Эрүүл Мэнд

April, 2016

  • 12 April

    Халдварт саа өвчин буюу ПОЛИОМИЕЛИТ

    Полиомиелит (Полио) нь полиовирүсээр үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг, тархи нугасны хөдөлгөөний эсүүдийг гэмтээж саажилт үүсгэдэг халдварт өвчинюм. Нууц үе: 2–3  хоног,  дунджаар 7–12 хоног. Халдварлах зам: Полиовирүс нь хүний ялгадас (баас, цэр, нус)-аар гадаад орчинд тархаж,  өтгөн мөр амны(fecal-oral) зам буюу хоол боловсруулах замаар дамжин халдварладаг. Уг өвчний халдвар авсан боловч өвчний шинж тэмдэг балархай эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн …

  • 11 April

    Нүдэнд гарсан өвдөг

    Хүний нүдний зовхи дотор талдаа салст бүрхүүлтэй байдаг шүү дээ. Яг тэр хэсэгт буюу нүдний хоёр талын доод буланд нулимсны болон тосны суваг нээгддэг. Өөрөөр хэлбэл, гадна амсар нь тэнд байрладаг гэсэн үг. Нүдэнд шороо тоос зэрэг гадны бохир биет орсон, бохир алчуур, угаагаагүй гараараа нүдээ арчих зэрэг тохиолдолд дээр дурдсан сувгаар халдвар орж идээт үрэвсэл үүсгэхийг “нүдэнд өвдөг гарлаа” …

  • 11 April

    Зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт …

  • 11 April

    Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье

    Салхин цэцгийн тууралт Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Урьдчилан сэргийлэх арга: Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. …

  • 8 April

    Зургаан хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

     Цэргийн 032 дугаар ангийн дэргэд байрлах “The salvation army” байгууллагад БНСУ-аас эмч нар ирж, зүрхний ховдол нь цоорхой хүүхдүүдийн үзлэгийг өчигдрөөс үнэ төлбөргүй хийж эхэллээ. Үзлэгийн дараа зургаан хүүхдийг сонгон БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулахаар төлөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг 91997268 утсанд холбогдож авах боломжтой юм байна. “The salvation army” хүмүүнлэгийн байгууллага БНСУ-ын Данвон эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хойш …

  • 8 April

    Нарны харшлаас сэргийлэх амархан боллоо

    Нарны харшил гэж юу вэ? Зун цаг ирж байгаа энэ үед та бид нарны харшлын талаар мэдэх хэрэгтэй байх. Нарны харшил нь удамшлын шалтгаантай байхаас гадна наранд удаан хугацаагаар ил явах, зарим төрлийн эм хэрэглэх (Тетрациклины антибиотикууд, кетопрофен), химийн бодистой хүрэлцэх, биеийн эсэргүүцэл сулрах зэрэг нь нарны харшилтай болоход нөлөөлдөг. Тухайлбал, үнэртэй ус, халдваргүйжүүлэгч бодис, зарим төрлийн нарны кремийн найрлага …

  • 8 April

    18-30 насны иргэдийн Улаанбурханы вакциныг 05-р сараас хийж эхэлнэ

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Улаанбурхан, Томуу, томуу төст өвчний талаарх мэдээллийг сонслоо. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл танилцууллаа. 2010-2014 онуудад Монгол Улсад Улаанбурханы өвчлөл бүртгэгдээгүй тул 2015 оны 03 дугаар сард Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас “Улаанбурхан өвчнийг тууштай бууруулсан” гэсэн батламжийг авч байсан. Гэвч 2015 оны 03 сарын 18-нд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт …

  • 7 April

    Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

    Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг ба энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа сахарын шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулж байна. Дэлхий …

  • 7 April

    Хавдраар нас барагсдын тоо аюултай түвшинд байна

    Өнгөрсөн оны байдлаар манай улсад 5777 хүн хорт хавдраар өвчилж, 3999 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, сард 300 гаруй хүн, өдөрт 10 хүн нас барж байна гэсэн үг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын прогнозоор энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа аж.Тиймээс эдгээр иргэний зардлыг Монголын төр зуун хувь хариуцах хүсэлт бүхий албан бичгийг “Хавдаргүй Монголын төлөө” хөдөлгөөнийхөн төр, …

  • 7 April

    Монос групп ХӨСҮТ-д 15 сая төгрөгийн витамин, эм эмнэлгийн хэрэгсэл өглөө

    Улаанбурханы өвчлөл буурахгүй байгаа энэ үед ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 636 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 466 нь халдварт өвчний улмаас. Үүний 430 нь Улаан-бурхан өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байна. 24 цагийн турш цаг наргүй ажиллаж байгаа эмч ажилчдад Витаминжуулалтын аяны хүрээнд “Монос групп”-ээс 15,0 сая төгрөгийн үнэ бүхий Дархлаа дэмжих витамин, эмнэлгийн …

  • 6 April

    Язралтаас салах аргууд

    1. Төмсний шүүс Төмсний шүүс нь төрөл бүрийн витамин болон эрдэс бодисоор баялаг байдаг. Тиймээс хэрчсэн төмсөөр язарсан хэсгээ зүлгэснээр язралтаас салж болно. Зүлгэснийхээ дараа шүүсийг нь арьсан дээрээ хэдэн минут байлгахаа мартаж болохгүй шүү 2. Нимбэгний шүүс Нимбэгний шүүс нь байгалийн гаралтай цайруулагч юм тиймээс язралтын сорвийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн арьсны үхэжсэн эсүүдийг цэвэрлэдэг учир язралтыг түргэн эдгээхэд тустай. …

  • 6 April

    Хэрвээ та секс зүүдэлвэл….

    Хүн бүр л янз бүрийн, сонин хачин зүүд зүүдэлдэг. Харин тэдний зарим нь сексийн холбогдолтой зүүднүүд байдаг бөгөөд өглөө нь бид нойтон сэрэх нь бий. Тэгэхээр бидний сексийн холбогдолтой зүүднүүд ямар учиртай юм бол. 1. Хэрвээ чи сексийн үед хамтрагчаа давамгайлж, хэрцгий секс хийж байна гэж зүүдэлвэл: Чи өөрийн итгэл үнэмшлээ тодорхойлохыг хүсэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл өөрийгөө дахин олж …

  • 6 April

    Шарталтыг хэрхэн анагаах вэ?

    Хэдийгээр хааяа нэг сархад хүртэхэд сайхан байдаг ч маргааш нь шарталт гэж нэг ширүүн нөхөр гарч ирээд хамаг ажил амьдралыг чинь нурааж орхидог шүү дээ. Тэгэхээр одоо танд хэрхэн санаа муутай ууж бага шартах аргыг зааж өгөе. Уухаасаа өмнө хэрэгжүүлэх зүйлс: 1. Маш их ус уу Уусныхаа маргааш цовоо сэргэлэн байхын тулд та шоудхынхаа өмнө ямар нэгэн байдлаар шингэний дутагдалд орох …

  • 6 April

    Шигдсэн хумс мэс засалгүйгээр авах арга

    Буруу ургалттай шигдсэн хумс тэвчихийн аргагүй өвтгөдөг. Хялбар өвдөлт багатайгаар асуудлыг шийдэх ямар арга байна вэ? Тэгвэл үүнийг бид яах ёстой вэ? Үүнийг хэд хэдэн алхамтайгаар шийдэж болно. Та бүхэн үзэг, цаас бэлтгээд дараах энгийн аргуудыг тэмдэглээд аваарай. Таны хумс ингэж ургасан бол дараах алхмуудыг хийгээд үзээрэй!!! 1-р алхам: Epsom давсыг бэлтгэнэ. Еpsom давс эсвэл магнийн сульфат агуулсан давс сонгож аваарай. …

  • 6 April

    Харшилтай хүмүүст зориулсан зурагт мэдээлэл

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс харшилтай хүмүүст зориулан дараах зурагт мэдээллийг гаргажээ. Та харшилтай бол дараах саруудад улам идэвхижих тул өөрийгөө эрсдэлээс сэргийлээрэй. Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн