Гадаад мэдээ

October, 2013

  • 4 October

    Хагас тонн орчим радио идэвхт ус Япон тэнгист алдагджээ

     Японы осол гарсан «Фукусима-1» АЦС-ийн газар нутаг дахь радио идэвхт устай торхыг тойрсон хамгаалалтын далангаас 10-р сарын 2-нд стронци-90 ихээр агуулсан, бусад бета туяаны үүсгэвэр бүхий 430 литрээс багагүй шингэн хальж далайд алдагдсан тухай «Токио цахилгаан эрчим хүч» станцийн оператор компаниас мэдээлжээ. Шинжээчид радио идэвхт ус нэвчилтийн системээр дараа нь далайд орж чадсан гэж үзэж байгаа юм. 500 тн багтаамжтай …

  • 3 October

    Хойд Солонгос цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ

    Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоохь гол руу асгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа …

  • 3 October

    Сири дэх химийн зэвсгийг устгах ажил ирэх даваа гаригт албан ёсоор эхэлнэ

     ХЗХБ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Майкл Луан Сири дэх химийн зэвсгийг устгах ажлыг 10-р сарын 7-нд буюу ирэх даваа гаригт албан ёсоор эхлүүлэх гэж байгаа тухай мэдээлжээ. Тодруулбал, тэрээр “ХЗХБ Сирийн химийн зэвсэг хадгалж буй бүх объектуудын талаар дэлгэрэнгүй тайлан авсан. Одоо мэдээллүүдийг нарийвчлан шалгаж байна. Энэ шат дуусангуут Сирийн засгийн газрын зөвшөөрөлтэйгээр ХЗХБ зэвсэг устгах ажлыг эхлүүлэх болно. Мөн …

  • 1 October

    Хэвлийд байхдаа өөрийнхөө ихрийг залгисан хүү

     Хятадын “Huaxi” аймагт эмч нар хоёр настай хүүгийн гэдсэн дотор хүүхэд бойжсон байхыг олж илрүүлжээ. Хүүг Хиао Фенг гэдэг ба хүүгийн гэдэс өдрөөс өдөрт томорч, сүүлдээ амьсгалахад бэрхшээлтэй болж эхэлсэн тул эцэг, эх нь гайхшран эмнэлэгт авч очжээ. Ингээд эмч нар хүүгийн гэдсийг рентген зургаар хараад бяцхан хүүг жирэмсэн болохыг мэдсэн байна. Энэ  хачирхалтай зүйлийн шалтгаан нь  хүү гэдсэндээ хөгжил нь …

  • 1 October

    Олны нүдэн дээр үнсэлцсэн гээд хоёр бүсгүйг шоронд хийжээ

    Бразилд болсон евангиласт сүсэгтнүүдийн уулзалтын үеэр хоёр эмэгтэй олны өмнө үнсэлцснийхээ төлөө шоронд хоригджээ. Номлогч Марко Фелисиано индэр дээрээс үг хэлэх үедээ хоёр бүсгүй үнсэлцэж буйг анзаарч, улмаар тэднийг баривчилж, гавлахыг чанга дуугаар орилон шаардсан байна. “Тэд эндээс заавал гавтай гарах ёстой” гэж номлогч Марко Фелисиано хэлээд хамгаалалтын албаныхан болон цагдаа нарыг дуудсан байна. Тус сүсэгтнүүдийн уулзалтад 70 мянган хүн …

  • 1 October

    Ким Чен Ун удирдагч БНХАУ-ын эдийн засгийн ололт амжилтыг биширчээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНАХАУ-ыг үндэслэгдэн байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд мэнд хүргэлээ. Ким Чен Ун хэлэхдээ “хоёр орны найрсаг хэлхээ холбоог бэхжүүлэх нь зайлшгүй чухал” гэж онцлоод дэлхийд гайхал төрүүлж байгаа Хятадын эдийн засаг, соёл, техникийн ололт амжилт өөрийг нь бишрүүлсэнийг илэрхийлжээ. Мөн  социалист нийгмийн  бүтээн байгуулалтын замаар урагшлан ахихыг Хятад улсад хүсэн …

  • 1 October

    Цагдаагийн дарга: хамгийн хортой хар тамхины хэрэглээг зөвшөөрөх хэрэгтэй

    Их Британидаа гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хамгийн туршлагатай хүний нэг гэгддэг Дарем хотын цагдаагийн газрын дарга Майк Бартон нь хүнд буюу хамгийн хортой гэгддэг мансууруулах бодисын хэрэглээг зөвшөөрөх ёстой гэсэн мэдэгдэл хийжээ. Гэхдээ хэн дуртай нь хүссэн үедээ, хаа дуртай газраасаа худалдан авах хэмжээнд хүртэл зөвшөөрөхгүй. Хамгийн хортой ангилалд багтдаг хар тамхийг Үндэсний эрүүл мэндийн албанаас зөвхөн ийм төрлийн мансууруулах бодист …

September, 2013

  • 30 September

    Toshiba фирм 3000 мянган ажилтнаа цомхотгохоос аргагүй болжээ

    Японы цахилгаан барааны Toshiba фирм 3000 ажилтнаа цомхотгох шийдвэр гаргасан тухай ВВС мэдээлэв. Гэхдээ зөвхөн телевизорийн үйлдвэрийн ажилчдыг цомхотгож байгаа аж. Хилийн чанадад байдаг гурван үйлдвэрийн хоёрыг нь хааж байгаа учраас ажилчдыг халахаар болжээ. Toshiba фирмийн удирдлагын зүгээс хэлэхдээ Ази, Африкийн орнуудын зах зээлд телевизор худалдаалагдахгүй байгаа юм. Тиймээс энэ оны гуравдугаар сарын 31-нд компанийн телевизор зэрэг дижитал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн …

  • 28 September

    Хар тамхины 22 лаборатарыг устгажээ

    Орос, АНУ, Афганистаны тусгай албад хамтын хүчээр афганы нутаг дэвсгэрт 22 хар тамхины лаборатори, 24 тонн опиатийг устгасан гэдгийг   ОХУ-ын мансууруулах бодисын хяналтын Холбооны албанаас мэдэгдсэн билээ. Энэ амжилт бол ОХУ, Афганистан хоёрын эртнээс эхлүүлсэн мансууруулах бодисын эсрэг хамтын ажиллагааны үр дүнд юм. Тэдгээрийн зөвхөн 6 лабораторид  байсан хар тамхи нь, Оросын хүчний бүх байгууллагын сүүлийн 8 жилд устгасан хар тамхины …

  • 27 September

    Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН ГЭЖ ХЭН БЭ?

    Сирид улсад Иргэний дайн дэгдээд хэдийн 30 сарын нүүрийг үзжээ. 2011 оны “Арабын хавар” хөдөлгөөний уршгаар бий болсон нөхцөл байдлыг талууд янз бүрээр л “нэрлэнэ”. Эрх баригчид үүнийг гадны террористуудын эхүүлсэн үймээн гэдэг. Харин Сөрөг хүчнийхэн нэг нам, нэг хүний дарангуйлалын системийг үгүй хийнэ гэж ярьдаг. Тэгвэл босогчид Б. Ассадыг он жилүүд хэдийн дууссан гэж тэмцэнэ. Дээр нь үндэстэн болон …

  • 27 September

    Оросын “Союз” сансрын хөлөг олимпын бамбарыг сансарт асаах замдаа гарчээ

    «Союз-ФГ» пуужин тээвэрлэгч сансрын нисдэг хөлөг «Союз ТМА-10М»-ийн хамт өчигдөр «Байконур»-ын сансрын хотхоноос Казахстаны Олон улсын сансрын станц луу гараагаа эхэлжээ. Энэ удаагийн сансрын аялалын гол зорилго нь Сочи хотноо болох өвлийн олипийн бамбарыг 11-р сарын 9-нд задгай сансарт гаргахаар авч яваад оршиж байгаа юм. Оросын нислэгийг удирдах Төвийн мэдээгээр пуужин тээвэрлэгчийн бүх систем зүй ёсоор ажиллаж байгаа гэнэ. Сансрын хөлгийн экипажийн …

  • 26 September

    Хятадад гурван настай гоц авъяастай хүү тодорлоо

    Хятадад гурван настай гоц авъяастай хүү тодорчээ. Хятадын Анхуй мужийн Суанчень хотод оршин суугч Ван Вины гурван настай хүү Ван жоу биллярдийг мэргэжлийн тоглогч нар шиг гайхалтай тоглодог гэнэ. Хүүгийн  эцэг  Ван Ви биллярдны спортоор хичээллэдэг ба түүний хүү хөлд орсон цагаагаа аавыгаа даган биллярд тоглож сурчээ. Одоо тэрээр хятадын гоц авъяастай хүүхдээр тодроод байна.

  • 26 September

    Ши Жиньпин эмгэнэж байна

    Өчигдөр БНХАУ-ын төрийн тэргүүн  Ши Жиньпин Пакистанд хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан ерөнхийлөгч Мамноон Хуссаинд эмгэнэлийн цахилгаан илгээлээ. Уг цахилгаанд тэмдэглэхдээ, Пакистаны Балочистан Провинсе мужид 7.8 баллын хүчтэй газар хөдөлж, олон хүн эндэж шархдан, их хэмжээний эд хөрөнгө хохирсныг сонсоод цочирдож байна. Үүнд миний бие ахан дүүс болох Пакистаны ард түмэнтэй нэгэн адил гүнээ сэтгэл эмгэнэж байна. Би Хятадын засгийн газар …

  • 26 September

    Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН

    Сирийн Сөрөг хүчин буюу босогчид маш олон нэгжээс бүрэлддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө улс төрийн хүчин хэмээн батлахыг оролдож байгаа ч ямар нэг зохион байгуулалт, дэс дараа, үйл ажиллагааны “нэгдмэл бүтэц” гэж байхгүй. Өрнөдийн орнуудад зөвшөөрөгдсөн цор ганц субъект нь Сирийн Чөлөөт Арми. Бусад нь цэвэр аллага хүчирхийлэл, дээрэм тонуул хийгчид гэж ойлгож болох юм.  Судлаачид төдийгүй босогчид өөрсдөө хэдэн эвсэл, …

  • 25 September

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэллээ

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний төр, засгийн тэргүүн нарыг угтах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монголын талын албаны хүмүүс оролцов. Дараа нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн нээлтийн ажиллагаа эхэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож буй төр, засгийн тэргүүн нарт зориулсан дайллагад Монгол …