Гадаад мэдээ

August, 2013

  • 23 August

    Хосни Мубаракын ялыг хүчингүй болгожээ

     Өчигдөр Египтийн ерөнхийлөгч асан Хосни Мубаракын ялыг хүчингүй болгож, шоронгоос суллах шийдвэрийг Каирын шүүхээс гаргажээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр жилийн турш авилгын хэргээр хоригдож байсан түүнийг  цэргийн нэгэн эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэвч тэрээр эмнэлэгт эмчилгээ хийлгэснийхээ дараар хэдэн сар гэрийн хорионд байх ажээ. Мөн Мубаракыг суллах эл шийдвэрийг хэн ч давж заалдах ёсгүй гэдгийг Египетийн Ерөнхий прокурорын газраас мэдэгджээ. Г.Сонор ugluu.mn …

  • 23 August

    Бусдын биед зөвшөөрөлгүй хүрсэн Монгол залуу 2 жил хоригдож магадгүй

    Өнөөдөр интернэтэд ийм нэгэн бичлэг тархсан бөгөөд энэхүү бичлэгийг найз залуутайгаа хамт метроний Сувон буудлын орчим явж байсан Солонгос залуу хосууд хийжээ. Гудамжаар явж байсан  хосуудын өмнө алхах гадаадын буюу нэгэн Монгол залуу энэ өдөр өөдөөсөө алхан ирэх Солонгос бүсгүйчүүдийн  ил задгай биенд нь  тэдний зөвшөөрөлгүйгээр хүрч байсан бөгөөд энэ бүгдийг бичиж байсан залуус цагдаагийн газар мэдэгдсэн байна .  Одоогоор …

  • 22 August

    Дуучин Мадоннагийн бие тэр чигтээ булчин шөрмөс

    Эрч хүч энергиэр дүүрэн Мадонна өнгөрөгч  баасан гаригт буюу энэ сарын 16-нд 55 нас хүрлээ. Өдгөө 55 нас хүрсэн ч насандаа баймгүй залуухан харагддаг түүний бие галбир одооч төгс хэвээрээ байгаа. Олны нүдэн дээр ил байдаг тэрээр ажил мэргэжлийнх  онцлогоос шалтгаалан залуу төрхөө хадгалах гэж их хичээдэг бөгөөд байнгийн бүжгийн дасгал сургуулилтаар тогтмол хичээллэдэг. Нэгэн удаа хувийн эмч нь Мадоннад …

  • 22 August

    103 настай цоглог эмээ Айда Мендис

    Хөдөлгөөн бол мөнхийн залуу, эрүүл амьдралын үндэс гэдгийг баталсан олон хүмүүс байдаг. Тэдний нэг болох Айда Мендис /Aida Mendis/-ийг бид та бүхэнд танилцуулж байна. Бразилын Макапа хотод амьдардаг энэ хатагтай 100 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэснээс хойш гурав дахь удаагаа шүхрээр саяхан үсрэлт хийжээ. Тогтмол гүйж, усанд сэлж, бөмбөг тоглодог, спортлогэмээ маань  зааварлагч Пауло Роберто /Paulo Roberto/-гийн хамт Бразилын хил дээр …

  • 21 August

    Maй, тэгвэл исламистууддаа алуул!

    Дарангуйлагч дэглэмүүд нурдагаараа  нурна, тэр бол жам ёсны үзэгдэл, гэвч тэр нуралтын дараа парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд исламист нам гэнэт ялаад гараад ирэх, ялалт байгуулж засгийн эрх авсан лалын тэр нам нь эдийн засаг-нийгмийн асуудлаа шийдэхийн тулд нийгмээ хүчээр лалжуулах вий гэдгээс хувьсгал хийсэн, хувьсгал нь үргэлжилж буй арабын тэр орнууд дахь иргэний, либерал намууд, нийгмийн зарим хэсэг, шашны цөөнхи, …

  • 21 August

    Оросын Алс Дорнодын Хабаровск хязгаар, Еврейн автономит мужийн байдал хүнд байна

    ОБЯ-ны мэдээгээрХабаровск хот орчимд усны түвшин урьд үзэгдээгүй хэмжээнд хүрч дээшилж байна. Ойрын өдрүүдэд Амар голын усны түвшин 7 метр 80 см-т хүрнэ гэж тааварлав. Хотын гудамж нилдээ усанд автсан. Одоо ус тогтоох бэхлэлт далан яаралтай босгож ажил үргэлжилсээр байна. Онцгой байдлын яам болон цэргийн удирдлага гамшигт нэрвэгдээд байгаа Алс Дорнод руу нэмэлт хучээ явуулсаар байна. Одоогоор 30 мянга орчим …

  • 19 August

    Египтэд өдөрт 100 гаруй хүн амиа алдаж байна

     НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Египетэд болж буй үйл явдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлжээ. Тус улсад засгийн эрхээс түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн талынхан болон хүчнийхэн, цагдаагийнхны тэмцлийн улмаас өнгөрсөн долоо хоногт л гэхэд 700 гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархадсан юм. Бан Ги Мүн “Энэхүү аюултай мөчид Египетчүүд хүний амь насыг цаашид хороохгүй байх …

  • 19 August

    Хэт халуунаас болж эрчим хүчний хязгаарлалт хийнэ

     Өмнөд солонгосын эрх баригчид  цаг агаарын хэт халалтаас болж  эрчим хүч таслаж болзошгүй тухай иргэдэд анхааруулаад байна. Өмнөд солонгосын засгийн газар тус улсын иргэдийг эрчим хүчинд хэмнэлттэй хандахыг уриалсныг  Ренхап агентлаг уламжлав. Үйлдвэр аж ахуйн бүх газар, төрийн байгууллагууд, орон сууцны конторууд, дэлгүүрүүд нь даваа гаригаас эхлэн гурван өдрийн турш 10:00-18:00 хооронд цахилгаан эрчим хүч ашиглалтаас татгалзах ёстой гэж Өмнөд …

  • 16 August

    Хятадын хүний наймааны бүлэглэл илчлэгджээ

    Хятадын хүний наймаачид цагаандаа гарч төрөх эмнэлэгээс дөнгөж төрсөн хүүхдийг худалдан авдаг болжээ. Энэ тухай Шааньси мужийн Фупин хотын төрөх эмнэлэгт болсон хэргээс олон нийт мэдсэн юм. Мэндлээд удаагүй байсан бяцхан хүүг гэрийнхэнд маш хүнд өвчтэй, найдлагагүй хэмээн итгүүлээд хариуцсан эмч нь хүүхдийг авч явжээ.  Эмч нь хэлэхдээ хүүхэд нэгэнт амьдрах найдваргүй тул үлдсэнийг нь эмнэлэгт даатгаад яв гэж ятгаад, …

  • 16 August

    Шакира хоёрхон сарын дотор хэвэндээ оржээ

    Уйгагүй хичээллэхийн зэрэгцээ зөв хоолловол амжилтад хүрнэ гэж  Дуучин Шакира  ам бардам хэлжээ. Учир нь тэрээр энэ оны нэгдүгээр сард Милан нэртэй хүү төрүүлснээсээ хойш биеийн галбираа алдаж таргалсан юм. Тэрээр “Төрсний дараа хийлсэн бөмбөг шиг харагддаг юм шүү”  тэгэхдээ л хичээсний үр дүнд урьдын орж чадсан гэж ярьжээ. Хүүхэд төрүүлснээсээ хойш дуучин бүсгүй маань анх удаа спортын Self сэтгүүлд зориулан зургаа авахуулжээ. …

  • 16 August

    Ангела Меркелийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ

        ХБНГУ-д канцлер Ангела Мер­келийн сонгуулийн сурталчил­гаа­ны ажил эхэллээ. Тэрбээр хам­гийн түрүүнд Зелигенштадт хотод уулзалт зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд мянга орчим хүн оролц­сон аж. Меркель энэ үеэр Германыг хямралаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлж чадна гэж мэдэгдсэн байна. Энэ талаар “ВВС” агентлаг мэдээллээ.    Ангела Меркелийн сонгуулийн кампанит ажилтай давхцан Герман улсын 2013 оны II улирлын статистикийн мэдээлэл гарчээ. …

  • 15 August

    “Боко Харам”-ын дэд толгойлогч Момоду Бамаг устгажээ

    Нигерийн арми тус улсын хойд хэсэгт хяналтаа тогтоогоод буй лалын зэвсэгт “Боко Харам” бүлэглэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээнд дэд толгойлогч Момоду Бамаг хөнөөжээ Нигерийн армийн мэдээлснээр “Абу Саад” гэх хочит “Боко Харам”-ын дэд толойлогч Момоду Бамаг энэ сарын эхээр Борно мужид явуулсан цэргийн ажиллагааны үеэр хөнөөсөн ч түүнийг мөн гэдгийг саяхан баталгаажуулсан гэнэ. Цэргийн ажиллагааны үеэр Момоду Бамагаас …

  • 14 August

    Эрчүүдийн эмзэг эрхтэн рүү дайрдаг загас

    Шведэд нуур, далайн усанд орж байгаа эрчүүдэд нүцгэн орохоос зайлсхийхийг анхааруулах болжээ. Шалтгаан нь эрчүүдийн эмзэг эрхтэн рүү дайрдагаараа алдартай загас элбэгшсэнээс болсон гэнэ. Нэгэн Швед загасчин Копенгаген хотын нисэх буудлаас дорно зүгт орших Сальтхольм арлаас холгүйхэн “Öresund” булангаас 21,5 см урттай пак загас барьжээ. Энэ загас нь Өмнөд Америкаас гаралтай айдас төрүүлэм махчин пирань загасны “төрөлд” багтдаг аж. Эдгээр …

  • 14 August

    Хятад улс цаазалсаар л

      БНХАУ Үндэсний цөөнх болох уйгур үндэстнүүд амьдардаг Шинжаан мужид өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд, ард иргэд болоод хууль сахиулагч нарын  хооронд мөргөлдөөн болжээ. Энэ хэрэгт холбоотой өөр гурван хүнд есөн жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноожээ. Кашгар дүүргийн Бачу хороонд болсон үймээний дараа Хятадын цагдаа нар 19 хүнийг баривчилсан юм. Шинжааны Кашгар дүүргийн Ардын шүүх Муса Хесен, Рехман Хупур …

  • 14 August

    Ираны дэд Ерөнхийлөгчөөр анх удаа эмэгтэй хүн тодорлоо

       Ираны парламентын гишүүн асан Эльхам Аминзаде Лалын Бүгд найрамдах улсын түүхэнд өндөр албан тушаалд томилогдсон анхны эмэгтэй боллоо. Энэ талаар “Fars news” мэдээлсэн байна. Эльхам Аминзаде нь тус улсын хүний эрхийн асуудал эрхэлсэн дэд Ерөнхийлөгч болжээ. Түү­нийг шинэ Ерөнхийлөгч Ха­сан Роухани энэ албан тушаалд то­милсон аж. Роухани ийм сонголт хийх болсон шалтгаанаа “Аминзаде нь шинжлэх ухаа­ны өндөр мэдлэгтэй, шүү­хийн …