Эрүүл Мэнд

November, 2013

  • 29 November

    III төрхийн эмч нарын буруугаас болж дөнгөж төрсөн нярай тархины саажилттай болжээ

    – Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ – Цагаан халаадтай “баатруудын” балгаас эх, ня рай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох яв дал чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болов. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд III төрхтэй холбоотой таагүй мэдээлэл тасар сангүй. Тус төрөхөд амаржихаар очсон эрүүл саруул ээжүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна. Хийсвэр хагалгаагаар …

  • 26 November

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал доктор элэгний эмч Намиш Мехтатай уулзлаа

             Энэтхэг Улсын элэг шилжүүлэн суулгах дөрвөн том эмнэлгийн нэг болох Сир Ганга Рам эмнэлэгийн мэс заслын ерөнхий  эмч, доктор Намиш Мехтаг  Монголд ирж, Эрүүл мэндийн сайдад уулзах хүсэлт тавьсан тухай  бид өмнө мэдээлсэн билээ.  Тэрээр  өөрийн эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс зсал хийлгэсэн  20-иод монгол иргэнтэй уулзаж, биеийн байдлыг үзэхийн зэрэгцээ  элэгний өвчлөл өндөр хувьтай байдаг манай улсад  эмнэлгийнхээ  …

  • 26 November

    16-34 насны залуучууд сүрьеэгээр өвчлөх нь ихсэж байна

    “Сүрьеэгийн эсрэг хамтдаа” сэдэвт сүрьеэгийн зохицуулагч, лабораторийн эмч, лаборант нарын үндэсний зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна. Хоёр өдрийн турш үргэлжлэх уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн нэгдлүүдийн эмч, лаборантууд оролцож, өөрсдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх юм.  Зөвлөгөөнийг нээж УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж, илтгэл тавьсан. Тэрээр илтгэлдээ сүрьеэгийн өвчлөл залуучууд тэрдундаа 16-34 насныханд их байгааг …

  • 22 November

    Ханиад хүрмээргүй байна уу, тэгвэл…

    Өвлийн хүйтэн улирал эхлэхээр хүмүүсийн бие сулидаад хөгшин, хүүхэд залуугүй нусаа татаад л явдаг. Ханиад хүрэхээр хоолой тань сэрвэгнэж, хамар тань битүүрж, халуурах шинж ажиглагддаг уу. Хэрэв ийм шинж тэмдэг танд ажиглагдаад эхлэвэл та даруйхан мөнгө төгрөг  зарахгүйгээр өөрөө өөрттөө эмч болох боломжтой. Ингэснээр хариад улам бүр хүндрэхээс та сэргийлж чадах болно. Та хүнсний дэлгүүр ороод нэг ширхэг өндөг, 500 грамм …

  • 22 November

    ГССҮТ эвхдэг 15 ор авчээ

    Гэмтэл, согог судлалын үндэсний төв нийт 420 ортой ч энэ нь хүрэлцдэггүй байна. Ачаалал ихтэй үед орнуудынхаа дунд 18 эвхдэг ор байрлуулан, өвчтөнүүдээ хэвтүүлдэг. Ингээд ч болохгүй бол өвчтөнүүд нь хонгилд гудас дэвсээд хэвтдэг. Иймээс тус эмнэлгийнхэн өвчтөнүүдээ тасагт шилжүүлж чаддаггүй юм гэхэд хонгилд шалан дээр биш, орон дээр хэвтүүлэхээр зорьж, эвхдэг 15 ор авчээ. Энэ талаар тус төвийн Эмнэлгийн …

  • 21 November

    ГУРАВДУГААР АМАРЖИХАД 14 ХОНОГИЙН ДОТОР ТӨРӨХИЙН ХҮНДРЭЛЭЭР ГУРВАН Ч БҮСГҮЙ АМИА АЛДЖЭЭ

    – Охиноо төрүүлчихээд бүтэн сар эмнэлэгт хэвтсэн бүсгүй гэртээ ганц хоноод л өөд болжээ – Нийслэлийн гуравдугаар төрөхөд хийсвэр хагалгаагаар амаржсан эхэд тус төрөхийн эмч нар таван удаа мэс хүргээд ч амийг нь аварч чадаагүй эмгэнэлт гэж хэлэхэд ч багадам хэрэг гарчээ. Харамсалтай гэхэд даанч харамсаар энэ хэргийн талаар талийгаачийн ханийн ярихыг сонсч суухад нүд, чихтэй болж төрсөндөө харамсах шиг …

  • 21 November

    Анагаах ухааны судалгааны нэгдсэн мэдээллийн сантай болох ажлыг эхлүүлж байна

    “Анагаах ухааны сэтгүүлийн цахим мэдээний сан, эрдэм шинжилгээний ажлын цахим бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх нь” семинар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа зохион байгуулагдаж байна. Тус семинарт ЭМЯ, Монголын анагаах ухааны сэтгүүлчдийн холбоо, Сэтгүүл эрхлэн гаргагч байгууллага, Сэтгүүлийн зөвлөл, Эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд хүрэлцэн иржээ. Манай улсад эрдэм шинжилгээний 20-иод хүрээлэн, төв, сургуулиудад эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж буй бөгөөд 700 орчим эрдэмтэн, …

  • 21 November

    Чих яагаад шуугидаг вэ?

    Хүмүүс нас ахиад ирэх үесд чих нь гэнэт шуугиж зовоож байгаа тухай гомдоллож  эхэлдэг. Энэ шуугиан нь өдрийн гэрлийн дуу шиг,  алсын салхины чимээ шиг  эсвэл далайн дунд чихээ наагаад сонсоход дуулддаг чимээ шиг  байдаг. Энэ юу вэ? Физиологийн талаас нь үзэх юм бол бухимдал ба чихний ачааллаас болж энэ эрхтэний булчингууд дээд зэргээр ажилласнаас судаснууд нь хатуурдагт байгаа юм. …

  • 21 November

    Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”-ийн чиглэлээр хамтран ажиллана

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберс тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Корали Геберс Эрүүл мэндийн сайдад хандан цаг зав гарган хүлээн авч буйд талархлаа илэрхийлээд “Цахим эрүүл мэнд” төслийн ажлаар дахин уулзаж, хамтран ажиллаж ажиллаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.  Эрүүл мэндийн яам, Дэлхийн банктай “Цахим эрүүл мэнд”, “Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилтийн …

  • 20 November

    МАНАН болохыг мөрөөдөгсөд эрүүл мэндийн салбар руу нумаа нуугаад сумаа тавьжээ

      Сүүлийн үед эрүүл мэндийн салбар руу дайрсан ортой, оргүй мэдээлэл хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр цацагдаж, орой болгон нас барсан хүний тухай цаг агаарын мэдээ мэт мэдээлж, эмнэлгийн ачаалал дийлдэхгүй болсон, ард түмэн чирэгдэж байна, өвчтөнүүд шалаар нэг хэвтэж байна гэж ард түмэнд хайр зарласан мэдээлэл тасралтгүй явж байгаа нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байлаа. Эхэн үедээ хариуцсан …

  • 19 November

    Алслагдсан хорооллын иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх явуулын үйлчилгээ үзүүлж байна

    ХДХВ/ДОХ/-той тэмцэх олон улсын өдрийг угтан нийслэлийн дүүргүүдийн алслагдсан хороололд амьдарч байгаа иргэдэд зориулж “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхэлжээ. ХДХВ-ийн халдвар илрүүлэх явуулын үйлчилгээг дүүргүүдэд хуваарийн дагуу өчигдрөөс эхлэн ирэх 12-р сарын нэгний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд өрхийн эмнэлгүүд дээр нь үзүүлэх юм байна. мөн иргэдээс бичиг баримт шаардахгүй гэнэ. Хуваарь: Хан-Уул дүүргийн XII хорооны …

  • 15 November

    Дархан-Уул аймгийн 1300 гаруй хүнийг сүрьеэгийн үзлэгт хамруулна

    “Эрүүл мэндийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр Дархан –Уул аймгийн Эрүүл мэндийн газар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон ХӨСҮТ хамтран сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт сүрьеэгийн илрүүлэлтийг өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хийж эхэллээ. Энэхүү үзлэг нь долоо хоног үргэлжлэх бөгөөд 1300 хүнийг хамруулахаар төлөвлөсөн байна. Дархан-Уул аймаг нь Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нутгийн тоонд ордог ажээ. Зардал …

  • 15 November

    ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний явуулын үйлчилгээ үзүүлнэ

    Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Хан-Уул дүүргийн 12-р хорооны “Био-Асралт” өрхийн эмнэлэгт энэ сарын 18-нд, 10-р хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт 19-ний өдөр тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн 22, 23-р хороонд энэ сарын 26, 27-ны …

  • 15 November

    “Телемедициний үндэсний сүлжээ”-нд 17 аймаг холбогджээ

    Телемедициний технологи, тоног төхөөрөмж болон эмч эмнэлгийн мэргэжилтний лицензийн шалгалтын программ хангамж хүлээн авах арга хэмжээ өчигдөр буюу 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.  Уг уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМХТ-ийн захирал Ч.Бат-Эрдэнэ, Япон улсын элчин сайдын яамны төлөөлөл болон бусад холбогдох хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд аймгуудын нэгдсэн эмнэлгийн дарга нар цахим хэлбэрээр уулзалтад …

  • 15 November

    Р.Оюунханд: Улсын хэмжээнд 39 мянга гаруй ахмад хэвтэрт, асаргаа сувилгаанд байдаг

    Эрүүл мэндийн яамнаас жил бүрийн аравдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Энэ аяны хүрээнд хийсэн ажлуудын талаар Геронтологийн үндэсний төвийн ерөнхий захирал Р.Оюунхандтай ярилцлаа. – Салбарын яамнаас 10 дугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Та аян зарлагдах үед багагүй ажил хийхээр төлөвлөсөн гэж хэлж байсан л даа. Тэдгээр ажлуудын үр дүн гарч эхэлсэн …