тэрбум төгрөгийн түүхий эдийн арилжаа хийгдлээ. Ингэснээр сүүлийн найм дахь ажлын өдөртөө дараалан тус биржийн арилжаа явагдаж байна. Пүрэв гарагийн арилжааны мэдээллээс харахад ямааны боловсруулаагүй болон угаасан хоёр төрлийн ноолуурын арилжаа нийт үнийн дүнгийн дийлэнх болох 1.8 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Ханшийн тухайд тогтвортой байж, боловсруулаагүй цайвар ноолуур 885 мянган төгрөгөөр нийт 1010 …