Гадаад мэдээ

April, 2021

  • 29 April

    Коронавирусийн халдвараар нэг өдрийн дотор өвчилсөн болон нас барсан хүний тоо Энэтхэгт дээд хэмжээндээ хүрлээ

    Өчигдөр буюу Лхагва гараг нь Энэтхэг улсын цар тахлын түүхэнд хамгийн хүнд өдөр боллоо. Сүүлийн 24 цагийн дотор тус улсад коронавирусийн халдварын 360,960 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Энэтхэгт төдийгүй дэлхийд хамгийн өндөрт орох үзүүлэлт болжээ. Үүнээс гадна 3,293 хүн Covid-19 өвчнөөр нас барсан нь тус улсын хувьд нэг өдрийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Цар тахал эхэлсэн цагаас …

  • 26 April

    “Оскар-93”: БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртлээ

    Америкийн кино академиас жил бүр уламжлал зохион байгуулдаг 93 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн “Оскар”-ын наадмын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагналыг Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд тоглосон дүрээрээ хүртлээ. Өдгөө 73 настай Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юн Ю Чжон “Minari” кинонд АНУ-ын Аркансас мужид …

  • 19 April

    Иргэний нисэхийн үндэсний төв олон улсын нисэх буудлуудын зөвлөлд гишүүнээр элслээ

    Иргэний нисэхийн үндэсний төв өөрийн харьяа 19 нисэхийн буудлын хамт Олон улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн бүрэлдэхүүнд гишүүнээр элсэж улмаар Ази, Номхон далайн бүсэд харьяалагдан үйл ажиллагаанд нь оролцдог боллоо. Олон улсын дээрх байгууллагын гишүүн болсноор ИНҮТ-ийн удирдлагууд Олон Улсын нисэх буудлуудын зөвлөл/ACI/-ийн  Ази, Номхон далайн бүсийн захирал ноён Стефано Барончитой цахим уулзалт хийж “Ковид-19” тахлын эсрэг вакцин, шинжилгээ, бусад улс …

  • 6 April

    Монгол цэргүүд халдлагад өртсөн иргэдийн амь насыг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тус эргүүлийн бүлгийн үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутагт хуурай, халууны улирал дуусаж буйтай холбоотойгоор орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, …

  • 2 April

    Монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийн амь насыг аварлаа

    ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна. Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад …

  • 1 April

    Aфганистан цэргүүдийн амь насыг аврахад монгол цэргүүд онцгой үүрэг гүйцэтгэлээ

    ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн баг үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна. 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Афганистаны нийслэл Кабул хотод алан хядагч террорист бүлэглэлүүдийн зүгээс Афганистаны олон нийтийг хамгаалах хүчний эсрэг чиглэгдсэн 3 удаагийн халдлага хийж, үүний улмаас 10 хүн амь нас үрэгдэж, 6 …

March, 2021

  • 31 March

    ВИДЕО:Хан Лэй:Мьянмарт олон улсын тусламж яг одоо хэрэгтэй байна

    Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан “Miss Grand International 2021” тэмцээний үеэр Мьянмарын гоо бүсгүй дэлхийн улс орнуудаас тусламж хүсчээ. Мьянмарын мисс Хан Лэй 22 настай бөгөөд Янгоны их сургуульд эдийн засагч мэргэжлээр суралцдаг байна. Мьянмарын мисс Хан Лэй “Miss Grand International” тэмцээний тайзанд гарч үг хэлэхдээ “Манай Мьянмарын ард түмэн өнөө орой намайг энэ тайзан дээр гаргахын тулд маш …

  • 30 March

    Археологичид эртний бунхнаас жимсний дарс олжээ

    БНХАУ-ын хойд нутгийн Шаньси мужийн Юүнь Чэн хотын ойролцоох эртний бунхнаас Жөү гүрний /МЭӨ 1046-256/ үед дарсан жимсний дарс олджээ. “Бэй Бай-Э” бунхнаас өнгөрсөн онд олдсон найман хүрэл данхны сайн битүүмжилсэн хоёроос нь тунгалаг шингэн олдсон гэж археологичдын багийн ахлах Цао Жюнь мэдээлсэн байна. Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн судалгааны багийн гишүүн Ли Жинпүний мэдээлснээр, шингэний дээж болон бусад …

  • 30 March

    “Токио-2020” олимпын наадам гадаад үзэгчгүй зохион байгуулагдана

    “Токио-2020” олимпын наадмыг зохион байгуулагч Япон улс “Олимпын наадмын үеэр гадаадаас үзэгч хүлээн авах боломжгүй. Энэ нь олимп, паралимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах, нийт оролцогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс авч буй зайлшгүй арга хэмжээ болно” хэмээн хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгвэл “Токио 2020” олимпын наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос бусад бүх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тоог эрс …

  • 23 March

    ВИДЕО:БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” вакцин хийлгэлээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгчийн хамт вакцин хийлгэжээ. “AstraZeneca”-гийн вакцины үр …

  • 23 March

    Мүүдис агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг “сөрөг” байснаас “тогтвортой” болгон сайжрууллаа

    Мүүдис агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B3” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг” байснаас “Тогтвортой” болгож сайжруулснаа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр зарлалаа. Тус байгууллагын дүгнэлтээр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал Ковид-19 цар тахлын нөлөөгөөр буурч байсан ч дараах үндэслэлүүдээр тогтворжиж эхэлсэн гэдгийг хэвлэлийн мэдээлэлд тэмдэглэжээ: Цар тахалтай тэмцэх зорилгоор Монгол Улсаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг улсын төсвөөс гадна …

  • 23 March

    Австралид 18 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ

    Австралийн зүүн хэсэгт сүүлийн 50 жил тохиогоогүй их үер буужээ. Тус улсын хүн ам хамгийн шигүү суурьшсан муж болох Шинэ Өмнөд Уэльс муж үерийн улмаас хамгийн их хохирол амссан байна. Сидней хотод далангууд хальж, суурьшлын бүс эрсдэлтэй болсон тул 18 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Түүнчлэн Порт-Маккуори хотын ойролцоох хойд эрэг орчимд сүүлийн зургаан өдөр 900 мм хур тунадас унаж, …

  • 23 March

    “Токио 2020” олимп, паралимпын наадмын 900.000 орчим тасалбарыг буцаана

    “Токио 2020” олимпын наадмын зохион байгуулагчид цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдож ирэх долдугаар сарын 23-нд эхлэхээр төлөвлөгдөөд буй зуны олимпын 32-р наадмын үеэр олон улсын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Улмаар бусад орны үзэгчдийн худалдаж авсан олимпын 600.000, паралимпын 300.000 орчим тасалбарыг буцаахаар болжээ. Тус шийдвэр нь олимпын наадамд оролцох тамирчид болон тэдний багийн албаныханд хамаарахгүй юм. Зохион …

  • 15 March

    Коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлж буй Израйл улсын туршлага

    Израйл улс нийт хүн амынхаа 90 хувийг энэ оны тавдугаар сар гэхэд дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалт амжилттай болоход дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тодруулбал, тус улсын бүх нийтийн эрүүл мэндийн хамралт маш өндөр, иргэд нь цахим эрүүл мэндийн бүртгэлтэй учраас вакцин үйлдвэрлэгч компанид вакцинд хамрагдалтын мэдээг маш хурдан гаргаж өгөх боломжтой байсан нь хүн амын ихэнхийг дархлаажуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн дархлаажуулалтыг …

  • 14 March

    БНХАУ: Хятад вакцин тариулсан виз мэдүүлэгчдээс нэмэлт бичиг баримт шаардахгүй

    БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хонконгийн тусгай удирдлагын бүс дэх Комиссын ажлын алба Хятад вакцин тариулж, вакцинжуулалтын гэрчилгээ авсан гаднын виз мэдүүлэгчдэд гуравдугаар сарын 15-наас эхлэн хөнгөвчилсөн журмаар үйлчлэх талаар мэдэгдлээ. Тухайлбал, Эх газрын Хятадад зорчих гадаадын иргэд хэрэв БНХАУ-д үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн эсрэг вакцин тариулж, гэрчилгээ авсан тохиолдолд тэдэнд цар тахлын өмнөх бичиг баримтын бүрдлээр виз олгох юм. Харин Хятад вакцин …