Өнөөдөр өглөө ЭХЭМҮТ-д дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн баярт явдал тохиожээ. Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү бөгөөд эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ихрүүдийн ээжийг Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг Баттулга гэдэг ба Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг юм байна. Хосууд анх сумынхаа эмнэлэгт хоёр ихэр хүүхэдтэй гэж оншлогсон бөгөөд хотод ирж үзүүлэхэд дөрвөн ихэр тээж …
Эрүүл Мэнд
December, 2013
-
18 December
ГССҮТ-ын удирдлагын багийнхан нэр бүхий эмч нарыг иргэдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардлаа
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тэргүүтэй тус эмнэлгийн удирдлагын баг өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр тэргүүтэй удирдлагын багийнхан “Ц.Энхбаярыг даргын суудлааснь огцруулсан үйл ажиллагааг цөөн хэсэг бүлэг хүний зохион байгуулалттай үйл ажиллагаа” гэж үзэж буйгаа дахин илэрхийлэв. Учир нь Н.Бүргэд тэргүүтэй долоон эмчийг Ц.Энхбаяр дарга байх хугацаандаа өөрсдийнх хүсэлтэд үндэслэн үүрэгт ажлаас …
-
18 December
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад 1,5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болов
Азийн хөгжлийн банк, Японы Засгийн газрын ядуурлыг бууруулах сангаас манай улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад зориулан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон байна. Энэхүү тусламжийн гэрээнд гарын үсэг зурах ёслол 2013 оны 12 дугаар сарын 13-нд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүндэтгэлийн танхимд боллоо. Гэрээг баталгаажуулах ёслолд ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Эдийн засгийн хөгжлийн …
-
17 December
Дархлаажуулалтын загвар кабинет нээлтээ хийлээ
Ховд аймгийн ЭМГазарт НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгждэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын загвар кабинет 2013 оны 12 р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга Т.Баяртогтох, Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч н.Чинзориг нар оролцож, нээлтийн тууз хайчлав. НҮБ –ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Сум …
-
12 December
Хөлийн хуруунд эвэр ургавал яах вэ?
Хөлийн эрхий хурууны дээд талд байдаг товгор яс заримдаа өвдөөд байх юм. Энэ нь яс ургах өвчин үү? – Тодорхой газар үрж, дарснаас үрэвсэн, сорвижих, эвэрших шинж тэмдэг илэрдэг.Мөн хэтэрхий бариу, өндөр өсгийтэй гутал өмсөх нь хөл эвэрших үндэс болдог. Нөгөө талаар эрхий хурууны хавьд яс ургах подагра гэж өвчин байдаг. Энэ өвчний үед эрхий хуруу орчимд өөрчлөлт орж, овойж, …
-
12 December
Куба улс нүдний чиглэлээр хамтарсан эмнэлэг байгуулах хүсэлтэй байна
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч ноён Омар Лауро Мерреро Бетанкуртыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр дэд сайд ” Куба улстай оюутан солилцоог нэмэгдүүлэх болон тус улсын эрдэмтдийг урьж сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэх” тал дээр хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Харин ноён Омар Бетанкурт “хамтын ажиллагааны хүрээнд нүдний чиглэлээр хоёр …
-
12 December
ГССҮТ-ийн даргын албан тушаалд 4 хүн өрсөлдөж байна
Эрүүл мэндийн сайдаас ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2013 оны 12-р сард багтааж зохион байгуулах талаар захиалга ирүүлжээ. Тиймээс зөвлөл хүсэлтийн дагуу 12-р сарын 6-ны өдөр хуралдаж, Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-ны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл оролцсон сонгон шалгаруулалтын комиссыг ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын …
-
10 December
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлье
Манай улсад жил бүр хүйтний улиралд Томуу, томуу төст өвчнөөс /ТТӨ/ дэгдэлт маягаар тохиолддог. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдээлснээр 2013 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 88.2%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 66.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Иймд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг өгч байна. Томуугийн вирус хүнд хэрхэн …
-
10 December
VI цэцэрлэгийн 11 хүүхэд хордлого авч ХӨСҮТ-д иржээ
Баянзүрх дүүргийн VI цэцэрлэгийн 11 хүүхэд гэдэсний суулга өвчний шинж тэмдэг, оноштойгоор ХӨСҮТ-д иржээ. Тэднийг шинжилгээнд хамруулж 7 хүүхэд нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул эмнэлэгт үлдсэн байна. өн хүүхдүүдээс авсан шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа ч биеийн байдал нь сайн байгаа аж. Одоогоор суулга өвчин гарсан байж болзошгүй тус цэцэрлэгт урьдчилсан байдлаар багш, ажилчид, хүүхэд нийлсэн 108 хүнээс …
-
9 December
“Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаар ахлуулсан “Дархлаажуулалтын зөвлөх хороо”-ны ээлжит хурал боллоо. Хуралд ЭМЯ, ДЭМБ, төлөөлөгчид, хорооны гишүүд оролцсон бөгөөд тус хурал: – Ашиг сонирхлын зөрчлийн асуулга авах – Дархлаажуулалтын зөвлөх хорооны талаар ДЭМБ-ын зөвлөмж -2011-2013 оны Дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаас гарсан …
-
7 December
Жирэмслэлтээс яаралтай хамгаалах 72 цагийн эм, сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг
Юуны өмнө энэ эм нь жирэмслэлтээс хамгаалах арга биш гэдгийг санаарай. Охид бүсгүйчүүд маань хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсныхоо дараа 72 цагийн дотор жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг уудаг. Энэ эм нь өндөр тунтай гормон агуулдаг учир өндгөн эс бүрэн боловсорч, гадагшлахыг саатуулдаг. Өөрөөр хэлбэл сарын тэмдэгт өөрчлөлт оруулдаг, ялангуяа өндгөн эс боловсролт болоод умайд vр тогтсон өндгөн эс бэхлэгдэхийг дарангуйлдаг бэлдмэл …
-
6 December
Хүүхдийн илүүдэл жин ба таргалалт нь алсдаа халдварт бус өвчний шалтгаан болдог
Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын мэргэжилтэн Д.Ганзоригтой хүүхдийн, тэр дундаа цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлийн асуудлаар ярилцлаа. Монголд хүүхдийн хоол тэжээлийн байдал ямар байна вэ? Засгийн газраас 5 жил тутамд үндэсний түвшинд хүн амын хоол тэжээлийн байдлын судалгааг хийж, өнөөгийн байдал ямар байгаа, ямар асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар үйл ажиллагааг явуулах ёстой вэ гэдгийг тодорхойлон зохицуулж, чиглүүлдэг. Хүн амын хоол тэжээлийн байдлыг …
-
6 December
Сайд асан С.Ламбаа IV төрөхийн дуусаагүй барилгыг бүрэн санхүүжүүлжээ
Сүүлийн үед “Нийслэл Өргөө” компанитай холбоотой олон асуудал гарч хуулийнхны хараанд өртөх болсон билээ. Тиймээс тус компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас сэжигтнээр татан цагдан хориод байгаа. Учир нь түүнийг улсаас зарласан тендер болгоныг авдаг хэрнээ тэдгээрийгээ бусдад дамжуулан худалдсан байж магадгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Баянхошуун дахь газрыг нь Б.Ганзоригоос авч чадаагүй хэсэг хүн …
-
2 December
Улаанбаатарын утаанаас болж өдөрт 4-5 хүн нас барж байна
Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иржээ. Бусдад эзлэгдэж биш, хорлогдож биш, ердөө л хар утаанаас болоод тэр. Нэг ёсондоо өөрсдөө л өөрсдийгөө устгах аюул тарьж байна гэсэн үг. Нийт хүн амынх нь талаас илүү хувь нийслэлд шавчихсан гэдэг утгаар нь ингэж хэлэхэд үнэхээр хатуудсан болохгүй. Үүнд төр засаг, ард иргэд хоёулаа буруутай. Гэхдээ 2 сая 700 гаруйхан иргэнийхээ аж амьдралыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл