Гадаад мэдээ

October, 2013

  • 25 October

    Тайванийн хууль сахиулагчид Samsung –д торгууль ногдуулжээ

    Тайванийн хууль сахиулагчид ухаалаг гар утасны зах зээлд ноёрхож байгаа компаниудын нэг болох “Samsung Electronics” торгууль ногдууллаа.  Тодруулбал Тайванийн Худалдааны Комисс Samsung –ийн удирдлагууд өрсөлдөгчийнхөө бүтээгдэхүүнүүдийг шүүмжлүүлэхийн тулд хүмүүст мөнгө төлсөн хэмээн үзэж тус компанийг 340 мянган ам.доллараар торгохоор шийдсэн байна. Мөн Хятадын зах зээлд  Samsung –ийн “Galaxy S3” болон  “Note2” зэрэг гар утаснууд эвдрэлтэй, алдаатай чипүүдээс болж ажиллахгүй байгаа …

  • 24 October

    Үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид баривчлагдлаа

          Өнгөрсөн 7 хоногт БНХАУ-ын Гуандон мужийн цагдаа нар сэтгүүлчдийг  бизнесийн байгууллагуудын нэр хүндэд халдахыг завдсан хэмээн сэжиглэн баривчилжээ. Учир нь эдгээр сэтгүүлчид томоохон бизнесийн байгууллагын хууль бус данс тооцоо, гэмт үйлдлүүдийг баримтаар илчилсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэнд халдаж, сэтгүүлчдийг барьж хорьсон явдалд эсэргүүцэл илэрхийлж тус улсын Нью Экспресс сонины өчигдрийн дугаарын …

  • 24 October

    Палестинийн 16 настай эмэгтэй сайдыг заналхийлжээ

     Палестинийн Башер Отман өнөө цагийн хамгийн залуу улс­төрч эмэгтэйгээр нэрлэгджээ. Тэр­бээр 16 настай хэдий ч Палес­тинийн дотоод хэргийн сайдын албан тушаалыг хашиж байна. Башер Отман 2012 онд Аллар хотын захирагчаар хоёр сарын хугацаанд ажиллахдаа нэлээд туршлага хуримтлуулсан гэнэ. Палес­тинийн улстөрчдийн үзэж буй­гаар Отман нь бүс ну­таг­таа хамгийн боловсролтой эмэг­тэй бөгөөд наснаасаа урьтаж сур­гуулиа дүүргэжээ. Гэвч түү­нийг заналхийлэгч ара­бын үнд­сэрхэг үзэлтнүүд …

  • 23 October

    Интернэт банкны системийг ашиглан 760 сая иен залилжээ

    Японд  Америкийн алдартай төлбөрийн системийг ашиглан Орос, Украйн луу хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэрэг гарчээ. Одоогийн байдлаар Японы  цагдаагийн газар 760 сая иены хэмжээтэй мөнгийг 766 удаагийн тохиолдлоор хулгайлсан болохыг илрүүлж чаджээ. Энэхүү интернэтийг луйварчид Японд илүүтэй хэрэглэгддэг интернет банкны хэрэглэгчдийн компьютерийг вирусаар халдваржуулаад дараа нь данснаас нууц үгийг авч, мөнгийг нь зуучлагчдын данс луу шилжүүлдэг байна.  Японы хууль сахиулах …

  • 23 October

    Геннадий Шмаль: “Уламжлалт нефть, хийн нөөц энэ зууныг дуустал хүрэлцээтэй”

     Дэлхийд нефтийн олж илрүүлсэн нөөц 56, шатдаг хийнх 55 жилд тус тус хүрэлцээтэй байх болно гэж Дэлхийн энергийн зөвлөл үнэлжээ. Шинжээчид ийм үнэлгээг тэр болгон дэмжихгүй байгаа боловч салбар хүнд байдалд орохыг дийлэнх олонхи нь хүлээн зөвшөөрч байна.   Нефть хийн аж үйлдвэрийн ерөнхийлөгч Геннадий Шмаль хэлэхдээ «Нефть шавхагдаж дуусч байна гэж аль 50 жил ярьцгааж байна. Уламжлалт нефть, хийн нөөц …

  • 23 October

    Усан цэргийн зэвсгийн олон улсын үзэсгэлэн Өмнөд Солонгост нээгджээ

     Хоёр жилд нэг удаа зохиогддог “Усан цэргийн аж үйлдвэрийн олон улсын үзэсгэлэн” Өмнөд Солонгосын Пусан хотод өчигдөр нээгджээ. Үзэсгэлэнд 55 орны 1590 компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд усан цэргийн зэвсгийн цоо шинэ систем болон шинэ загварын онгоцуудыг үзүүлэх юм байна. Мөн эл хүрээнд дэлхийн 20 улсын төлөөлөгчид Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрүүд, түүний дотор Daewoo Shipbuilding & Marine …

  • 22 October

    Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Төвдийн хөгжил дэвшил” цагаан ном гаргажээ

    Хятадын төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Төвдийн хөгжил дэвшил” цагаан ном гаргажээ. Тус цагаан номонд Төвдийн  60 гаруй жилийн хөгжлийн түүхэн үйл явц болон гэрэл цацрангуй ололт амжилтын талаар өгүүлсэн ажээ. Төвдийн ард түмэн дэлхийн ард түмний адил орчин үеийн хөгжлийн үр дүнг хуваалцан, амьдралынхаа чанар чансааг дээшлүүлж, амьдралын арга хэлбэрээ өөрсдөө сонгох эрх чөлөөтэй, түүнчлэн Төвдийн хөгжил дэвшил нь хүн …

  • 22 October

    Каддафийн бэлэвсэн гэргий НҮБ-аас түүний цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсчээ

    Ливийн тэргүүн Муаммар Каддафи агсан нас бараад хэдий нь хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Үүнэтэй холбоотойгоор түүний бэлэвсэн гэргий Сафия Фаркаш НҮБ-д хандан нөхрийнхөө болон бусад амь үрэгдсэн хамсаатнуудых нь цогцсыг гэр бүлд нь өгөхөд туслахыг хүсч захидал илгээсэн байна. Сафия Фаркаш хэдий цөллөгт байгаа ч нөхөр болон том хүүгийнхээ цаг бусаар хороогдсонд НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагуудыг байнга буруутган, …

  • 22 October

    ОХУ-ын Ерөнхий сайд Хятадад албан ёсны айлчлал хийж эхэллээ

    Өнөөдөр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад айлчилж эхэллээ. Оросын засгийн газрын тэргүүн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэцянтэй Бээжинд Ардын хурлын ордонд албан ёсоор уулзав. Медведев Ли Кэцян нар их буугаар ёслон буудах ба Орос Хятадын сүлд дуулал эгшиглэхэд хоёр орны төлөөлөгчдэд мэндчилгээ дэвшүүлж, хүндэт харуулын өмнүүр явцгаав. Дмитрий Медведев айлчлалынхаа хүрээнд ОХУ, БНХАУ-ын засгийн газрын тэргүүн нарын …

  • 22 October

    Сирийн ард иргэд халдварт өвчинд нэрвэгдэж байна

    Сири улсын ард иргэд дайны хүнд нөхцөл байдлаас болоод  тун хүндхэн байдалд ороод байгаа. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр саяханаас тус улсын иргэдийн дунд халдварт өвчний дэгдэлт ихссэн байна. Харин  ДЭМБ тус улсад үүсээд байгаа халдварт өвчинд нэлээд сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсээр байгаа. Тус улсад полиомиелит гэх халдварт өвчний эхний тохиолдол бүртгэгдсэн гэнэ. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой боловч Сири …

  • 21 October

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож, хүчингүй болгохыг Бан Ги Мүн уриалав

    Иран улсын эсрэг хоригийг зогсоож хүчингүй болгохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн уриалав. Олон улсын хэмжээнд болон дангаар Ираны эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийн хор уршгийг тус улсын нийгмийн бүх давхраг мэдрэж байгаа хийгээд хүн амд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүндрүүлж байна гэж Бан Ги Мүн НҮБ-ын АЗ-д зориулсан «Лалын БНИран Улс дахь хүний эрхийн байдал» гэж …

  • 18 October

    Дэлхий дахинд 30 сая хүн орчин үеийн боолчлолд амьдарч байна

    Боолчлолтой тэмцэх асуудлыг хариуцсан олон улсын хууль сахиулах «Уок фри» хөдөлгөөнийхөн өдгөө бидний амьдарч буй энэ цаг үед дэлхий дахины 162 улсад боолчлолын нөхцөлд амьдарч буй хүмүүсийн судалгааг гаргажээ. Тэдний гаргасан «Бүх дэлхийн боолчлолын индекс» хэмээн нэрлэсэн илтгэлд дурьдсанаар нийт 30 сая орчим хүн боолчлогдож байгаа аж. Энэхүү индекст  “хүн худалдаалах, албадан хөдөлмөр эрхлүүлэх, ерийн барьцаа маягаар эрх чөлөөг хязгаарлах, хүчлэн гэр …

  • 17 October

    Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ

    Оросын Ерөнхийлөгч Владимир Путины намтарч Британийн лорд Питер Траскотт түүнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ. Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулж, тус улсын химийн зэвсгийг устгах тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга иймэрхүү асуудлыг шийдвэрлэх түгээмэл загвар болж мэднэ гэж лорд Лондонд нийтлүүлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна. «Владимир Путины санаачилга жишээ нь ираны асуудлыг шийдвэрлэх загвар болж мэднэ» гэж Траскотт үзэж байна. Владимир Путиныг …

  • 16 October

    Ким Чен Ун БНАСАУ-ыг удирдсанаас хойш тансаг эдлэлийн импорт хоёр дахин нэмэгджээ

     Ким Чен Ун засгийн эрх барьж эхэлснээс хойш Хойд Солонгосын тансаг хэрэг­лээний импорт хоёр дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч тус улс хүнсний хомсдолд өрт­сөн хэвээр байгаа юм. Энэ та­лаар “Ренхап” агентлаг мэ­дээл­сэн байна. Өмнөд Солонгосын эрх баригч намын гишүүн Юн Сан Хений хэлснээр БНАСАУ өнгөрсөн жил тансаг зэрэг­лэлийн бараанд 648.8 сая ам.доллар зарцуулсан аж. Энэ бол урьд өмнө байгаагүй их …

  • 16 October

    Хоёр Солонгосын хөлд чирэгдсэн энгийн ардууд

    Хоёр Солонгос 1953 онд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа БНАСАУ Өмнед Солонгосын 516 иргэдийг барьсан байна гэж Ренхап агентлаг мэдээлжээ. Энэ асуудлын талаар БНАСАУ Үндэсний хуралдааны депутат Чон Бен Гок өмнөд солонгосын сайд нарын хуралдаан дээр сүүлийн 60 жилд Хойд Солонгосын олзонд 3835 хүнийг авсан. Тэдний зөвхөн 3319 нь гэртээ эргэн ирж чаджээ. Нийт олзлогдогсдын 457 нь загасчид, 30 …