Гадаад мэдээ

January, 2014

  • 14 January

    Дэлхийн авиа компаниуд Бангкок руу нисэхээс татгалзаж байна

     Дэлхийн нислэгийн томоохон компаниуд сүүлийн үед Бангкок руу хийх нислэгээ цуцалж байна. Нэгдүгээр сарын 13-нд Таи­ландын сөрөг хүчнийхэн нийслэл хотдоо эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар болсонтой холбогдуулан 30 гаруй компани нислэгээ хойшлуулжээ. Энэ талаар Таиландын Тээврийн яамнаас мэдээллээ. Тухайлбал “Сингапурын агаарын тээвэр”, “Хонконгийн агаарын тээвэр”, “Катей паси­фик” компаниуд Бангкок руу хийх нис­лэгээ цу­цалсан аж. Хэдийгээр сөрөг хүч­нийхэн Таиландын нийслэлд орших нисэх …

  • 9 January

    Өчигдөр нэг ч жолооч хурд хэтрүүлээгүй байна

    2013 оны нэгдүгээр сарын 08-нд нэг ч тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлээгүй байна. Харин 108 жолооч улаан гэрлэн дохио зөрчжээ. ЗХУТ Гэрлэн дохионы зөрчил PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2014/01/08 12:54:36 0111УНЦ SIGNAL RED / 0.098 2014/01/08 22:01:14 0207УБЗ SIGNAL RED / 0.104 2014/01/08 08:50:56 0212УНМ SIGNAL RED / 0.237 2014/01/08 10:06:54 0230УНҮ SIGNAL RED / 0.353 2014/01/08 22:39:26 0232УБМ …

  • 9 January

    БНСУ,виз олгох үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлжээ

    БНСУ-ын Засгийн газар улс орондоо үүсээд буй үнийн өсөлттэй холбоотойгоор гадаадын иргэдэд виз олгох үйлчилгээний хураамжаа нэмэгдүүлжээ. Тодруулбал, нэг удаагийн 90 болон түүнээс дээш хоногийн виз 40-60 ам.доллар, хоёр дахь удаа виз хүссэн бол 70 ам.доллар, олон удаагийнх бол 90 ам.доллар төлөх аж. Мөн байнга оршин суух “F-5” ангиллын визийн үйлчилгээний хураамж 200 мянган вонн, оршин суух үнэмлэхийн төлбөрийг 30 …

  • 8 January

    Америкт хүйтний эрч улам чангарч -50 хэм хүрнэ

    1994 оноос хойш АНУ-д анх удаагаа агаарын темпратур целсийн 35 хэм давж хүйтэрч, аймшигт цасан шуурга дэгдээд байна. Гэнэтийн цочир хүйтрэлийн улмаас одоогийн байдлаар 16  хүн хөлдөж амиа алдаад байгаа бол Нью-Йорк, Коннектикут, Массачусетс болон Миннесота мужуудад нийтийн тээврийн үйлчилгээ зогсч, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа юм. Тус улсын Үндэсний цаг уурын албанаас мэдээллэж буйгаар агаарын хэм цаашид нэмэгдэн …

  • 3 January

    Палестины элчингийн аминд хүрсэн сейфийг 20 жил нээгээгүй байжээ

    Чех улсад суугаа Палес­тины Элчин сайд Праг дахь гэр­тээ дэлбэ­рэлтэд өртөж амиа алджээ. Га­даадын хэв­­­­­лэлүүдэд мэ­дээлснээр дип­­­­­ломатч сүүлийн 20-25 жилд огт нээгээгүй сей­фийг он­гойл­­­гох гэж байгаад амиа алдсан байна. Өмнө нь энэхүү сейф дип­ломат төлөөлөгчийн газ­­­­­рын хуучин бай­ранд бай­сан бөгөөд Элчин сайд Жа­мал Мухаммад Жамалыг хоёр­хон хоно­гийн өмнө шинэ бай­ранд ороход нь шил­жүүлэн авчирчээ. Палестины Гадаад хэр­гийн сайд Рияд аль-Малики …

December, 2013

  • 30 December

    Саудын Арабд шинэ жил тэмдэглэхийг хоригложээ

    Саудын Арабд “бүх нийтээр шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх хориг”-ийг тус улсын Исламын шашинтнуудын дээд зөвлөлөөс гаргасан байна. Энэхүү хориг нь хаант засаглалт тус улсын иргэд болон тэнд амьдарч буй гадаадууд ер нь хэн бүхэнд хамааралтай гэнэ. Хоригийн хэрэгжилтэд шашны цагдаагаас хяналт тавьж байгаа бөгөөд цэцэг, бэлэг дурсгалын зүйлс худалдаалж байгаа дэлгүүрүүдийг тухайн бараануудыг зарахгүй байхыг тушаасан байна. Тиймээс маргааш …

  • 30 December

    Волгаградад дэлбэрэлт болж 18 хүн амь эрсджээ

    Өчигдөр ОХУ-ын өмнө зүгийн Волгаград хотын төмөр замын вокзалд дэлбэрэлт болж 18 хүн амь үрэгдэж, 50 хүн шархтаж гэмтэж бэртжээ. Дэлбэрэлт вокзалын орох хаалганы металл эрэгчийн хүрээний ойролцоо болсон бөгөөд буудлыг бүхэлд нь хаагаад байгаа аж. Мөн вокзалын ойр орчмын газрыг цагдаагийн албан хаагчид, хайгч нохдын тусламжтайгаар шалгаж, дэлбэрэлт болсон шалтгааныг тодруулж байгаа юм байна. Үүнээс гадна өвлийн олимп болох …

  • 26 December

    Хятад улс Пакистанд 2 цөмийн реактор барих санхүүжилт олгоно

    БНХАУ-ын засгийн газраас хамтын ажиллагааныхаа хүрээнд Пакистаны томоохон хот Карачид хоёр цөмийн реактор барих санхүүжилт олгохоор болжээ. Тус бүр нь 1100 хүртэл мегаватт цахилгаан эрчим хүч боловсруулах хүчин чадалтай реакторуудыг байгуулахад 9,59 тэрбум доллар шаардлагатай бөгөөд үүний 6,5 миллиард ам.долларыг Хятадууд гаргах аж. Цөмийн цахилгаан станцуудыг 2019 он гэхэд бүрэн ашиглалтад оруулж дуусгах ба хоёр орны хамтын ажиллагаа нь зөвхөн …

  • 25 December

    Ким Чен Ун зарим цаазлах тушаалыг согтуудаа өгсөнийг тогтоожээ

    Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэв­лэ­­­лүүд олж тогтоожээ. БНАСАУ дахь эх сур­вал­­жаас авсан мэдээллээс эш татан “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ  цаазын тушаал өгсөн” гэжээ. Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашиг­тай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй …

  • 25 December

    Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батлажээ

    2015 оноос эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд шинэчилсэн зармын дагуу хамтран ажиллах юм байна. Тодруулбал, Орос, Казахстан болон Беларус улсууд Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батласан тухай өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад нээгдсэн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн төрийн тэргүүн нарын хуралдаан дээр онцлон мэдэгджээ. Тэрээр “Минскэд болсон сүүлийн уулзалтаас хойш эдийн засгийн хамтын ажиллагааны …

  • 23 December

    Ким Жон Унд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй” хэмээх дуу гарчээ

    Хойд Солонгос нь таалал төгссөн эцэг, хүү Их Удирдагчиддаа зориулж олон тооны дууг зохиож байсан бөгөөд энэ удаа  3 дахь үе залгамжлагч , залуу Удирдагч Ким Жон Унд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй”  нэртэй дууг зохиожээ. Түүнийг магтан дуулсан дээрх дууны үгийг  нотны хамт Нудунг Илбу сонины  1 дүгээр нүүрэн дээр хэвлэж ,  бүх нийтээрээ сурахыг үүрэг болгосон ажээ. Мөн …

  • 23 December

    Хилээр хөлдүү чоно хууль бусаар гаргахыг завджээ

       2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор  Бичигтийн боомтын захиргааны жолооч Э албаны  96-96 СҮА Ланд 80 маркын автомашинд хөлдүү чоно 2 ширхэг, чононы шулсан толгой 1 ширхэг, чононы ходоод 1 ширхэг, үнэгний элдсэн арьс 1 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хорооны …

  • 21 December

    Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохыг хориглоно

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ираны эсрэг шинэ хориг тогтоохоор төлөвлөж буй конгрессийн хуулийн төслийг хүчингүй болгохын тулд хориглох эрхээ ашиглахыг Цагаан ордон сануулжээ. Хэрэв Тегеран Женевт баталсан ираны цөмийн хөтөлбөрийн завсрын зөвшилцлийг зөрчвөл тэдний эсрэг хориг цээр тавихаар америкийн хууль боловсруулагчид бүгд найрамдах болон ардчилагчдын сенаторуудын дэмжлэгтэйгээр төлөвлөж байгаа юм. Цагаан ордны төлөөлөгч Жей Карни хориг тавих шаардлага байхгүй гэж …

  • 20 December

    Ким Жон Ун ууртай харагдах гэж хөмсгөө засуулжээ

    Хоёр өдрийн өмнө Хойд Солонгос улсын  Их Удирдагч Ким Жонг Илийн таалал төгссөний  2 жилийн ой болж,  тус улсын иргэд бүх нийтээрээ  түүний дурсгалыг хүндэтгэн гашуудсан билээ. Гашуудал 14 хоног үргэлжлэх ёстой байсан ч энэ хугацааг  21 хоног болгон нэмсэн  ба хүндэтгэлийн хуралд оролцсон  Удирдагч Ким Жон Ын , хурлын ажиллагаа үргэлжилсэн 72 минутийн турш ихэд ууртай царай гарган суусан …

  • 19 December

    Хятадын засгийн газар “Вitcoin”-ыг гүйлгээнээс хасжээ

    2008 оны сүүл 2009 оноос эхлэн интернэт худалдаа эрхлэгчдийн дунд ашиглагдаж ирсэн виртуал зоос болох “Вitcoin”-ыг гүйлгээнд хэрэглэхгүй байх шийдвэрийг БНХАУ-ын засгийн газраас гаргажээ. Тэд евро болон доллар зэрэг бусад вальютын ханш өсөж, буурч байсан ч тогтмол байдаг “Вitcoin”-ыг валюттай адил хууль ёсны төлбөрийн хэрэг­­­сэл биш гэж үзэн тус шийдвэрийг гаргажээ. Тиймээс одоо Хятадын банк санхүү, тооцооны байгууллагууд ба­раа бүтээгдэхүүн, …