Эрүүл Мэнд

January, 2014

  • 28 January

    ЭМЯ-аас Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө хүргэлээ

    Сар шинийн баярыг угтан ард иргэддээ хоол, хүнсний эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар дараах зөвлөгөөг хүргэж байна. 1. Ил задгай борлуулж буй газар, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүнийг бүү худалдан ав. Эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан дэлгүүр, супермаркетаас гарал үүслийн баталгаажилттай, шинжилгээний бичигтэй, хадгалах хугацаа нь хэтрээгүй, сав баглаа боодол нь хонхойж, эвдрээгүй, хаяг шошготой, цэвэр, шинэ …

  • 27 January

    Хөнгөлөлттэй үнээр олгогдож буй эмүүд чанаргүй байна гэв

    Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “1111 төв”-д энэ 7 хоногт 1085 иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлжээ. Нийт саналын 66 орчим хувь нь нийгмийн шинжтэй асуудал байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эсрэг аяны дүнд хавдар илэрсэн тохиолдолд хаана эмчлүүлэх нь тодорхойгүй байна, “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу олгогдож байгаа эмнүүд маш чанаргүй байгаа …

  • 26 January

    Үр шилжүүлэн суулгах тухай

    Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ. Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү? Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч орчлонгийн хамаг зовлон гунигийг …

  • 23 January

    Гэмтлийн эмч нар хүүхдийн эмчилгээний мөнгөнөөс “завшдаг”

    Улсын тодотголтой хэдэн эмнэлгүүд тариа хийсэн ч “Гаднаас авч ир” гээд өвч­төнүүдээ гүйлгэдэг нь энгийн үзэгдэл болсон. Тэгвэл ир­гэдээс “Бүр сүүлдээ өвчин зовлондоо энэлэн, шаналж байгаа бяцхан үрсийнхээ эмчил­гээ­ний төлбөрөөс хумсалдаг болжээ” гэх гом­дол ирсэн юм. Бид дээрх гомдлын дагуу эхлээд Нийс­лэлийн Эрүүл мэндийн газрын Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн асуудал ха­­риуцсан мэргэжилтэн Б.Бадам­ханд­тай уулзсан. Тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас тендерт …

  • 22 January

    Эмийн сангуудын 40 хувь нь шаардлага хангадаггүй

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран зохион байгуулж буй “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2014.01.21/ үдээс өмнө Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрл, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлсэн үгэндээ, “ Эм хангамжийн төрөлжсөн …

  • 22 January

    Архины хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байна

    Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг …

  • 17 January

    Зоонозын халдварт өвчний салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн болно

    Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зоонозын халдварт өвчний салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвлөгөөнийг 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Үндэсний зөвлөгөөнд ЭМЯ, ҮХААЯ, БОНХЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн хүнс …

  • 13 January

    ЭМД-ын хуульд “даатгуулагчийн төлөөлөл” хаанаас сонгогдох нь тодорхой бус байгааг МҮЭ тодруулах шаардлагатай

    Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд ҮЭ-ийн төлөөлөл оруулахгүй байх хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбоо өөрсдийн байр сууриа илэрхийллээ.   МҮЭ-ийн холбоо нь 1994 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл болон салбар зөвлөлд даатгуулагчийн эрх ашгийг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, даатгуулагчдын хүрээг өргөтгөх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахыг …

  • 10 January

    ЭМД-аас даатгуулагчид үзүүлэх мөнгөний хэмжээ нэмэгджээ

    Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний хувьсах зардлын олгох хэмжээг Эрүүл мэнд, Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар нэмэгдүүлэн, шинэчлэн тогтоожээ. Шинэчилсэн тогтоолын дагуу нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ байгуулсан эмнэлгүүдэд, ЭМД-тай иргэдийг хэвтүүлэн эмчилсэн улсын эмнэлэгт тухайн өвчтөний өвчний оношоос шалтгаалан дунджаар 300 мянга, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг …

  • 8 January

    ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ

    Манай улсад ХДХВ буюу ДОХ-ын 150 дахь тохиолдол илэрчээ. ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын эсрэг бие илэрч онош нь батлагдсан байна. Тус үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна. Мөн нийт өвчлөгсөдийн 19 хүн нь нас …

  • 3 January

    “2014 он- Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх 8 чиглэл ажил

    Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Тэгвэл өнөөдөр энэхүү зорилтот жилийнхээ үйл ажиллагааг албан ёсоор нээж, бүх аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай теле хурал хийлээ. Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, …

  • 2 January

    Шинэ оны эхний өдөр 119 хүүхэд мэндэлжээ

    2014 оны 1 дүгээр сарын 1-ний 11.00 цагт Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн II амаржих газарт тус тус очин, шинэ оны эхний өдөр төрсөн эх, үрсдээ баяр хүргэж, бэлэг өглөө.  Эрүүл мэндийн сайд Н.Удвал хэлэхдээ, өнгөрсөн жил хүн амын өсөлтийн хувьд хамгийн оргил цэг байлаа. Нийт төрөлтийн хэмжээ 1990-ээд оны түвшиндээ …

December, 2013

  • 27 December

    Таны биед шимэгч аюул учруулсаныг илтгэх шинж тэмдгүүд

    АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь “чимээгүй алуурчид” буюу үл үзэгдэгч шимэгчдийг өөрийн биед агуулан хордож байдгийг тогтоожээ. Шимэгч хорхой нь хүний биеийн дотор оршин биеийн энерги, хоол, амин дэмийг шимэн амьдарч байдаг амьд биет юм. Чимээгүй “алуурчид”-Шимэгч тээж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Тэдгээрийн дийлэнх нь хүний бүдүүн болон нарийн гэдсэнд байрладаг бөгөөд маш олон төрлийн бичил …

  • 26 December

    Зөвшөөрлгүй дурангийн хагалгаа хийж байсан “Ионсей-Найрамдал” эмнэлгийг түр хугацаагаар хаав

    Манайхны сайн хэмээн хошуурдаг “Ионсей-Найрамдал” эмнэлэг дурангын хагалгаа хийх зөвшөөрөлгүй атлаа хагалгаа явуулж байсан нь МХЕГ-ын шалгалтаар илэрсэн бөгөөд багаж, тоног төхөөрөмжийн ариун цэвэр, ариутгал хангалтгүй явагддаг болох нь тогтоогдсон тул үйл ажиллагааг нь зогсоогоод байна. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Ионсей-Найрамдал эмнэлгийн мэс заслын болон дурангийн үзлэг, оношилгооны тусламж үйлчилгээг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн бүр …

  • 25 December

    Дөрвөн ихрийн нэгээс бусад нь харьцангуй хэвийн байна

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар энэ сарын 22-23-нд шилжих шөнө дөрвөн ихэр хүүхдийг эсэн мэнд эх барилаа. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа болон ЭМЯ-ны холбогдох албаны хүмүүс тэднийг эргэн очиж, баяр хүргэлээ. Сэлэнгэ аймгийн харьяат Э.Хандаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн нь манай улсын хувьд анхны тохиолдол гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Дөрвөн ихэр …