Гадаад мэдээ

February, 2015

  • 16 February

    Гэрэлтдэг банзал моодонд оров

    Япон хүүхнүүд нэгэн өвөрмөц трэнд буюу чиг хандлагаас болж ухаан алдах шахуу болж байгаа аж.  Хикару банзал гэдэг нь үгчлэн орчуулбал “Гэрэлтдэг банзал” гэсэн утгатай үг юм. Энэ нь загвар зохион бүтээгч Киюүки Аманогийн санал болгож буй Японы загварын шинэ чиг хандлага гэнэ.  Банзал дор гэрэлтдэг материал оёж өгсөн тул түүний тусламжтайгаар тухайн хүүхний хөлийг “нэвт” харах боломжтой юм.

  • 15 February

    Facebook нас барсан хэрэглэгчдийнхээ хаягийг устгах тохиргоотой болно

    Facebook компаниас нас барсан иргэдийн хаягийг устгах шинэ тохиргоог хэрэглэгчиддээ танилцуулах гэж байна. Хэрэв тухайн хэрэглэгч нь өөрөө хүсч буй тохиолдолд, өөрийн гэр бүл, ойр дотны хэн нэгнийг сонгон нас барсныхаа дараа хаягийг нь ашиглаж болох хяналтын эрхийг олгож болох аж. Олон тооны хэрэглэгчээс нь Facebook-т нас барсан иргэдийн хаягийг дурсгалын хуудас болгон үлдээх санал ирүүлсэнтэй холбоотойгоор компанийн зүгээс ийнхүү …

  • 15 February

    Италийн хамгийн баян хүн болох тэрбумтан Ферреро таалал төгслөө

    Дэлхийд өөрийн шоколадны ван улсыг байгуулж чадсан, Италийн хамгийн баян иргэн болох тэрбумтан Мишель Ферреро 89 насандаа таалал төгслөө. Түүний хувийн эзэмшлийн пүүс нь Nutella самартай шоколад, Ferrero Rocher, Kinder Eggs шоколад болон Tic Tac чихрээрээ дэлхий дахинд танигдсан нөлөө бүхий компани юм.     Ноён Ферреро нь олон сарын турш өвчтэй байсны эцэст өнгөрөгч Бямба гаригт өөрийн Монако дахь гэртээ …

  • 13 February

    Их Британид өөрөө явдаг автомашин туршиж эхэллээ

    ЛОНДОН. /RIA Novosti/. Ирээдүйд ашиглах жолоочгүй автомашины үйлдвэрлэлээр тэргүүлнэ гэж найддаг их британичууд өөрөө явдаг автомашиныг лхагва гарагаас туршиж эхэллээ. Жолоочгүй автобус Лондоны Гринвич дүүргээр явсан бол жижиг цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг Милтон-Кинс болон Конентри хотын бусад тээврийн хэрэгсэл явахыг хориглосон зам дээр болон явган хүний гудамжинд туршжээ. Өөрөө явдаг машиныг мөн Бристол хотод туршиж байна. Туршилтын гол зорилго нь өөрөө …

  • 13 February

    Төрөх эмнэлэгт солигдсон охиноо 10 жилийн дараа олжээ

    Ийм үйл явдал кинон дээр л гардаг байх даа. 21 жилийн өмнө Францын Канн хотын төрөх эмнэлгийн сувилагчийн буруугаас болж хүүхдүүд нь солигдсон хоёр гэр бүл төрөх газраас 12 сая еврогийн нөхөн төлбөр авахаар нэхэмжилжээ. Нэгэн эрийн эхнэр уг эмнэлэгт 1994 оны долоодугаар сард  төржээ.  Охин нь жин багатай гарсан тул инкубаторт хийсэн байна. Энэ явдлаас хойш арван жилийн дараа  …

  • 13 February

    Филиппиний загасчид ховор төрлийн махчин аварга загас барьжээ

    Филиппиний загасчид нэгдүгээр сарын хорин найманд маш ховор төрлийн Megamouth хэмээх махчин аварга загас барьжээ. Эрдэмтэд энэ аварга загасыг одоогоор 66 хүн л олж харсан тохиолдол байгаа хэмээн үзэж байна. Гэсэн хэдий ч энэ аварга загасны талаар мэдээлэл тийм ч их байхгүй байгаа бөгөөд  1976 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцны дэгээнд баригдсан ганцхан тохиолдол байдаг байна. 1990-ээд оны судалгаанаас …

  • 13 February

    Испанийн химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ

    Испани улсын зүүн хэсэгт химийн үйлдвэрийн дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлт нь  Барселона хотын ойролцоо байрлах Les Komes де Igualada хотод болсон бөгөөд  гурван хүн гэмтсэн байна. Дэлбэрэлтийн уршигаар  агаарт маш олон химийн бодис, азотын хүчил, олон төмрийн хлорид хольц агуулсан улбар шар хорт үүл гарчээ. “Rossiyskaya газета” -ын мэдээлсэнээр дэлбэрэлтэнд өртсөн хохирогчид эмнэлэгт байна. Аврах албаныхан газар дээр нь яаралтай …

  • 13 February

    Мьянмарт болсон босогчдын мөргөлдөөнд 47 цэрэг амиа алджээ

    Мьянмар улсын Коканг овгийн босогчид болон засгийн газрын хооронд болсон мөргөлдөөнд бараг 50 цэрэг алагдсан хэмээн Мьянмар улсын хэвлэлд мэдээллэсэн байна.  Мьянмарын The Global New Light сонинд “Агаарын дайралт БНХАУ-ын хилийн ойролцоох Шан муж хүртэл үргэлжилсэн” гэсэн бол  BBC-ийн Мьянмар дахь сурвалжлагч Jonah Fisher “ Энэ мөргөлдөөн ойролцооголр 2 жил үргэлжлэхээр том мөргөлдөөн болсон” гэж хэлжээ. Хэдийгээр засгийн газар нь …

  • 12 February

    Украйны дайныг зогсоохгүй бол Европын холбооноос хориг арга хэмжээ авахаа ОХУ-д мэдэгдлээ

    Украйны дайныг зогсоохгүй бол Европын холбооноос хориг арга хэмжээ авахаа канцлер Ангела Меркел ОХУ-д мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ “ Европын холбооны удирдагчид хориг арга хэмжээ авахаар бэлдэж байгаа ч тэд галаа зогсоохгүй байна” гэсэн бөгөөд Орос, Украин, Герман, Францын удирдагчид Беларуст битүүмжилсэн уулзалт хийхээр болсон байна. ОХУ-ын босогчид зэвсгийн гүйлгээ болон хоригдол солилцох талаар хэлэлцэж гарын үсэг зуржээ. Бямба гаригийн шөнө …

  • 12 February

    “Korean Air” ийн тэргүүний охинд 1 жилийн ял оноолоо

    СӨҮЛ. /Yonhap/. Иргэний агаарын тээврийн “Korean  Air” компанийн дэд ерөнхийлөгч асан Чон Хюн А-д “самрын маргаан”-ы улмаас агаарын тээврийн аюулгүй байдлын хуулийг зөрчсөн хэргээр Өмнөд Солонгосын шүүх нэг жилийн хорих ял оноолоо. Чо нь тус компанийн тэргүүний охин юм. Онгоцны үйлчлэгчдийн ахлагчийг онгоцноос буулгахын тулд “Korea Air“-ийн Сөүлийн чиглэлд ниссэн онгоцыг Нью-Йоркийн Жон Ф.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд …

  • 11 February

    200 гаруй зорчигчтой хөлөг сураггүй алга болжээ

    Газар дундын тэнгист 200 гаруй зорчигчтой хөлөг онгоц ор сураггүй алга болсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлаг мэдээлэв. Далайд хоёр моторт завь осолдсон гэдэг дуудлага хүлээн авсан даруйд аврах ажиллагааг дөрөв хоногийн турш зохион байгуулж, есөн зорчигчийг аварчээ. Гэвч 203 зорчигч далайн давалгаанд цохигдон хөлөг онгоцтой хамт алга болсон гэж Италийн Карлотти Сами дахь НҮБ-ын төлөөлөгч мэдээлэв. Хөлөг онгоцонд Ливийн цагаач …

  • 11 February

    Атлантын далайд дэлбэрэлт болжээ

    Атлантын далайд байрлах Бразил улсын газрын тосны хөвөгч цамхаг дээр дэлбэрэлт болжээ. Өчигдөр болсон энэ дэлбэрэлтийн үеэр гурван хүн амь үрэгдэж, арваад хүн шархадсан байна.Бразилийн газрын тосны үндэсний агентлагийн мэдээлж байгаагаар өөр зургаан хүн ор сураггүй алга болоод байгаа аж. Дэлбэрэлт цамхагийн шахуургын хэсэгт болсон бөгөөд энд мөн олборлосон газрын тос,байгалын хийг ачилтанд  хадгалдаг байсан гэнэ. Энэхүү хөвөгч цамхаг Бразилийн …

  • 11 February

    “Фэйсбүүк” Энэтхэгт үнэгүй интернэт түгээнэ

    “Фэйсбүүк” компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх “Internet.org” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг “Бид “Internet.org” төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэхээр боллоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэдний олонхи нь ердийн мэт үздэг олон боломжийг ашиглаж …

  • 11 February

    Гүүрэн дээр 100 гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

    Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх буудлаас холгүй орших гүүрэн дээр 100 гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарсан тухай BBC агентлаг мэдээллээ.     Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 42 орчим хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ба тэдний найман хүн нь хүнд гэмтэл авсан байна.     Шалтгаан нь тодорхой бус байгаа бөгөөд цагдаа нарын хэлсэнээр өтгөн манангийн улмаас үзэгдэх …

  • 10 February

    Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс 7 сая ам.долларт хүрчээ

    Иракийн удирдагч асан Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс дуудлага худалдаагаар долоон сая ам.долларт хүрсэн тухай мэдээлэл шуугиан тариад байна. Одоогоор уг олсыг Иракийн улстөрч Маваффак аль-Рубаи эзэмшиж байгаа гэнэ. Энэхүү олсыг дуудлага худалдаанд орох сургаар Израилийн чинээлэг гэр бүлүүд, Ираны шашны байгууллага, Кувейтийн бизнесменүүд худалдаж авах хүсэлт тавьсан тухай “Middle East” вэб сайтад мэдээлсэн байна. Харин үүнийг эзэмшигч аль-Рубаи долоон …