Уул уурхай

January, 2014

  • 15 January

    “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлэг болж байна

    Ойрын 10 жилд Монголдоо тэргүүлэх уул уурхайн салбарыг олон улсын жишгээр хөгжүүлэхэд оролцогч талууд хэрхэн хамтран ажиллах талаар “Эрдэс баялгийн салбар 2025” хэлэлцүүлгээр ярилцаж байна. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлохоор Уул уурхайн яамнаас санаачилсан энэ хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын 300 …

  • 14 January

    Таван толгойн ордоо барьцаанд тавьснаар 600 сая ам.доллар алдсан байна

    Монгол Улс 2013 онд дэлхийн 135 оронтой га­даад худалдаа хийж, га­даад ху­далдааны нийт ба­­раа эргэлт 10627.4 сая ам.доллар болжээ. Үүнээс 4272.7 сая ам.дол­­ларын экспорт хийсэн нь өмнөх оныхоос 2.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Экс­портын орлого ийн­хүү буурахад өмнөд хөрш рүү гаргаж байсан нүүрс­ний хэмжээ болон үнэ багассантай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өнгөрсөн онд нүүрсний экспортоос 600 сая ам.дол­лар тасарсан гэдгийг …

  • 13 January

    “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлэг лхагва гаригт болно

    Уул уурхайн яамнаас “Эрдэс баялгийн салбар 2025” олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 15-нд буюу лхагва гарагт зохион байгуулагдана. Иргэд, олон нийтэд уул уурхайн салбарын талаар бодит ойлголт өгөх, салбарын хөгжлийн хэтийн төлөв, бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, түүнчлэн 2025 он хүртэлх зорилтоо тодорхойлох зорилготой тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг өнгөрсөн нэг сарын хугацаанд хийжээ. Ингэхдээ төмөр, алт, нүүрс, геологи, газрын тосны чиглэлээр …

  • 10 January

    Төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлэгч “Харанга Ресурс” Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ

    Сэлэнгэ аймагт төмрийн хүдрийн баялаг нөөц бүхий бүсэд орших “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төсөл хэрэгжүүлж буй “Харанга Ресурс” компани Ашигт малтмалын газартай уг төсөлд холбогдох Ашиглалтын өмнөх гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээнд тус компани уурхайн техник эдийн засгийн үндэслэл болон төлөвлөлтийг боловсруулж өргөн барих, уурхай байгуулах зэрэг асуудлууд тусгагджээ. Одоогоор “Сэлэнгэ” төмрийн хүдрийн төслийн ордод 17.2 хувийн төмрийн агуулга бүхий 254 сая …

  • 7 January

    Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оржээ

    Өнгөрсөн арванхоёрдугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт орж, хоёр тусгай зөвшөөрлийг шилжүүлжээ. Тодруулбал, “Монголметал майнинг” компанийн эзэмшил Булган аймгийн Бүрэгхангай  сумын “Худаг байшинт” талбайг бүхэлд нь “Фокусметал майнинг” компанид, “Баян-Өндөр инвест” компанийн эзэмшил Баянхонгор аймгийн “Гашуун хар уул” талбайг “Дэвшил майнинг” компанид тус тус шилжүүлэхээр болсон байна.

  • 6 January

    Газрын тосны томоохон орд илрүүлэх судалгаа хийгдэж байна

    Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд, Хайрхандулаан, Төгрөг, Баянгол сумдад Газрын тосны газар, болон “Капкорп Монгол” ХХК хамтран газрын тосны хайгуул хийж эхэлжээ. Нийт  1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулан хийж буй тус хайгуул нь стратегийн томоохон ордыг илрүүлэх зорилготой бөгөөд 2-3 таамаглал талбай тогтоон нарийвчилсан СЕМС судалгааг явуулж байгаа аж. Үүнээс гадна улсын төсвөөр тус аймгийн Гучин-Ус, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Нарийнтээл сумдын нийт нутаг …

  • 3 January

    Алтны салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллана

    Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (БОНХЯ) болон Алт үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр Алтны үйлдвэрлэлийн салбарт нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичиг нь уг салбарт хариуцлагатай уул уурхайг нэвтрүүлэх болон метал авалтын түвшинг хамгийн дээд хэмжээнд байлгахуйц дэвшилтэт техник технологийг ашиглах үндсэн зорилтыг тусгажээ. Мөн энэ үеэр “Алтан Дорнод Монгол” компани нөхөн …

  • 2 January

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг Японы хөнгөлөлттэй зээлээр барина

