Эрүүл Мэнд

November, 2013

  • 14 November

    Дархлаажуулалттай давхцаж илэрсэн өвчний талаарх мэдээлэл

    Сахуу, татрангийн вакциныг 7, 15 настай хүүхдүүдэд дархлааг сэргээх зорилгоор товлолын дагуу хийдэг. Уг вакцин нь ямар нэгэн нян вирус агуулдаггүй. Мөн вакциныг хийсний дараа хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж 10 хувьд нь халуурах, хэсэг газар улайх, хавдах шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ нь 2-3 хоногийн дотор ямар нэгэн эмчилгээгүйгээр өөрөө арилдаг байна. 2013 оны уламжлалт Дархлаажуулалтын 10 хоногийн үеэр нийт …

  • 13 November

    Он гарсаар нас барагсдын 60 орчим хувийг эрэгтэйчүүд эзлэж байна

    Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн статистикийн мэдээг 2013 оны эхний 10 сарын байдлаар гаргажээ. 2013 оны 10 дугаар сарын байдлаар 66,277 эх төрж, өмнөх оны мөн үеэс 6,8 хувь буюу 4,192 төрөлтөөр нэмэгдсэн байна. Үүнээс 51 хувь нь хүү, 49 хувь нь охин төржээ.  Улсын хэмжээнд 2013 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 26 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх …

  • 12 November

    Өдөрт 4300 хүүхэд уушигны хатгаа өвчнөөс болж нас барж байна

     “Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Уушгины хатгаа өвчин нь хөгжиж буй орнуудад хүүхдийн өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан бөгөөд жил бүр 1.5 сая орчим хүүхэд энэ өвчний улмаас эндэж байгаа аж. Энэ нь дэлхий дээр 20 секунд тутам нэг хүүхэд буюу өдөр бүр 4300 хүүхэд энэ өвчний улмаас амь насаа алдаж байна гэсэн үг юм. …

  • 11 November

    Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн Танхим” нээгдлээ

    МУСТА, жүжигчин Гончигийн Ундармаагийн санаачлагаар хэрэгжүүлсэн “Итгэлийн Танхим ” төслийн хүрээнд УНТЭ-ийн ЯТТ-ийг шинэчлэн засварлах, тохижуулах ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Итгэлийн танхимын нээлтийг СУИС-ийн хөгжмийн ангийн оюутан хүрэлцэн ирж Морин хуурын аялгуугаар нээсэн юм. Тэрбээр жүжигчин бүсгүйн фейсбүүкийн найз энэхүү ажилд мөнгөөр тусалж чадахгүй ч нээлт нь дээр морин хуураа тоглож өгнө хэмээн Г.Ундармаад амласан байжээ. Мөн нээлтэд Эрүүл мэндийн …

  • 9 November

    Улсын 1-р төв эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчилжээ

    Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэлхийн жишигт ойртуулсан цогц шинэчлэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хийгдлээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,3 тэрбумыг зарцуулж тус эмнэлгийн 10 тасгийн багаж, төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэн өнөөдрөөс үйлчилгээнд гаргаж байна. Ингэснээр манай улсын ууган эмнэлэг орчин үеийн эмчилгээ, оношилгооны жишиг эмнэлэг болж,  үйлчилгээний чанарын хувьд ч хөгжингүй орнуудын түвшинд хүрч байгааг салбарынхан онцолж байна. “Шинэчлэлийн …

  • 8 November

    Олон улсад яаралтай дуудлагад очих дундаж хугацаа 10 минут байдаг

    Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Хэлж биш хийсэж ирсэн өвчнийг анагааж, амьд явах боломж олгодог ачтан бол эмч, эмнэлгийн ажилтнууд. Тэдэн дотроо Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний эмч нараас бидний цаашдын эмчилгээ ихээхэн шалтгаалдаг. Энэ хариуцлагатай бөгөөд хүндхэн үйлчилгээний талаар Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаагаас тодрууллаа.  – Сүүлийн үед түргэн тусламжийн үйлчилгээний …

  • 8 November

    Б.Жав агсаны дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлууллаа

         Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Улсын клиникийн 1-р амаржих газрыг Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Хүний гавъяат эмч, Монголын анагаахын шинжлэх ухааны академийг үндэслэгч гишүүн, академич, доктор, профессор, ЭМШУИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч асан Б.Жавын нэрэмжит болгосон билээ. Тэгвэл эл үйл ажиллагаанд зориулж Б.Жав эмчийн дурсгалын хөшөөг Улсын клиникийн 1-р амаржих газарт байрлуулах ёслол өчигдөр Улсын клиникийн 1-р амаржих …

  • 8 November

    Сүрьеэ өвчний тархалтын судалгаа хийж байна

    Эрүүл мэндийн яам, “Глобаль” сантай хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд хийхээр төлөвлөжээ. Судалгаанд нийслэлийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сумын 500 хүнийг хамруулах аж. Уг судалгаанд хамрагдах 500 иргэнээс сүрьеэгийн шинж тэмдгийг илрүүлэх асуумж авах бөгөөд цээжний рентген шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдол бүрээс цэрний сорьц аван шинжилж оношийг баталгаажуулах …

  • 1 November

    Иргэд, Эмийн сангаас эмчийн жортой эмийг хөнгөлөлттэй үнээр авна

    Монгол улсын эмийн тухай баримтлах, бодлого дүрмэнд өөрчлөлт орлоо. Тодруулбал,  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, Эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөлтэй уулзаж эмийн асуудлаар баримтлах бодлого, хууль дүрэмд өөрчиллөө. Тус дүрмэндээ иргэдэд хүчтэй эм тариаг эмчийн жоргүйгээр олгохгүй байхыг  эмийн сангуудад албан тоотоор мэдэгдэж олгохыг хориглож …

October, 2013

  • 31 October

    ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлнө

    Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон  Ц.Энхбаярыг хууль бусаар тус албан тушаалд томилогдсон хэмээн эмнэлгийн 180 гаруй эмч,  ажилчид халагдах өргөдлөө өгөөд байсан билээ. Тэгвэл эл асуудлыг шийдвэрлэхээр өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал ГССҮТ-д орой хүртэл явагдаж Ц.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан байна. Гэхдээ тус эмнэлгийн шинэ даргыг томилох хүртэл Ц.Энхбаяр …

  • 30 October

    ГССҮТ-ийн эмч нар зөвлөлийн шийдвэрийг хүлээн, жагсацгааж байна

    Яг одоо ГССҮТ-д тус эмнэлгийн даргийн томилгооны асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна. Тэгвэл уг хурал болж буй танхимын гадаа халагдах өргөдлөө өгсөн 30 эмч, сувилагч,  болон даргын томилгоог эсэргүүцсэн нийт 50 гаруй ажилтнууд зөвлөлийн шийдвэрийг сонсохоор жагсацгааж байгаа аж. Тэд өдгөө ГССҮТ-ийн захирлаар томилогдон ажиллаж буй Ц.Энхбаярыг хууль бусаар томилсон, энэ суудалд тэнцэхгүй мэдлэг боловсрол, дадлага туршлага муутай …

  • 29 October

    Б гепатитын халдварыг бууруулах 2017 он хүртэлх Бүсийн зорилтод манай улс хэдийн хүрчээ

    ЭМЯ-наас Сайд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод болсон ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн Хорооны 64 дүгээр чуулганд 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Бид ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэртэй уулзаж явсан ажлынх нь талаар тодруулсан юм.  – Та ДЭМБ-ын Бүсийн чуулганд оролцоод ирлээ. Тус чуулганаар ямар асуудлуудыг хөндөн хэлэлцсэн бэ?  – Номхон …

  • 26 October

    Цагаан дарс уух нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг

    Цагаан дарсыг тунгалаг байлгадаг олон хүчлийн исэл улаан дарснаас илүү шүдний гадарга болон буйлыг гэмтээдгийг  Германы эрдэмтэд тогтоосон байна. Тус улсын Хүнс судлалын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дарсан дахь согтууруулах ундааны тун болон бусад амт оруулагч бус ердөө рН хэмээх исэл л шүдэнд хортой аж. Цагаан дарсны хорхойтнууд дарсаа бяслагаар даруулан уух нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөжээ. Учир нь …

  • 23 October

    Номхон далайн Баруун Бүсийн Хорооны чуулган үргэлжилж байна

    Чуулганы өчигдрийн хуралдаанаар 2012, 2013 оны төсвийн гүйцэтгэл болон 2013, 2014 оны төсвийн төлөвлөлтийн хэлэлцүүлэг, түүнчлэн эрүүл насжилтын асуудлаар тусгайлсан хуралдаан хийв. Төсвийн төлөвлөлтийн хувьд ДЭМБ-ын шинэчлэлийн хүрээнд шинээр тодорхойлсон үндсэн 6 чиглэлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2014 оноос хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрүүдийн үндсэн чиглэлүүдэд халдварт өвчин, халдварт бус өвчин, амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тандалт-бэлэн …

  • 22 October

    Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө

    Өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С. Эрдэнэ нар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг тус тусдаа боловсруулжээ. Удахгүй УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан хоёр хуульд МҮЭ-ийн холбоо дүгнэлт …