Гадаад мэдээ

October, 2013

  • 16 October

    Эдвард Сноуден Америкийн тагнуулын албаны талаар ээлжит мэдээллээ цацав

    Эдвард Сноудены илрүүлэн илчлэсэн ээлжит мэдээллийг АНУ-д нийтлэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг сая сая хаяг хуудас шуудангийн янз бүрийн албаны электрон захидал харилцаанаас нууцаар авч байгаа тухай тоо баримтуудыг «Вашингтон пост» сонины сэтгүүлчид нийтлүүлсэн байна. Зөвхөн Yahoo сервисээс нэг өдрийн дотор бараг хагас сая хаяг америкийн тагнуулын албад авч байна. Тайлангаас харахад Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг интернет-чатыг бас хяналтдаа …

  • 15 October

    Хятадын авто машины үйлдвэрлэл, борлуулалт тус тус 15 сая давжээ

    Хятадын авто машины аж үйлдвэрийн нийгэмлэгийн энэ сарын 11-нд гаргасан бүртгэлээр, оны эхний 9 сард Хятадын авто машины үйлдвэрлэл, борлуулалт тогтвортой нэмэгдэн тус тус 16 саяд дөхжээ.  Цаашдаа энэхүү үзүүлэлт улам өсөж энэ ондоо 20 саяд хүрэх төлөвтэй байна. 9-р сард Хятадын авто машины үйлдвэрлэл 1 сая 926 мянгад хүрч  өнгөрсөн сарынхаас 14.87% нэмэгджээ.  1-9 сард Хятадын авто машины үйлдвэрлэл …

  • 15 October

    Сири дэх химийн зэвсгийн шинжээчдийн тэргүүнд Сигрид Каагийг нэр дэвшүүлжээ

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийн орлогч Сигрид Каагийг Сирид НҮБ, ХЗХБ-ын хамтарсан үүргийг гүйцэтгэж буй химийн зэвсгийн шинжээчдийн тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлсэн тухай өчигдөр Нидерландын телевиз радиогийн РТЛ компани мэдээлсэн байна. Түүнийг эл албан тушаалд томилох эсэхийг ирэх лхагва гаригт санал асуулгаар шийдвэрлэх юм. Сигрид Кааг нь 1994 оноос НҮБ-д ажиллаж байгаа бөгөөд 2007 оноос НҮБ-ын …

  • 14 October

    Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч: АНУ-ын төсвийн хямрал дэлхий нийтэд заналхийлж байна

    Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким АНУ-ын удирдлагыг тус оронд үргэлжилж буй төсвийн хямралтай холбогдуулан шүүмжилжээ. Тэрээр “2011 оны 8-р сард мөн ийм байдал болж бараг л АНУ дампуурах шахсан бөгөөд улсын өрийн дээд хэмжээг ихэсгэх талаарх маргаан хөгжиж буй орнуудын учир байдалд хүндхэн үр дагаврыг учруулсан” гэж Германы «Зюддойче цайтунг» сонины сурвалжлагад мэдэгдсэн байна. «Шилжилтийн эдийн засагтай орнуудад …

  • 12 October

    Долоо хоногт Эрээн хотын жуулчлалын орлого 29 сая юань давжээ

    Хятадын улс  10-р сарын 1-ээс  алтан долоо хоногийн амралтын хугацаанд Эрээн хот давхацсан тоогоор нийт 30 мянга гаруй жуулчдыг хүлээн авсан нь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3% нэмэгджээ. Ийнхүү хятадын аялал жуулчлалын орлого нь 29 сая 779 мянга гаруй юаньд хүрсэн нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 35% нэмэгдэж, жуулчны газрууд давхацсан тоогоор 12 мянга гаруй жуулчин хүлээн авсан байна гэж …

  • 12 October

    “Хятад цай, Хятад мөрөөдөл”

    Хятад улс Ань Шигийн олон улсын цайны 3 дэх үзэсгэлэн яармагаа “Хятад цай, Хятад мөрөөдөл” уриан дор энэ сарын 11 нд зохион байгууллаа.  Тус арга хэмжээ   “Хятадын цайны тэргүүлэгч сянь” хэмээгдсэн Фү Жянь мужийн Аньшид нээгдэж Энэтхэг, Шри-Ланка, Тайвань зэрэг дэлхийн цайны тариалангийн гол гол улс орон бүс нутгийн төлөөлөл энд хуран цугларсан байна. Ань Ши бол “Хятадын Ү Лүн цайны нутаг” …

  • 10 October

    Бразил улс Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ ОХУ-д гаргажээ

    Бразил улсын сенатчид Э.Сноудентэй цахим уулзалт хийх хүсэлтээ Лхагва гаригт албан ёсоор ОХУ-д хандан гаргажээ. Учир нь, Бразил улсад амьдарч буй АНУ-ын сэтгүүлч Гленн Гринвальдад Сноуден “АНУ, Канадын тусгай албаныхан, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф болон дипломатчид, стратегийн чухал мэдээлэл бүхий сайд нарын утсыг чагнадаг” гэж ярьсан байна. Тиймээс Бразил улсын сенатын гишүүд  ОХУ-д орогнож буй Сноудентэй цахим уулзалт хийн, илүү …

  • 9 October

    Хүний эрхийн байгууллага БНХАУ-ыг хэтэрхий их хүний эрх чөлөөнд халдаж байна гэж буруутгажээ

    БНХАУ-ын Засгийн газраас баруун хойд нутгийн Шинжаан мужид интернэтээр дамжуулан буруу суртал ухуулга явуулсан гэх шалтгаанаар өнгөрөсөн зургаадугаар сараас өнөөг хүртэл 400 гаруй хүнийг цагдан хорьжээ. Тэдгээр хүмүүсийн 110 нь наймдугаар сар гарснаас хойш баривчлагдан хоригдсон хэмээн Шинжааны өдрийн сонинд нийтэлсэн байна. Үе үехэн Шинжаанд уйгаруудын бослого жагсаалууд нь энэ удаад мөн л шашны үзэл, хэт туйлшрал зэрэгтэй холбоотой. Тус …

  • 9 October

    279 ам.долларын үнэтэй Chromebook худалдаанд гарна

    Америкийн томоохон компани болох Google компьютерийн техник үйлдвэрлэдэг HP компанитай хамтран бүтээсэн шинэ ноутбук “HP Chromebook 11”-ийг олонд танилцуулсан байна. Шинэ ноутбукийн дэлгэц нь 11,6 дюймын хэмжээтэй бөгөөд 279 ам.доллараар зарагдах юм. Уг бүтээл америкийн зах зээлд аль хэдийнээ худалдаанд гараад эхэлсэн байгаа ба Google Chrome OS үйлдлийн систем дээр ажиллах аж. “HP Chromebook 11” нь Exynos 5250 чиптэй, 2 …

  • 7 October

    Машин дээрээ нүцгэн бүжиглэсэн Араб залуусыг 2000 удаа ташуурдаж, 10 жил хорихоор болжээ

    Саудын Арабд олон нийтийн газар машин дээрээ нүцгэн бүжиглэж буй дөрвөн залуугийн бичлэг цахим ертөнцөд тарсан байна. Харин албаныхан тэднийг хэн болохыг олж илрүүлэн дээд тал нь 2000 удаа ташуурдан, 13 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оноож, 10 хүртэлх жилийн ялаар шийтгэхээр болжээ. Тэдний гурвыг нь 500-1200 удаа ташуурдаж, 2-7 жилийн ял оноосон бол бусдаасаа илүү их  “идэвхтэй” бүжиглэсэн …

  • 7 October

    Амур болон Еврейн мужууд усанд автсан хэвээрээ байна

    Оросын Алс Дорнодод 1,2 мянган орон сууцны байшин Хабаровскийн хязгаар, Амур болон Еврейн мужуудад усанд автсан хэвээрээ байна. Тэнд ойролцоогоор 12,5 мянган хүн оршин суудаг байна.  Энэ зовлонд өртсөн хүмүүст зориулан урт хугацаагаар байрлах 53 цэгийг байгуулж тэнд 2 мянга гаруй хүн байгалийн гамшгийг туулан өнгөруулж байна. Мөн хүүхдүүдэд зориулан эрүүлжүүлэх зусланг ажиллуулж байгаа юм. Амур мөрөн дэх усны төвшин …

  • 7 October

    Ким Жон Ун удирдагчын гэргий Ли Сол Жүгийн нууц бичлэг илчлэгдвэл…

    Хойд Солонгосын их удирдагч өөрийн экс найз бүсгүйгээ хамтлагийн гишүүдийнх нь хамт өнгөрсөн 8 дугаар сард олон нийтийн өмнө цаазалсан. Харин цаазлуулсан хамтлагийн гишүүдтэй тус улсын тэргүүн хатагтай Ли Сол Жү хамтарч ажилладаг байсан талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэднийг өөрсдийнхөө тоглосон садар самуун бичлэгийг гадаад улс оронд өндөр үнээр худалдах гэж байсан учраас цаазалсан гэж тайлбарладаг. Гэтэл тус садар самуун …

  • 5 October

    Хятадын тэрбумтан Лондонд “Болор ордон” босгоно

     Хятадын тэрбумтан Виктория хатан хааны эринд (1837-1901 онд) Британийн цэцэглэлт хөгжлийн бэлгэ тэмдэг болсон Болор ордныг Лондонд сэргээж босгох бодолтой байна. Өчигдөр орон нутгийн ХМХ уламжлан мэдээлснээр «Жун Жун» хэдэн компанийн эзэн хятадын бизнес эрхлэгч Ни Жаосин энэ төсөлд 800 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ. Тэрээр тус ордныг анхны байдлаар, жинхэнэ хэмжээгээр нь сэргээж босгох төлөвлөгөөтэй байна. Бизнес эрхлэгч ордонд …

  • 4 October

    Фүкүшимагийн атомын цаxилгаан станц аюултай байдалд байна

    Фүкүшима станцийн доод xэсэгт цацраг идэвхт бодисоор бохирдсон их хэмжээний усыг xийсэн агуулах сав цоорсоны улмаас иx xэмжээний ус алдагдаж эxэлсэн байна. Одоо номxон далайд xорт усаа цутгаж байx магадлалтай энэ онц ноцтой байдлыг xолбогдоx албаныxан яаралтай арга xэмжээ авч таслан зогсооx xэрэгтэй гэж үзэж байна Цөмийн станцыг хариуцсан ТЕПКО компанийн мэргэжилтнүүдийн өгсөн мэдээлэлд дурдсанаар өнгөрсөн наймдугаар сард 300 тонн …

  • 4 October

    Хятад жуулчид бүдүүлэг үйлдлээрээ улсынхаа нэр хүндийг гутаадаг

    Хятад улс аялал жуулчлалын салбараа жилдээ асар их орлого олдогч, хятадын жуулчид гадаадын улс оронд очихоороо ихээхэн соёлгүй бүдүүлэг аашилж улсынхаа нэр хүндийг гутаадаг байна. Үүнээс үүдэн  Хятадын жуулчдад олон нийтийн газар хамраа ухаж, усан сан дотор шээж, нисэх онгоцон дотроос аврах хантааз хулгайлах зэргийг нь хориглосон байна. Хятадын засаг захиргаанаас гаргасан соёлтой аялал жуулчлалын зааварчилгаанд ийм хоригуудыг оруулжээ. Тэрхүү …