Хууль эрх зүй

October, 2015

  • 29 October

    Цэцийн их суудлын хуралдаан болно

    Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргахаар хуульчилсан нь Үндсэн  хуулийн холбогдох заалтыг  тус тус зөрчсөн эсэх асуудлыг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн билээ. Уг хуралдаанаас, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр …

  • 29 October

    Итали улсын шүүхийн эрх зүйгээс санаа авах, судлах асуудлууд байна

    Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн хооронд 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Монгол Улсын анхан болон давж заалдах шатны нийт 9 шүүгч Итали Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдэлд холбогдох эрх зүйн зарим зохицуулалтын онцлог зэргийг танин мэдэх, мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор Итали Улсад богино …

  • 29 October

    4.5 тэрбум, 49 сая төгрөгийн хохирол учруулсан хүн адилхан ялтай байх нь шударга ёс уу

    Монголчууд бид аливаа асуудлыг туйлшируулан ойлгохоороо хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэдэг ард түмэн. Дээр нь  аливаа мэдээлэлд итгэн үнэмшихдээ баримтнаас илүү цуурхал, сул яриаг үнэн гэж боддог муу зуршилд бидэнд байдаг. Авлигын хэргээр шийтгэгдэж байгаа нэрэн дор үнэхээр авлига албан тушаалаа урвуулан ашиглаад  хуулийн шүүхийн өмнө шийтгүүлсэн ч байх, мөн авлига авах тухай ерөөс бодож санаж сэдэж байгаагүй боловч “муу …

  • 28 October

    Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай …

  • 27 October

    Д.Дорлигжав: ИХШХЕГ-ын харьяаны Хилийн шалган нэвтрүүлэх  албыг буцааж ХХЕГ-т шилжүүлнэ

    Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.   Тэрбээр  мэдээлэлдээ: Жил хагасын өмнө Хилийн боомтын тухай хуулийг батлан гаргасан, тус хуулийн дагуу  ХХЕГ-ийн харьяанд байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг  ИХШХЕГ-т шилжүүлсэн. Уг хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгадаг энэ алба Хил хамгаалах газрын харьяанд 80 гаруй жил явж ирсэн. Одоо бид хилийн шалган нэвтрүүлэх энэ албыг буцааж ХХЕГ-т шилжүүлэхгүй …

  • 26 October

    Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд иргэдээс санал авчээ

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. Эдгээр хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүлсэн. Тэгвэл өнөөдөр энэхүү аяны нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ажлын хэсгийн ахлагч …

  • 26 October

    Нийслэл хотын албан татвартай холбоотой бүх мэдээллийг www.ubtax.mn цахим хуудсаас аваарай

    УИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас болон баар ресторан, зоогийн газар, амралтын газрын үйлчилгээнээнд нийслэлийн хотын албан татварыг нэг хувиар тооцон ногдуулах бөгөөд хуулийн дагуу нийслэл хотын албан татварыг төсөвт төлөх эхний хугацаа 2015.11.10-ны өдрийн дотор юм. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд …

  • 23 October

    Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ

    Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна.  Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 …

  • 21 October

    Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт …

  • 20 October

    Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна

    Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах …

  • 20 October

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. …

  • 20 October

    Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын …

  • 16 October

    Нас барсан цагдаа “буруутан болох уу”

    Цагдаа, цагдаагийнхаа аминд хүрчихлээ. Уг нь тэд хүний аминд хүрэх биш аврана, хамгаална гэж тангараг өргөсөн албан хаагчид. Гэвч ийм нэг ноцтой гэмт хэрэг 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар болсон юм. Цагдаа яагаад цагдаагийнхаа аминд хүрэв. Энэ асуудлаас бичвэрээ эхлүүлье. 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн …

  • 13 October

    Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна

    Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд …

  • 13 October

    Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

    Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын …