Германы Канцлер Ангела Меркель Украины энхийн төлөвлөгөөний асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдөхөөр Вашингтонд очсон билээ. ОХУ-д нэмэлт шахалт үзүүлж, Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалж буй хүмүүсийн хувьд хоёр удирдагчийн уулзалтаас хүссэн үр дүнгээ сонсоно гэвэл тийм биш бололтой. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлертай хийсэн уулзалтынхаа дараа Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх талаар амлалт өгөөгүйгээр зогсохгүй …
Гадаад мэдээ
February, 2015
-
10 February
Цэнэглэж байсан утсаа усанд унагааснаас болж нас баржээ
Москва хотноо 24 настай бүсгүй усанд орж байхдаа цэнэглэж байсан утсаа ваннтай усанд унагааснаас болж нас баржээ. Тэрээр өөрийн барьдаг Iphone маркийн утсаа цэнэглэж байхдаа усанд орсон байна. Харин цэнэглэж байсан утас гэнэт дуугарч бүсгүй нойтон гараар авах гэж оролдохдоо усанд унагааснаас болж цахилгаанд цохиулан нас барсан аж.
-
10 February
Япон 2020 он гэхэд 9 шинэ технологи нэвтрүүлнэ
ТОКИО. /NHK/. Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ. Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна. Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ. Мөн бусад …
-
10 February
Иракуудыг амьдаар нь шатаажээ
“Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид Иракийн Мосул хотноо 16 хүнийг хамтран ажиллахаас татгалзсан гэж амьдаар нь шатаажээ. Энэ тухай орон нутггийн түшмэл мэдээлснийг Ираны “Press TV” агентлагаас дамжуулсан байна. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Сири дэх Б.Асадын дэглэмтэй тэмцэж байсан бусад бүлэглэлийн нэгэн адил АНУ, Саудын Араб, Катараас нэлээд дэмжлэг авсан түүхтэй. Харин өнгөрсөн оны зунаас тус хөдөлгөөн хүчирхэгжиж, Сирийн нэлээд …
-
10 February
Удамд нь 200 гаруй жилийн дараа охин мэндэлжээ
Английн иргэн Марк Лаури, Ханна Лаури нар өнгөрсөн оны аравдугаар сард Майла хэмээх охинтой болсон байна. Энэ нь Лауригийн гэр бүлийн хувьд сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд мэндэлсэн анхны охин болжээ. Лауригийн гэр бүлд Английн III Жоржийн хаанчлалын үеэс буюу 1809 оноос хойш өнөөг эмэгтэй хүүхэд мэндлээгүй байжээ. Майлагаас өмнө 205 жилийн өмнө хамгийн сүүлд Аунт Беззи хэмээх охин мэндэлж …
-
10 February
Б.Обама: Дайн эхлүүлэхэд бэлэн
Барак Обама бид Украйнд зэвсэг нийлүүлэхээс аргагүй болтол байдал хүндрэхгүй гэж найдаж байгаагаа хэллээ. АНУ-ын ерөнхийлөгч цагаан ордонд ХБНГУ-ын канцлер А.Меркелтэй хамтран хийсэн хэвлэийн бага хурал дээр энэ тухай мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ Оросын эсрэг авсан бидний хориг арга хэмжээ Украйны талаарх Москвагийн чиг шугамыг өөрчилж чадсангүй гэв. Хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд бид …
-
9 February
Обамагийн 16 настай охин нь жирэмсэн болох нь батлагдаж, шуугиан тарилаа
Вашингтон, DC – АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн охин, 16 настай Малиа нь жирэмсэн болох нь батлагдаж, шуугиан тариад байна. Малиа одоо гурван сартай жирэмсэн гэнэ. Ийнхүү Ерөнхийлөгчийн гэр бүл тун удахгүй ачаа үзэж, тэргүүн хатагтай Мишель Обама залуу эмээ болж, охин нь өсвөр ээж болох нь тодорхой болжээ. Малиа одоогоор шуугиан тарьсан жирэмслэлт, хүүхдийн эцсгийн талаар тодорхой зүйл яриагүй байгаа …
-
9 February
Толгойдоо буудуулсан Осама бен Ладены зургийг хэн ч дахиж харахгүй
Буудуулж алагдсан Усама бен Ладены гэрэл зургуудыг нийтлэхгүй байхаар АНУ-ын эрх баригчид шийдвэрлэснийг Вашингтоны давж заалдах шүүх дэмжив. “Зартай алан хядагчийг” устгасны дараа 2011 оны тавдугаар сард түүний зургийг 50 гаруй удаа авсан байна. “Айдас хүрмээр гэрэл зургуудыг” нийтлэхгүй байхыг ерөнхийлөгч Барак Обама хүсчээ. Толгойндоо буудуулсан зартай алан хядагчийн зургуудыг нийтлэх нь цаашид хүчирхийллийг л улам гааруулах болно гэж тэр …
-
9 February
Шарил чандарлах газарт 61 хүний цогцос нуусан байжээ
Мексик улсын баруун өмнөд эргийн Акапулко хотоос олдсон аймшигт олдворын тухай “CNN” агентлаг мэдээллээ. Акапулко хотын ойролцоох шарил чандарлах газраас цагдаа нар 61 хүний цогцосыг олжээ. Гуерроро мужийн Прокурорын газраас мэдэгдсэнээр, эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн цогцос байсан гэнэ. Зарим цогцосыг занданшуулж, чандарлахад бэлэн болгосон байсан учир насыг нь тогтоож чадахгүй байна гэж эрх баригчид хэлжээ. Шарил чандарлах газрын …
-
8 February
Уитни Хьюстоны охиныг хараахан аппаратнаас нь салгаагүй байна
Өнгөрсөн долоон хоногт америкийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа алдартнуудын сенсацитай мэдээний нэг нь алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн эрүүл мэндийн тухай юм. Бобби Кристина Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон юм. Харамсалтай нь алдарт дуучны охиныг аврах боломж байхгүй тухай эмч нар түүний гэр бүлийнхэнд мэдэгдсэн байна. Түүнийг сэргээх найдлага үлдээгүй учир хэр …
-
8 February
6.4 кг жинтэй хүү төрүүлжээ
Флоридагийн эмч мэргэжилтнүүдийг гайхашруулсан нэгэн үйл явдал өнгөрөгч 7-ны өдөр тохиожээ. Тус эмнэлэгт амаржсан Максзандра Форд гэх эмэгтэй 6.4 кг жинтэй хүү төрүүлсэн байна. Энэ төрөлт Фордын хувьд гурав дахь төрөлт бөгөөд тэрбээр өмнө нь нэг охин, нэг хүүтэй байсан аж. Тэрбээр орон нутгийн WFLA телевизэд “Би ийм том хүүхэд гаргана гэж огт бодож байгаагүй. Хүүгээ гэдсэнд байхад нь магадгүй …
-
8 February
Зургаан настай уран бүтээлч мөнгөө ядууст хандивлажээ
Зургаан настай Герман хүү өнчин, ядуу хүүхдүүдэд туслахаар бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. “Бид бусад хүмүүсийн амьдралыг анзаарч харж байх ёстой. Ингэж байж бид бусдад үлгэр дууриал болж, амьдралыг нь сайжруулна” хэмээн зургаан настай Пол Жюль Батлер ярьж байна. Полын зурагнууд тус бүр нь 210 еврогийн үнэ хүрэх бөгөөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг голчлон шүүмжилдэг юм. Тэрээр өвлийн хүйтэнд хоргодох …
-
7 February
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ зураг шигээ хөөрхөн биш хэмээн зоджээ
Фэйсбүүкээр танилцсан эмэгтэй нь зураг шигээ хөөрхөн биш байсанд уурласан эр эмэгтэйг зодож танхайрсан хэрэг Хятадад гарчээ. Тэрээр Хуан гэх залуу фэйсбүүкээр танилцсан Сиожин хэмээх том алаг нүдтэй, долгиолсон гоёмсог үстэй царайлаг бүсгүйтэй танилцаж болзоо тогтоожээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэсэн байна. Учир нь Сиожин гэх эмэгтэй амьдрал дээр зураг шигээ биш төдийгүй эсрэгээрээ мариалаг, жижиг нүдтэй, нүүр нь батгатай …
-
7 February
ХДХВ-ын шинжилгээг гар утсаар өгдөг болно
Аливаа өвчнийг оношлоход улам бүр хялбар болж байна. Саяхан Колумбын Их сургуулийн эрдэмтэд ухаалаг гар утасны тусламжтайгаар 15 минутын дотор ХДХВ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчнийг оношлох шинэ технологи нээсэн байна. Одоогоор эдгээр өвчнийг оношлоход зориулсан машиныг 18 мянган ам.долларын өртөгтэйгээр үйлдвэрлэж байгаа бол эрдэмтдийн бүтээсэн шинэ технологи ердөө 34 ам.долларын үнэтэй байх гэнэ. “Science Translational Medicine” сэтгүүлд бичсэнээр …
-
7 February
Японы банкинд хүн дүрст роботууд ажиллана
ТОКИО. /АР/. Японы “The Bank of Tokyo — Mitsubishi UFJ” банкинд хүн дүрст роботууд ажиллана гэж “The Telegraph” сонинд мэдээлж байна. Францын “Aldebaran Robotics SA” компанийн бүтээсэн “NAO” роботууд нь гурван хуруутай, 58 см өндөр, 5,4 кг жинтэй аж. Тэд банкны үйлчлүүлэгчдийн асуултад хариулж, мөн 19 орны хэлээр ярьж чаддагаас гадна нүүрний хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөлийн байдлыг таниж мэддэг гэнэ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл