Яг одоо ГССҮТ-д тус эмнэлгийн даргийн томилгооны асуудлаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна. Тэгвэл уг хурал болж буй танхимын гадаа халагдах өргөдлөө өгсөн 30 эмч, сувилагч, болон даргын томилгоог эсэргүүцсэн нийт 50 гаруй ажилтнууд зөвлөлийн шийдвэрийг сонсохоор жагсацгааж байгаа аж. Тэд өдгөө ГССҮТ-ийн захирлаар томилогдон ажиллаж буй Ц.Энхбаярыг хууль бусаар томилсон, энэ суудалд тэнцэхгүй мэдлэг боловсрол, дадлага туршлага муутай …
Эрүүл Мэнд
October, 2013
-
29 October
Б гепатитын халдварыг бууруулах 2017 он хүртэлх Бүсийн зорилтод манай улс хэдийн хүрчээ
ЭМЯ-наас Сайд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод болсон ДЭМБ-ын Номхон далайн Баруун Бүсийн Хорооны 64 дүгээр чуулганд 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд оролцоод ирлээ. Бид ЭМЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Төгсдэлгэртэй уулзаж явсан ажлынх нь талаар тодруулсан юм. – Та ДЭМБ-ын Бүсийн чуулганд оролцоод ирлээ. Тус чуулганаар ямар асуудлуудыг хөндөн хэлэлцсэн бэ? – Номхон …
-
26 October
Цагаан дарс уух нь шүдэнд сөргөөр нөлөөлдөг
Цагаан дарсыг тунгалаг байлгадаг олон хүчлийн исэл улаан дарснаас илүү шүдний гадарга болон буйлыг гэмтээдгийг Германы эрдэмтэд тогтоосон байна. Тус улсын Хүнс судлалын төвийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар дарсан дахь согтууруулах ундааны тун болон бусад амт оруулагч бус ердөө рН хэмээх исэл л шүдэнд хортой аж. Цагаан дарсны хорхойтнууд дарсаа бяслагаар даруулан уух нь эрүүл мэндэд тустай гэж тэд зөвлөжээ. Учир нь …
-
23 October
Номхон далайн Баруун Бүсийн Хорооны чуулган үргэлжилж байна
Чуулганы өчигдрийн хуралдаанаар 2012, 2013 оны төсвийн гүйцэтгэл болон 2013, 2014 оны төсвийн төлөвлөлтийн хэлэлцүүлэг, түүнчлэн эрүүл насжилтын асуудлаар тусгайлсан хуралдаан хийв. Төсвийн төлөвлөлтийн хувьд ДЭМБ-ын шинэчлэлийн хүрээнд шинээр тодорхойлсон үндсэн 6 чиглэлийн дагуу хийгдэж байгаа бөгөөд 2014 оноос хэрэгжиж эхлэх юм. Хөтөлбөрүүдийн үндсэн чиглэлүүдэд халдварт өвчин, халдварт бус өвчин, амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тандалт-бэлэн …
-
22 October
Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэлэлцээрийн талаар мэдээлэл өглөө
Өнөөдөр МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар Иргэний Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээрийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С. Эрдэнэ нар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг тус тусдаа боловсруулжээ. Удахгүй УИХ-аар уг хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байгаатай холбогдуулан хоёр хуульд МҮЭ-ийн холбоо дүгнэлт …
-
22 October
ХУД-ийн иргэдэд “Сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгаа”-г хийжээ
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан байна. Мөн хүн бүрийн артерийн даралт, биеийн жин болон өндрийг хэмжиж, сүрьеэгийн шинж тэмдгийн талаарх асуумж болон цээжний …
-
22 October
5 наснаас өмнө хүүхдийн шодойг хүчээр шамлаж болдоггүй
Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн хэзээ шамлагдах вэ? Энэхүү мэдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны эмнэлгүүдийн мөрдөж буй зарчим юм. 1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95-96-гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн …
-
21 October
Эмнэлгүүд хүлээгдлээ бууруулж эхэлжээ
Эрүүл мэндийн сайд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаар тушаалаараа Өвчтөн, үйлчлүүлэгчдийн эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох зорилгоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журам” баталсан. Үүнтэй уялдуулан 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өвчтөн үйлчлүүлэгчдийг эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэхийн тулд 2-оос дээш, эмнэлэгт хэвтэхийн тулд 3-аас дээш …
-
21 October
Гэмтлийн эмч нар: Н.Удвал сайдын томилгоо эмч, ажилчдыг стрессдүүлж оюуны чадамжийг улам бүр сулруулж байна
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд: Засгийн газар солигдох бүрт эрүүл мэндийн салбарт хийгддэг удирдлагын томилгоо, чадварлаг боловсон хүчний халаа, сэлгээ нь эрүүл мэндийн салбарын тогтолцооны хямралыг улам бүр гүнзгийрүүлж, эрүүл мэндийн байгууллага, хамт олон, улмаар өвчтөн үйлчлүүлэгчдийн эрх, ашиг хөндөгдөхөд хүрч байна. Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тодорхой үе шаттай, …
-
18 October
Урт наслахад илүүдэл жин сөрөг нөлөө үзүүлдэг
Хэт таргалалт хүний насыг 10 жилээр богиносгодог болохыг Британийн эрдэмтэд тогтоожээ. Тэд 10-15 жилийн хугацаанд АНУ болон Европын орнуудын 900 мянга гаруй хүнд 57 цуврал судалгаа хийжээ. Судалгааны явцад оролцогчдын арав орчим хувь нь нас барсан байна. Тэдний ихэнхийнх нь биеийн жин байх ёстой дундаж хэмжээнээс 18 кг-аар илүү байв. Энэ нь зүрхний элдэв төрлийн өвчин тусах, цус харвах эрсдлийг …
-
18 October
Мэс заслын өрөөг камержуулна
Эрүүл мэндийн салбарт гараад байгаа олон асуудлаас үүдэн төрийн өмчийн бүх шатны эмнэлгийн Мэс заслын өрөөг камертай болгох санаачилгыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан байна. Учир нь мэс засал болоод төрөхийн хүндрэлийн үед гарсан осол эндэгдэл болоход хэнийх нь буруу гэдгийг шүүж хэлцэх маш хэцүү байдаг билээ. Иймд мэс заслын өрөөг камержуулсанаар мэс заслын явцад хүндрэл гарвал бичлэгийг эргүүлэн үзэж, хаана …
-
17 October
III төрөхийн эмч нар хариуцлагагүй үйлдлээсээ болж дөнгөж төрсөн эхийн савыг хэлэлгүй авчээ
2011 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Иргэн Э эмч нарын буруутай үйлдлээс болж саваа авахуулж хойшид дахин хүүхэд төрүүлэх боломжгүй болсон байна. Эмэгтэй хүн болсон хойно байгалийн жамаараа төрөх хугацаа нь болж харъяаллын дагуу III төрөх эмнэлэгт ирсэн байна. Өөрөөрөө төрөх бүрэн боломжтой цоо эрүүл эхийг эмч нар хайхралгүй удаасан учраас эхэс доторхи ус бүгд гарч улмаар хүүхэд нь бүтэж үхэхэд хүрсэн байна. Энэ …
-
17 October
Баянзүрх дүүргийн иргэдэд шүдний үнэгүй, үзлэг эмчилгээ хийнэ
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна. 2013 оны 10 дугаар сарын 18 буюу ирэх баасан гарагт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанзагалмайн хорооноос хамтран зохион байгуулж байгаа аж. “СОНТЕМ ДЕНТ” …
-
16 October
Улаанбаатар хот 500,000 хүн амд төлөвлөгдсөн төрөх газруудтай
ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн Ерөнхий мэргэжилтэн, Анагаах Ухааны Академийн гишүүн, Академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Хүний гавьяат эмч Түдэвдоржийн Эрхэмбаатартай ярилцлаа. Дэлхийн бусад орнуудад эхийн эндэгдэл хэр их тохиолддог вэ? Дэлхий дахинд жил бүр 130 сая орчим эхчүүд төрж 600 000 эх энддэг энэ нь 1 минутад нэг эх эндэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл дэлхий даяар …
-
14 October
Өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж 600 хүн алхлаа
“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10 дугаар сарын 13-ны өдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал алхалтад оролцогчдод хандан хэлэхдээ бид “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд ахмадуудаа ясны сийрэгжилтээс сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл