Гадаад мэдээ

March, 2021

  • 13 March

    ДЭМБ-аас Johnson & Johnson вакциныг бүртгэж, AstraZeneca-г аюулгүй гэв

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 12-ны өдөрт Жансен (Johnson & Johnson) компанийн гаргасан COVID-19-ийн эсрэг “Ad26.COV2.S” вакциныг яаралтай горимд хэрэглэхийг зөвшөөрсөн жагсаалтад бүртгэлээ. Тус вакциныг хэрэглэх зөвшөөрлийг Европын эмийн агентлагаас (European Medicines Agency EMA) гуравдугаар сарын сарын 11-нд олгосон юм.  Жансены вакцин нь ДЭМБ-д бүртгэгдсэн анхны нэг тунгийн горимтой хэрэглэх вакцин юм. Жансен компанийн зүгээс өргөн хүрээнд явуулсан туршилт судалгаагаар тус вакциныг …

  • 2 March

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Сovid-19-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Энэтхэг улсад Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакциныг хийлгэжээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ. Энэтхэг эмч нар болон эрдэмтэд цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд маш хурдацтай ажиллаж байгааг харах гайхалтай байлаа. Энэтхэгийг …

February, 2021

  • 26 February

    Ковид-19 цар тахлын үеийн Хятад улс

    2020 оны Хятадын эдийн засгийн байдал              2019 онд Хятад улсын эдийн засаг 6%-аар өсөж, дэлхийн улс орнуудын дунд хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай орны нэг болж байсан ба 2011 оноос хойш эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ын дараа орсон байр сууриа хадгалж, мөн өсөлтийн энэ хурдаа жигд хадгалсаар байх аваас арваад жилийн дараа дэлхийн хамгийн шилдэг эдийн засагтай орон болоход ойрхон байгаа …

  • 22 February

    Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “сovid-19”-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Австрали улсын  Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлыг даван туулах, эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь вакцин болохыг ард иргэддээ үлгэрлэн харуулахын тулд өөрөө ням гарагт Pfizer вакцин хийлгэснийг BBC мэдээллээ.   Ерөнхий сайд Скотт Моррисоны вакцин хийлгэж буй үйл явцыг орон даяар телевизээр нэвтрүүлжээ.  Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт  болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, асрамжийн газарт амьдардаг зарим иргэд вакцин хийлгэжээ.

  • 19 February

    Фото: Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажилтай танилцав

    Энэ сарын 18-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп болон паралимпын бэлтгэл ажилтай танилцав. Энэ үер спортын ордонд Ши Жиньпин уран гулгалтын үндэсний шигшээ, ойрын зайн тэшүүрийн багийн дасгалыг үзэж, бэлтгэл ажил урагштай явагдаж байгаад маш их сэтгэл ханамжтай байв. Тэрбээр “Бээжингийн өвлийн олимпын наадам, пара олимпын наадам зохион байгуулагдана гэдэгт би итгэл дүүрэн байгаа” гэж хэлэв. 2022 …

  • 19 February

    ВИДЕО:Дональд Трампын казиног нураажээ

    АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг энэ сарын 17-ний өдөр нураажээ. АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан юм. Нэгэн үе Холливиудийн жүжигчид, рок оддын цуглардаг байсан казино 2009 оноос дампуурч, хаалгаа барьсан байна. Энэ сарын 17-ний өдөр казиногийн хуучин барилгад нийт 3000 …

  • 5 February

    “Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал хүртлээ

    ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ. Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос  “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, …

January, 2021

  • 27 January

    Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маск авдаг ухаалаг машин

    БНХАУ-ын Хүнань мужийн Чанша хотын захиргаанаас хотынхоо метроны 23 өртөөнд үнэгүй маск тараагч ухаалаг машиныг энэ сарын 24-нд суурилууллаа. Метрогоор зорчигчид өдөр бүр хүн байсан нэг ширхэг маск үнэгүй авч болох юм. Зорчигчид гар утсаар QR кодыг уншуулан маскаа авах юм байна. Удахгүй болох бусад шугамын метроны гал түймэр, үнэгүй маск тараагч ухаалаг машиныг суурилуулахаар төлөвлөж байгаа аж.

  • 21 January

    ФОТО:АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөлөө

    АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын  арга хэмжээ боллоо. Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд алдарт дуучин уригдан ирж “This land is your land” дууг дуулсан бол Лэди Гага АНУ-ын төрийн дууллыг дуулсан юм. https://youtu.be/-6w3SPbTWKE 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены тангараг өргөх ёслолын арга хэмжээнд ерөнхийлөгч асан  Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама болон тус улсын Дээд шүүхийн шүүгч нар хүрэлцэн ирлээ. Өдгөө 78 настай Жо Байдены хувьд тус улсын түүхэн дэх хамгийн өндөр настай Ерөнхийлөгч …

  • 19 January

    ВИДЕО:Далай лам “Уур амьсгалын хямрал” сэдвээр Грета Тунбергтэй цахимаар ярилцжээ

    Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам 2021 оны нэгдүгээр сарын 10-ний өдөр уур амьсгалын өөрчлөлтийн талаар эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 17 настай Швед охин Грета Тунбергтэй цахимаар уулзаж, “Уур амьсгалын хямрал” сэдвээр ярилцсан байна. Цахим уулзалтын үеэр зочид хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтөд яаралтай анхаарлаа хандуулж, цаг уурын хамгийн ноцтой аюул заналыг шинжлэх ухааны үүднээс хүлээн зөвшөөрч, улам …

  • 19 January

    “Samsung ”-ийн өв залгамжлагчид 2,6 жилийн хорих ял оноолоо

    Өмнөд Солонгосын Дээд шүүх өчигдөр /2021.01.18/ “Samsung”группын өв залгамжлагч И Жэ Ёнд 2,6 жилийн хорих ял оноожээ. Шүүхийн шийдвэр гарсны дараа “Samsung”-ийн хувьцаа дөрвөн хувиар унасан байна. Өдгөө 52 настай И Жэ Ён нь “Samsung” группийн ерөнхийлөгч агсан И Кун Хигийн том хүү бөгөөд энэ группийн өв залгамжлагч билээ. Эцэг нь 2014 онд зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хэвтэж байгаад өнгөрсөн …

  • 14 January

    Видео:Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо коронавирусний вакцин хийлгэлээ

    Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр /2021.01.13/ БНХАУ-ын  “Sinovac” компанийн бүтээсэн вакциныг хийлгэснээр тус улсад , олон нийтийг вакцинжуулах ажил эхэллээ.  Индонезийн Хүнс, эмийн чанарын хяналтын үндэсний агентлагаас хэрэглэхийг зөвшөөрсөн коронавирусний анхны вакцин бол БНХАУ-ын  “Sinovac” компанийн бүтээсэн вакцин юм. Тус байгууллагын мэдээлснээр, уг вакцин 65.3 хувийн үр дүнтэй байгааг завсрын туршилтын дүн харуулжээ. БНХАУ-ын дараа энэхүү вакциныг бүртгэсэн анхны улс нь Индонез юм.   …

  • 13 January

    БНХАУ-ын Жиньми тосгон цахим платформоор дамжин орлогоо нэмэгдүүлжээ

    Хятадын умард нутгийн Шаанси мужид Жиньми хэмээх тосгон буй. Энэ тосгон ядуу тосгон байжээ. Жиньми тосгоны байгаа энэ газар далайн түвшнээс 1000-2000 метр өргөгдсөн уулархаг бүс бөгөөд ой мод ихтэй, ус нь тунгалаг. Энд хүнс болон эмийн материалаар ашиглаж болох мөөг тариалахад тун тохиромжтой байдаг байна. Энэ төрлийн мөөг шим тэжээлтэй учраас алдартай болжээ. Сүүлийн жилүүдэд Жиньми тосгоныхон энэ төрлийн мөөгний тариалалтыг аж үйлдвэржүүлж, …

  • 10 January

    Европ дахин 300 сая тун вакцин худалдаж авна

    8-нд Европын Холбооны комиссын дарга Фон Делейн хэлэхдээ: Европын Холбоо нь Америкийн Pfizer Эмийн үйлдвэрийн ХХК болон Германы биотехникийн компанитай гэрээ тохиролцож, уг хоёр компаний хамтдаа судлан бүтээсэн шинэ коронавирусийн эсрэг вакциныг дахин 300 сая тун нэмж худалдан авахаар болсон байна гэжээ. Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Фон Делейн үүнээс өмнө Европын Холбоо дээрх төрлийн вакциныг 300 сая тун …