Уул уурхай

March, 2014

  • 24 March

    ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд “Шивээ-Овоо” ХК-тай хамтран ажиллах боломжтой гэв

    Дэлхийд байгаль орчинд ээлтэй, нүүрсний нөөцөө дотооддоо ашиглах,  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэжчадсан ихээхэн туршлагатай улс орон болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant нь тус улсын уул уурхайн яамны 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамт 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, …

  • 21 March

    Геологийн хайгуулд 10 тэрбум төгрөг зарцуулна

    «Монголын геологи хайгуул-2014» чуулга уулзалт өчигдөр эхэллээ. Чуулганаар геологийн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэх, төрийн байгууллага бодлогоо танилцуулах, түүнд геологчдын санал бодлыг тусгахаас гадна геологийн ажлуудын үр дүнг танилцуулж байна. Геологчдын зүгээс төрөөс энэ салбарт зарцуулж буй мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх талаар өмнөх жилүүдэд хөнддөг байсан. Энэ дагуу өнгөрсөн жил 7.3 тэрбум төгрөгийн төсөвт ажил гүйцэтгэсэн бол 2014 онд 10 тэрбум төгрөг …

  • 21 March

    Япон, Франц улс нийлээд ураны ордын 66 хувийг эзэмших хүсэлтэй байна

    Цөмийн энергийн газраас өxчигдөр “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” сэдэвт семинарыг Төрийн ордонд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээнд Цөмийн энергийн газрын удирдлага, газрын дарга нараас гадна Монголд ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй “Арева” группийн охин компани болох “Арева Монгол” компани, Монголын төрийн өмчит “Мон атом” компанийн удирдлагууд оролцож, ураны хайгуул явцын талаарх мэдээллийг өглөө. Ураны нөөцөөрөө Монгол Улс …

  • 20 March

    “Монголын уул уурхай” хамтын ажиллагааг эхлүүллээ

    Австрали болон Монголын Засгийн газар хамтран Монгол дахь уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах чиглэлийн таван жилийн хугацаатай хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэхээр боллоо. Нийт 20 сая ам.долларын төслийн хүрээнд Монголд уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг бий болгоход Автраличууд туслах аж. Австралийн Гадаад хэргийн сайд Жулие Бишоп уг асуудлыг мэдэгдсэн хэвлэлийн хурлын үеэр “Уул уурхайн салбар нь цаашдаа Монголын …

  • 20 March

    “Оюутолгойн” үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна

    “Оюутолгойн” гүний уурхайн хөрөнгө оруулалт хойшлогдож байгаагаас үүдэж үнэ цэнийн бууралт нь 4.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа талаар “Рио Тинто” компани санхүүгийн тайландаа дурдсан байна. Үүнээс 1.1 тэрбум ам.доллар нь тус компанийн үнэлгээнд хамаарч байгаа бол 3.6 тэрбум ам.доллар нь үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэрэгт ногдох үнэ цэнийн бууралт юм байна. Үүнээс гадна “Оюутолгойн” гүний уурхайн бүтээн байгуулалтын …

  • 18 March

    “Чалько”-д төлөх өрөө 3 сарын дотор бүрэн барагдуулна

    “Эрдэнэс таван толгой” компанийн энэ оны эхний улирлын байдлаар Цанхийн баруун, зүүн уурхайгаас нийт 600 гаруй мянган тонн нүүрс экспортолсны 200 орчим мянган тонн нь “Чалько” компанийн өрөнд шилжүүлснээ мэдээллээ. “Чалько” компанид өнөөдрийн байдлаар монголын талын 394, хятадын 52 автомашин тээвэр хийж байгаа аж. Тус компанийн зүгээс мэдээллэж буйгаар “Чалько” компанид төлөх 140 гаруй сая ам.долларын өрийг ирэх зургадугаар сар …

  • 18 March

    “Роснефть” манай улсад газрын тос хоолойгоор нийлүүлэх сонирхолтой байна

    ОХУ-ын “Роснефть” компанийн ерөнхийлөгч И.И.Сечин тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монголд ирж, Уул уурхайн сайд Д.Ганхуягтай уулзжээ. Уулзалтын үеэр Уул уухайн сайд Д.Ганхуяг ОХУ-аас жилд нэг сая тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх болсныг онцлоод, Монголоор дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хөндөхдөө “ОХУ-аас БНХАУ-д экспортолж буй түүхий нефтийн тодорхой хэсгийг манай улсаар дамжуулан төмөр замаар тээвэрлэж байсныг дахин сэргээнэ гэдэгт найдаж байна” …

  • 17 March

    “Монголын геологи хайгуул 2014” чуулган болно

    “Монголын геологи хайгуул 2014” чуулга уулзалтыг  энэ сарын 20-23-ны өдрүүдэд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулахаар болжээ. Чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарынхан хийж гүйцэтгэсэн  ажлынхаа талаар харилцан мэдээлэл солилцох боломж олгохын дээр  судалгаа шинжилгээний арга аргачлал, геологийн судалгааны төслүүдийг харилцан танилцуулж улмаар төрийн бодлогод геологийн салбарын байр суурийг багтаах ач холбогдолтой уулзалт болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Энэхүү зорилгын хүрээнд “Монгол …

  • 14 March

    Манай улсад одоогоор 63 мянган тонн ураны нөөц илрээд байна

    “Мон-Атом” ТӨК одоогийн байдлаар Дундговь аймгаас нийт 12 ураны ордод хайгуулж хийж, нөөц тогтоогоод байгаа ба хамгийн сүүлд Дорнод аймгийн Гурванбулагийн ураны ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусч байгаа гэнэ. Ордуудад хайгуул бүрэн хийж дууссаны дараа олборлолтыг хэзээнээс эхлүүлэхийг шийдвэрлэх юм байна. “Мон-Атом” компанийн одоогийн илрүүлээд байгаа ураны нөөцийн хэмжээ 63 мянган тонн ч хайгуул хийх орд ийнхүү нэмэгдсээр …

  • 14 March

    “Эрдэнэс таван толгой” компани ирэх сараас угаасан нүүрс экспортолно

     “Эрдэнэс таван толгой” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга М.Батцэндээс тус компанийн нүүрсний борлуулалт ямар байгаа талаар дараах тодруулгыг авлаа.  -Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурснаас үүдэн манай улсад үйл ажил­лагаа явуулж буй га­даадын хөрөнгө оруу­лалт­тай ком­паниуд болон үндэсний то­моохон аж ахуйн нэгжүүд экспортоо  зогсоогоод  байгаа. Ха­рин танай компанийн хувьд бор­луулалтын үйл ажил­ла­гаа доголдсон зүйл байна уу? -Дэлхийн зах зээл дээрх …

  • 14 March

    Геологи хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна

    Сүүлийн гурван жилийн хугацаанд монгол улс геологи хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохыг зогсоосонтой холбогдуулан 5000 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо буурсан байна. Өнөөдрийн байдлаар 1600 орчим хайгуулийн зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд тусгай зөвшөөрлүүдийн тоо буурсантай зэрэгцэн геологи хайгуул, өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ч зогсонги байдалд орж, гадны хөрөнгө оруулалт үндсэндээ тасарсан аж. Өнөөдрийн байдлаар монгол орны нийт газар …

  • 11 March

    Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалахад нь дэмжинэ

    Монгол Улсад Эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хүрээнд Торонтогийн хөрөнгийн бирж, Уул уурхайн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон. Уг чуулганы үеэр Торонто хотын хөрөнгийн биржийн тэргүүн дэд ерөнхийлөгч Унгад Чадда, Монголын Уул уурхайн сайд Д.Ганхуягийг хүлээн авч уулзсан юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэ үеэр Монгол улс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын дагуу Эрдэс баялгийн бирж байгуулахаар …

  • 11 March

    Өчигдөр манай улсад Хятадын иргэд нас барсан байна

    Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” компанид өчигдөр осол гарчээ. Газрын тос тээвэрлэж явсан тус компанийн хоёр машин өчигдөр орой 22.00 цагийн үед дэлбэрч, Хятадын иргэн хоёр жолооч нас барсан тухай эх сурвалж мэдээллээ. Ослын газарт өчигдөр онцгой байдлын бие бүрэлдэхүүн ажилласан байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй бөгөөд ОБЕГ, Газрын …

  • 11 March

    “Mongolian mining corporation” 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна

    “Mongolian mining corporation” 2013 онд 437.3 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Энэ нь 2012 оны мөн үед 474.5 сая ам.долларын орлого олж байсантай харьцуулахад ялимгүй буурсан дүн болжээ. Түүнчлэн “Mongolian mining corporation”-ийн санхүүгийн урьдчилсан тайланд дурдсанаар тус компанийн алдагдал 58.1 сая ам.доллар болсон байна. Ингэснээр 2012 онд 0.07 цент байсан тус компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдлын хэмжээ 1.57 цент болж …

  • 11 March

    “Петро чайна дачин тамсаг”-т гал гарч 2 хүн амиа алджээ

    Дорнод аймгийн Матад суманд үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг”  компанид өнгөрөгч шөнө  их хэмжээний гал гарсан байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уг томоохон газрын тосны компанид ямар учраас гал гарсан нь тодорхойгүй байгаа ч баттай эх сурвалжийн хэлж байгаагаар хоёр ч хүний амь эрсджээ. Харин монгол ажилтан уу хятад ажилтан  уу… цааш нь