Ухаалаг гар утасны зах зээлд тэргүүлэх байр суурь эзэлдэг “Samsung” брэнд “Galaxy” загварынхаа шинэ хувилбарыг бүтээж байна. “Galaxy S6” гар утасны загварыг “Samsung”-ийн ерөнхий дизайнер Ли Дон Тэ гаргажээ. Энэхүү ухаалаг гар утасны шинэ загварыг ирэх гуравдугаар сарын 2-5 хооронд Барселон хотод болох“Mobile World Congress” үзэсгэлэнгийн үеэр танилцуулахаар төлөвлөсөн байна. “Samsung Galaxy S6” загварыг 5,5 инчийн уян хатан дэлгэцтэй байхаар …
Гадаад мэдээ
January, 2015
-
27 January
Газраа булаалгасан Өвөрмонгол малчид туйлдаж, амиа хорлосоор байна
Дэлхийд нэр хүндтэй “Ройтерс”, “Yahoo” агентлагууд Хятадын дарангуйлалд зовж буй Өвөрмонголын ард түмний талаар онцолжээ. Өвөрмонголчууд удамжлалт соёл, газар нутгаа хамгаалж үлдэхийн төлөө тэмцсээр байна. Хятадын Засгийн газраас бэлчээрийг булаан эзлэж буйг эсэргүүцсэн малчдын тэмцэл туйлдаа хүрчээ. Тухайлбал, газрыг хууль бусаар булаан авсаныг эсэргүүцсэн 45 настай малчин Төмөр төр захиргааны ордны хаалган дээр өөрийгөө боомилсон хэрэг гарсан талаар Өвөрмонгол дахь …
-
26 January
Хакерууд 20 сая хүний мэдээллийг хулгайлжээ
Хакерууд интернэт дэх нэгэн танилцах сайтад халдаж, 20 сая гаруй хүний хувийн мэдээллийг хулгайлснаас 10 сая нь Оросын иргэд байжээ. Мэдээллийг ашиглан хакерууд хэрэглэгчийн тухай мэдээлэл, тухайлбал, банкны дансанд халдах боломжтой болсон гэнэ. Гэмт этгээдүүд эдгээр мэдээллийг тусгай сайтаар дамжуулан худалдаж байгааг тогтоосон байна. Харин халдлагад өртсөн сайтын хэрэглэгчид нийт 345 мянган домэйн нэр ашиглаж байжээ. Тухайлбал, “Hotmail.com”-ыг 7 сая, …
-
26 January
Доналд Трамп Америкийн Ерөнхийлөгчид нэр дэвшжээ
Америкийн тэрбумтан Дональд Трамп 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэж мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө “Улс орныхоо хүчирхэг байдлыг нь эргүүлэн авчирч чадах цорын ганц нэр дэвшигч” хэмээсэн байна. Сонгуульд ялбал Трамп “Исламын улс бүлэглэлийг дарж, Иран дахь цөмийн зэвсгийн боловсруулалтыг нэн даруй зогсоон, ажлын байрыг нэмэгдүүлж, төсвийн хомсдолыг багасгана” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар түүний өрсөлдөгчөөр АНУ-ын Төрийн департментын тэргүүн асан Хиллари …
-
26 January
Украинд онц байдал зарлажээ
Дайны хүндхэн нөхцөлд байгаа Донецк, Луганск мужуудад онц байдал зарлахаар болсон тухай Украины Ерөнхий сайд Арсений Яценюк мэдэгдэв. Украины Засгийн газар ард иргэдээ аюулаас хамгаалж, тайван амьдруулахын төлөө ийм шийдвэр гаргаж байгаа хэмээн тайлбарлажээ. Онц байдлын хүрээнд Украины Засгийн газрын тусгай комисс зүүн хязгаарт ажиглалт хийх юм. Сөргөлдөгч талууд өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох гэрээгээ зөрчиж, улам тэмцэлдэх болжээ. …
-
26 January
Интернэтэд донтохоос сэргийлэх бугуйвч бүтээжээ
Оросын Пермийн улсын их сургуулийн технологийн академийн оюутан Дмитрий Зотин хүүхэд залуусыг интернэтэд донтохоос хамгаалах ухаалаг бугуйвч зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь компьютерын урд олон цагаар суухаас сэргийлнэ. Хүүхдүүдийн биоритмийг хянаснаар компьютер автоматаар унтрах юм. Өөрөөр хэлбэл, ухаалаг бугуйвч нь хүүхдийн зүрхний цохилт, биеийн температурын мэдээллийг Bluetooth ашиглан компьютер дээр суурилуулсан програм руу дамжуулдаг байна. Компьютер дээр хэт удаан ажиллах …
-
25 January
Apple-ийн удирдлагуудын цалин 16-40 хувиар нэмэгджээ
Технологийн тэргүүлэгч Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүкийн үндсэн цалинг өнгөрсөн оны хоёрдугаар сард эхлэн 43 хувиар нэмжээ. Ингэхдээ ноён Күүкийн цалинг 1.4 саяас 2 сая ам.доллар хүртэл, мөн 2014 онд урамшууллыг нь хоёр дахин буюу 9.2 сая ам.доллар хүртэл нэмэгдсэн байна. Түүнчлэн бусад ахлах ажилтнуудын үндсэн цалинг 14 хувиар буюу 1 сая доллар хүртэл нэмсэн тухайгаа компани жилийн тайландаа …
-
25 January
Хэт даврагчид барьцаанд байсан япон иргэний нэгийг хөнөөжээ
Гадаадын иргэдийг барьцаалан саатуулж, тэдний амь насыг хөнөөж буй гэмт хэрэг үйлдэж байгаа Исламын бүлэглэл буюу IS байгууллагынхан, Япон улсын 2 иргэнийг барьцаалсан билээ. Тэд өмнөх удаагийн адил барьцаалсан иргэдээ шууд амь насыг нь хөнөөгөөгүй ба харин үүнийхээ оронд Япон улсаас 200 сая доллар нэхсэн. Хэрвээ энэхүү менгийг өгвөл тэд Япон иргэдийг суллана гэж мэдэгдсэн ч тэдний нэгийг хөнөөжээ. Учир нь …
-
25 January
Каирт жагсаал болж 16 хүн амиа алджээ
Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийг огцруулсны дөрвөн жилийн ойд зориулж Каир хотын иргэд жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсаалыг тараахын тулд цагдаа, хүчнийхэн хүч хэрэглэсэн байна. Хэвлэлүүдийн мэдээлснээр “Жагсаалын үеэр 16 хүн амиа алдаж, 50 гаруй хүн гэмтсэн” гэв. Амиа алдсан хүмүүсийн дунд цагдаагийн ажилтан байгаа гэж албаны хүмүүс мэдээллээ. Египетийн өнөөгийн Ерөнхийлөгч, генерал Абдель Фаттах аль Сиси дээрх жагсаалын дараа нийслэл …
-
24 January
Сергей Шойгу: Орос, Энэтхэг улс терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Энэтхэгт албан ёсны айлчлал хийжээ. Энэ үеэр С.Шойгу болон Энэтхэгийн сайд Манохар Паррикар нар терроризмын эсрэг тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр харилцан тохиролцлоо. Шойгу Орос, Энэтхэг улсууд нь терроризмын илрэл бас энэхүү үзэгдэлтэй тэмцэхэд улстөрийн давхар стандартын бодлого гээчийг барихыг буруушааж байна гэжээ. Хоёр орны Батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах болон цэрэг-аж үйлдвэрийн салбарынхаа …
-
23 January
Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбоо хасагдаж магадгүй
Хөлбөмбөгчдийн түр хорооноос Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээснийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Цахиагийн Элбэгдорж Танаа, Монголын үе үеийн хөлбөмбөгчдөөс хүргэх захидал Нээлттэй захидал Эрхэм Ерөнхийлөгч Таны энэ өдрийн амгаланг эрье Бид Монголын Хөлбөмбөгийн спортын хөгжилд олон жил бие сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулан ирсэн гишүүд билээ. …
-
23 January
Хормын дотор 1000 доллар хийсэн жолооч
АНУ-ын Филадельфи мужийн нэгэн таксины жолооч нэг минут орчим үргэлжилсэн аяллыг хийгээд үйлчлүүлэгчээсээ бараг 1000 доллар хүртсэн байна. Умар Мэйга гэдэг тэр таксины жолоочийн автомашинд суусан зорчигч амьдралынх нь талаар лавлан асууж, машин доторх цэвэр цэмцгэр байдлыг нь магтсан гэнэ. Дараа нь тэр хүн гэнэт зогсохыг хүсчээ. Тэр хүн минут гаруйн хугацаанд зорчсон бөгөөд үйлчилгээний хөлсөнд дөрвөн долларын хөлс төлсөн …
-
22 January
Крымд “Аpple”-ийн бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглов
Ерөнхийлөгч Барак Обама Украины автономит муж байсан Крымийн эсрэг хориг тавьж буйгаа өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэн. Энэ шийдвэрийн хүрээнд ирэх сарын 1-нээс эхлэн Крымийн нутаг дэвсгэрт “Apple” компанийн бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон байна. Уг шийдвэртэй холбоотойгоор “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Кук компанийнх нь бүтээгдэхүүнийг Крымд борлуулдаг байгууллага, хувь хүмүүст хандан мэдэгдэл хийжээ.
-
22 January
Хойд Солонгосын дэглэм нуран унахыг харна гэж Обама мэдэгдлээ
Хойд Солонгосын дэглэм аажмаар унана, Америкчууд үүнийг харж чадна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Youtube сүлжээнд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Гэхдээ цэргийн бус аргаар дэглэм унана гэдгийг тэрбээр онцолсон байна. БНАСАУ-ыг цэргийн хүчин чадал, цөмийн зэвсгээ идэвхтэйгээр нэмэгдүүлж байгаа, тусгаарлагдсан, хориг арга хэмжээнд хамгийн их өртсөн улс гэж Обама ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. Эргэн сануулахад БНАСАУ-ын эсрэг Америкийн хориг арга хэмжээ …
-
22 January
Хөлбөмбөгийн шар мэдээнүүд
-Реал Мадридын хамгаалагч Серхио Рамос клубын зүгээс тавьсан шинэ гэрээний саналд татгалзсан хариу өгчээ.Испани хамгаалагчыг Арсенал, Челси болон Манчестер Юнайтед клубууд сонирхож байгаа билээ./Daily Express/ -Италийн Рома клуб М.Салахыг 18 сарын хугацаатай зээлээр авахыг хүсэж байгаа бөгөөд 2016 оны зун жинхлэх хүсэлтэй байгаа ажээ./Evening Standard/ -Ливерпүүлийн бай болоод байсан Барсагийн хамгаалагч Мартин Монтояа Францийн Марсель клубруу шилжхэд ойрхон болсон гэнэ./talkSPORT/ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл