Уул уурхай

February, 2014

  • 11 February

    “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортлох бэлтгэл ажилдаа оржээ

    Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговь аймагт оршдог “Баруун ноён уул” ордоос нүүрс экспортолж эхлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. “Guildford Coal” компанийхан БНХАУ-ын хил Сэхэ боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх компанид эцсийн зөвшөөрөл олгохыг хүлээж буй бөгөөд зөвшөөрөл огомогц тээвэрлэлтийн ажлаа эхлэх гэнэ. Тус компани нь өнгөрсөн оны 12-р сард “Баруун ноён уул” ордоос Сэхэ боомт хүртэл 98 км урттай …

  • 10 February

    “Номгон IX” ордын ногдол ашгаас 65 хувийг хүртэнэ

    Өмнөговь аймгийн  нутагт орших “Номгон IX” талбайд “Сансарын геологи хайгуул” компани газрын тосны хайгуул хийж байгаа билээ.  Газрын тосны газар болон тус компанийн хооронд 2014 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Уг гэрээнд сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн …

  • 10 February

    Mines & Money Хонконг хурал удахгүй болно

    Уул уурхайн хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт “Mines and Money Hong Kong 2014” ирэх сарын 25-27-нд болох гэж байна. Гурван өдөр үргэлжлэх энэхүү хурлын эхний өдөр дэлхийн уул уурхайн салбарын төлөв байдал, эрдсийн эрэлтийн талаар, дараагийн өдөр Азийн эрдсийн хэрэглээний байдлын талаар хэлэлцэх юм байна. Үргэлжлээд гурав дахь өдөр нь шинэ уурхайнуудын санхүүжилтийн асуудлаар ярилцах ажээ. Жил бүр энэхүү …

  • 7 February

    “Урт нэртэй” хуулийг мөрдөх журмыг өөрчлөхгүй бол компаниудад 480 тэрбумийг нөхөн төлнө

    “Урт нэртэй” хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй билээ. Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсэг холбогдох судалгаа, тооцоонуудыг хийж байгаа аж. Тус хуулийн өөрчлөлтөөр “Урт нэртэй” хууль батлагдсан өдөр буюу 2009 оны долдугаар сарын 16-наас өмнө олгогдсон Ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд байгаль орчныг нөхөн сэргээх хатуу хяналтын дор …

  • 6 February

    “Petro Matad” компани одоогоор Монгол Улсын Засгийн газартай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гурван гэрээ байгууллаа

    Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компани “NAPE Expo”-д оролцох үедээ Монгол Улсад явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулах гэж байгаа тухай тус компаниас мэдээллээ. “Petro Matad” компани одоогоор Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гурван гэрээ байгуулаад байгаа ажээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд тус компанийн мэдэлд Монгол Улсын зүүн хэсэгт байрлах газрын тосны 10.3 мянган км квадрат талбай бүхий 20 дугаар …

  • 5 February

    Хайгуулын ажилд 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт татахыг зорьж байна

    Олон улсын хэмжээнд жилдээ зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зориулж байгаагийн 10 хувийг нь Монгол Улс өөртөө татахыг зорьж байгаа гэж Уул уурхайн сайд илэрхийллээ. 2012 оны байдлаар хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Монголд 332.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ. Харин 2013 онд улсын төсвийн хөрөнгөөр 6.8 тэрбум төгрөгийг геологийн судалгааны ажил хийгдсэнээр нийт төлөвлөгөөт ажлын 93 хувийг хийж …

  • 3 February

    “Xanadu Mines” компани “Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг 14 сая ам.доллараар худалдан авах сонирхолтой байгаа

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” өөрийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Mongol Metals”-тай хамтран Хармагтайн хайгуулын ордыг “Turquoise Hill” компаниас худалдан авахаар хэлэлцээр хийж байна. Хармагтайн өндөрчанартай порфир зэс, алтны ордыг “Turquoise Hill”-ийн охин компани болох “Оюут улаан” компани 100 хувь эзэмшдэг. Харин “Xanadu Mines” компани “Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг 14 сая ам.доллараар худалдан авах сонирхолтой байгаа аж. “Mongol …

  • 2 February

    Д.Даваа-Очир: Зүүн өмнөд Азийн орнуудад хайгуул, геологийн ажил хийхээр төлөвлөж байна

    Монголдоо төдийгүй, гадны улс оронд ч өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй эд хөдөлмөрлөж яваа залуугийн ярилцлагыг хүргэж байна.Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа Монголын “Sapphire Geo” компанийн Гүйцэтгэх захирал, Малайз дахь Asian Metal Exploration Consultancy компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцлаа.  Геологичийн мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ? 2003 онд ШУТИС-ийн геологийн сургуулийг төгссөн. 2008-2011 онд Япон улсад геологийн чиглэлээр магистрын …

January, 2014

  • 30 January

    Газрын тосны үйлдвэрийг өөр өнцгөөс харвал

    ТӨР ЖИЖИГ БУС ТОМ ҮЙЛДВЭРИЙГ Л ДЭМЖИНЭ  Манай улс сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Одоо ч ярьсаар л байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго нь шата­хууны импор­тын хараат байдлаас гарах юм. Гэвч эрх баригчид 20 жилийн турш цаасан дээр барьсаар байх хойгуур шата­хууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам л нэмэгдсэн. …

  • 29 January

    Багануурын уурхайд олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэнэ

    “Багануур” ХК 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байгаа ажээ. Энэ хүрээнд хөрс хуулалтад конвейрийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайд нэмэлт нөөцийн хайгуул хийж, олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэхээр зорьж буй ажээ. Энэ жил Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй юм байна. Нүүрс баяжуулах …

  • 29 January

    Оюутолгойтой эн зэрэгцэх орд илэрчээ

    Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компаний Баянхонгор аймаг дахь “Алтан нар” орд нь Оюутолгойн ордтой эн зэрэгцэхүйц баялагтай гэнэ. “Зуун мод”-ын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт байрлах тус ордод судлагаа хийхэд ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө …

  • 27 January

    Эмэгтэй гишүүд Д.Батболдыг халахыг шаарджээ

      УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Р.ЖИГЖИД ТАНАА Шаардлага хүргүүлэх тухай   Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг  УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. 2013 оны 7 дугаар сарын 1-нд  иргэн Э-гийн  амь насыг иргэн Т санаатайгаар бүрэлгэсэн гэмт  хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан юм. Уг гэмт хэрэг …

  • 27 January

    “Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд шударга байдлын аудитын шалгалт хийнэ

    Пробити аудит буюу Шударга байдлын аудитын шалгалт” Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд хийгдэхээр болсон байна. Тодруулбал, Deloitte компанийн зөвлөх Иан Шиелд “Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд шударга байдлын аудит хийхээр төлөвлөжээ. Пробити  аудит гэдэг нь төсөл уялдаа холбоотой, шударга, зөв хэрэгжиж байгаа эсэхт үнэлгээ өгдөг хөндлөнгийн шалгалт юм байна. Пробити аудитын шалгалт нь Мега төслүүдийн менежментийн нэг хэсэг болж явдаг бөгөөд төсөлд …

  • 27 January

    Өмнөд Африкаас ховор төрлийн хөх алмааз олдов

    Улс уурхайн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Өмнөд Африкийн уурхайгаас хэдэн 10 сая еврогийн үнэд хүрэхүйц ховор төрлийн хөх алмаазыг олборлосон байна. Боргоцойн хэмжээтэй тус алмааз нь дэлхийд хамгийн ховор олддог үнэт чулуу гэдгээрээ судлаачдын анхаарлыг татдаг байна. албаныхан алмаазыг Преториа хотын ойролцоох Суллинан уурхайгаас олдсон болохыг мэдэгджээ. Өнгөрсөн жил тус ордоос 25,5 каратын энэ төрлийн маш ховор алмаазыг илрүүлэн 11 сая …

  • 25 January

    Занарын нөөц 700 тэрбум гаруй байна

    Монголын занарын арвин нөөц нь эрчим хүчний импортын хараат байдлыг өөрчилж болох хэдий ч эдгээр орд ашиг өгөх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.   Тус улс газрын тосны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг импортолж буйн дийлэнх нь ОХУ-д ногддог. Энэхүү нөхцөл нь эдийн засагт өндөр үнэ тулгаж ирсэнтөдийгүй хангамжийн тасалдал нь санаа зовсоор байгаа. 2000 онд 110 мянган ам.доллар байсан шатахууны …