    Хоёр сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий төрийн өмчийн оролцоотой газрын тос боловсруулах үйлдвэрийг 2016 онд багтаан барьж дуусгах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ үйлдвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус улсын “Тоёо инженеринг” корпорацийн технологиор барихаар зураг төслийг нь хийж дуусгажээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний бензин, шатахууныг 70 гаруй хувь, битум, …

  • 2 January

    Энэ онд коксжих нүүрсний зах зээл тогтворжино

    Эрдсийн зах 2014 онд Коксжих нүүрсний зах зээл тогтворжино Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна. Оны эхэнд коксжих нүүрсний үнэ 160 ам.доллар/тонн байсан бол аажмаар буурсаар өнгөрсөн зургадугаар сард шалдаа бууж, 123 ам.долларт хүрсэн юм. Хэдийгээр үнэ оны сүүлийн улиралд харьцангуй өсөх хандлагатай болж ирсэн ч одоо эргээд …

December, 2013

  • 30 December

    Зэсийн үнэ Лондоны биржид 7400 долларт дөхжээ

    Энэ сарын дунд үе гэхэд Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7310 ам.долларт хүрээгүй байсан билээ. Харин он дуусахын алдад буюу өнгөрсөн баасан гаригт зэсийн гурван сарын гэрээт үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд буюу 7391 ам.долларт хүрээд байна. Мөн Нью-Йоркийн COMEX бирж дээр нэг тонн зэсийн үнэ 7600 ам.доллар давжээ. Энэ нь тус биржийн …

  • 27 December

    Ирэх онд хайлуур, жоншны экспортыг нэмнэ

         ОХУ-ын Москва хотноо Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс хуралдлаа. Хуралдаанаар ирэх онд ОХУ-тай геологийн салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон байна.       Тодруулбал, геологийн нөөцийн мэдээллийн салбарт хамтран ажиллах чиглэлд Монголын геологийн салбарын мэргэжилтнүүдийг ОХУ-ын Мэргэжлийн их, дээд сургуулиудад бэлтгэх аж. Мөн “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааг сайжруулж, хайлуур, жоншны экспортыг нэмэгдүүлэхэд …

  • 27 December

    Уул уурхайн компаниудыг олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгоно

          Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй бус, орон нутагт ажил хийдэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга гарч байдаг.  Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр “Эрдэс баялгийн салбарт төрийн баримтлах бодлогын баримт, бичиг”-т уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр  олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, өөрчлөн зохион байгуулагдахыг шаардан заалт оруулж байгаа гэнэ.        Түүнчлэн төрийн өмчийн …

  • 27 December

    Канадын “Центерра гоулд” компани Киргизийн засгийн газартай тохиролцсонгүй

    Канадын «Centerra Gold Inc» компани киргизийн засгийн газрын Кумтор орд газарт алт олборлох хамтарсан байгууллагын өөрийн хувийг 50-иас 33% болгон бууруулах санаачлагаас татгалзжээ. Энэ тухай Киргизийн ерөнхий сайд Жанторо Сатыбалдиев Centerra Gold-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээрийн дүнг танилцуулангаа мэдэгдсэн байна. Нэлээд хэдэн сарын өмнө улсын засаг захиргаа канадын талд орд газрын талаар зөвшилцлийн нөхцлийг эргэн харж, компаний зүгээс дэмжлэг авахыг санал …

  • 26 December

    Монголоос Хятад руу нефтийн хоолой тавих асуудал яригдаж эхэлжээ

    Монгол улсаас БНХАУ руу түүхий газрын тос дамжуулах хоолой тавихаар болсон байна. Газрын тосны экспортлогч компаниудаас ийм саналыг Газрын тосны газар, Уул уурхайн яаманд тавьжээ. Энэхүү саналыг судлах хэмжээнд байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. Ямар ч байсан ирэх жилээс нефть дамжуулах хоолой тавих судалгааны ажил эхлэх аж. Монгол улс газрын тосны олборлогч, экспортлогч орон …

  • 26 December

    “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны мөнгөө буцаан авах ААН-ийн бүрдүүлэх материал

    Засгийн газар арванхоёрдугаар сарын 14-ний өдөр 409 дугаар тогтоол гаргаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн төлсөн төлбөрийг буцаан олгохоор шийдвэрлэжээ. Тогтоолын дагуу 12-р сарын 31-ний дотор төлбөрийг буцаан олгохоор юм байна. Тиймээс хувьцааны төлбөрөө буцаан авах хүсэлтэй аж ахуйн нэгж дараах баримтыг бүрдүүлэн дээрх хугацаанаас өмнө “Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д  хандах ёстой …