“Эрдэнэс -Тавантолгой ” компани одоогоос гурван жилийн өмнө Хятадын төрийн өмчит“Чалько ” компаниас 350 сая ам.доллар зээлж, эргээд нүүрс нийлүүлж өрөө барагдуулах гэрээ байгуулсан билээ. Тэгвэл “Эрдэнэс – Тавантолгой ” компани өнгөрсөн гурав орчим жилийн хугацаанд 210 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлжээ. Харин үлдсэн 140 сая ам.долларыг энэ хавартаа багтаан барагдуулна гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “Coal Mongolia” …
Уул уурхай
February, 2014
-
24 February
“Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийнэ
“Эрдэнэс Тавантолгой” ХХК олон улсын хөрөнгийн зах зээл дээр IPO хийх талаар байгуулагдсан цагаасаа хойш яригдаж байгаа. Гэвч зах зээлийн нөхцөл байдал сайнгүй, “Эрдэнэс ТТ” компанийн өөрийн үйл ажиллагааны төвшин, засаглал ч сайнгүй байгаагаас хойшлогдсоор ирсэн. Тэгвэл тус компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь IPO-г 2016 онд г аргах болсон талаар мэдээлсэн байна. Ингэхдээ Улаанбаатар, Хонконг, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцааг гаргахаар …
-
24 February
Нүүрсний салбараа аврахад хүрэн нүүрсийг түлхүү ашиглана
Нүүрсний салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд хүрэн нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлахыг Уул уурхайн яамнаас мэдээллэв. Одоогоор Монгол Улс 175.5 тэрбум тонн нүүрсний геологийн нөөцтэй байгаа бөгөөд үүний 100 гаруй тэрбум тонн нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нөөц байгаа ажээ. Үүнээс ердөө 10 хүрэхгүй сая тонныг ашиглаж чадаж буй талаар албаныхан хэлдэг. Тиймээс хүрэн нүүрсний …
-
24 February
Гашуунсухайтын боомтыг олон улсынх болгох учир буюу урд хөршийн татвар, хураамж хэрээс хэтэрлээ
– ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу Монголын нүүрсний тонн тутмаас 25.6-55 юанийн хураамж авч байна – ӨМӨЗО-ы Баяннуур хотын Урд дунд хошуу гэж Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрээс давсан эрх мэдэлтэй, Монголын компаниудаас боломж л гарвал мөнгө саадаг, ингэснээрээ хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд тээг тавигч “татвар хураагчхошуу” бий болоод удаж байна. Одоогоос гурван жилийн …
-
21 February
Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэхээр боллоо
Шивээ-Овоогийн уурхайд нүүрс ангилан олборлох комбайныг туршилтаар ажиллуулахаар болсон байна. Тодруулбал, Шивээ-Овоод шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах гурван талт гэрээний хүрээнд Витрген группийн “SM-2200” маркийн нүүрс ангилан олборлох комбайныг тус уурхайн ашиглалтын зардал хамгийн өндөртэй хэсэгт ажиллуулахаар болжээ. Шивээ-Овоо компанийн захирлын зөвлөлийн зүгээс ч энэхүү нүүрс хөрсийг ангилан олборлох технологи нь Шивээ-Овоогийн уурхайд хамгийн тохиромжтой гэж үзээд байгаа аж. Шивээ-Овоогийн …
-
19 February
“Haranga Resouces” компани “Сэлэнгэ” төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга гаргалаа
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Haranga Resouces” компани төмрийн хүдрийн “Сэлэнгэ” төслийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгаа гаргалаа. “Haranga Resources” компани өнгөрсөн сард төмрийн хүдрийн “Сэлэнгэ” төслийн ашиглалтын өмнөх гэрээг Ашигт малтмалын газартай байгуулсан байна. Цаашид олборлолтхийх гэрээг байгуулахын тулд “Сэлэнгэ” ордын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах гол нөхцөлийг тавьжээ. Тус компани “Сэлэнгэ” ордын Техник эдийн засгийн үндэслэлийг гаргахын тулд металлург болон гидро …
-
19 February
Цөмийн энергийн газар итгэмжлэгдсэн лабораторитой боллоо
Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын шинжилгээ, тохируулгын лабораторийн дозиметрийн шалгалт, баталгаажуулалтын нэгж Стандарт хэмжилзүйн газрын итгэмлэлийн хэлтэсийн үзлэгт тэнцэж итгэмжлэлээ 4 жилээр сунгууллаа. Энэ талаар тус лабораторын ахлах мэргэжилтэн Ү.Оюунгэрэлээс тодрууллаа. Лаборатори анх хэзээ итгэмжлэгдаж байсан бэ. Ер нь итгэмжлэгдсэн лабораторын шалгуур үзүүлэлт нь ямар байх ёстой вэ? Лабораторын үйл ажиллагаа MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж мөрдөж ажиллаж байгаа …
-
18 February
Оюутолгой төслийн санхүүжилтийг шийдэхгүй бол далд уурхайн бүтээн байгуулалт дахин хойшлогдоно
“Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, төслийн санхүүжилт болон Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрийн үйл явцын талаар мэдэгдэл гаргажээ. ”Оюутолгой” “Оюутолгой” ХХК нь 2013 онд 26,400 тонн зэсийн баяжмалыг борлуулснаар 55 сая ам.долларын орлого олсон. Өнгөрсөн нэг жилийн борлуулалтын тоо хэмжээ нь төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд борлуулалтын зарим хэсэг 2014 оны хоёр,гуравдугаар улирал хүртэл …
-
17 February
Баян Айраг Эксплорэйшн компани мэдэгдэл гаргажээ
Мэдэгдэл Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын үндэс суурь нь Евро бүсийн орнуудын өрийн хямралаас улбаатай бөгөөд Европ тивийн эдийн засгийн эрэлт буурсан нь тус тивийн худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын экспорт, хөрөнгө оруулалт буурахад гарцаагүй нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүдийн нэг юм. Харин БНХАУ-ын эрэлт буурсан, уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтийн …
-
17 February
Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ?
-”Coal Mongolia” чуулга уулзалтаас хүсэх зүйл гэвэл Монголын нүүрсийг үнэд хүргэх төмөр зам хаана байна вэ гэдгийг тодруулах явдал юм- Энэ долоо хоногийн ажлын сүүлийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-21-нд нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын уламжлалт чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна. Нүүрсний салбар уналтад орж, компаниуд тэг зогсолт хийсэн энэ үед болж буй чуулга уулзалт ямархүү үр дүн авчирч чадах …
-
14 February
Улаан овоогийн ордоос Зэлтэрийн боомт хүртэлх авто замыг сайжруулахаар зэхэж байна
“Оюу толгой” уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 96.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх үлдээд байгаа гэнэ. Мөн Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford coal” компани Баруун ноён уул ордоос БНХАУ-ын Сэхэ боомт хүртэл 98 км хүнд даацын авто замыг барьж дуусгаад байгаа талаар тус компаниас мэдээлсэн байна. Харин энэ замаар бүтээгдэхүүн тээвэрлэх эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж …
-
13 February
“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар С.Цэлмэгийг томилжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм. С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг гүүр, туннелийн инженер …
-
12 February
2014 он усны эрэл хайгуулийн жил
“Урансалаа” компани нь 2003 онд байгуулагдан уул уурхай, геологи хайгуулын салбарт ажлыг амжилттай гүйцэтгэсээр ирсэн юм. Тус компани нь ашигт малтмалын эрэл хайгуул, гүний худаг, усны эрэл хайгуул, уул уурхай багаж сэлбэгийн худалдаа, зам барилга, уул уурхай машин механизмын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, геологи хайгуул, усны эрэл, инженер геологи, гидрогеологийн өрөмдлөгийн ажлыг ажилттай гvйцэтгэж байгаа юм байна. …
-
12 February
Нүүрснээс шингэн түлш гаргаж шатахуун үйлдвэрлэнэ
Адуунчулууны хүрэн нүүрснээс метанолоор дамжуулан шатахуун гаргах үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 400мянган тонн шатахуун үйлдвэрлэж ба дотоодын шатахууны хэрэгцээний 30-40 хувийг хангах боломж бий болох талаар албаныхан онцоллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улс эрчим хүчний арвин нөөцөө ашиглан хямд өртгөөр шингэрүүлсэн түлш боловсруулах юм байна. Түүнчлэн тус үйлдвэр ашиглалтад орсноор нийт 400 хүний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл