Уул уурхай

December, 2013

  • 25 December

    Уул уурхайн салбар энэ жил макро эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэжээ

    Уул уурхайн салбар оны биелэлтээ дүгнэлээ Уул уурхайн салбарын бүхий л ажиллагааг ил тод байлгах зорилготой, ялангуяа олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Уул уурхайн яамнаас сар бүр хурал зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн “Ил тод уул уурхай” хурал жилийн сүүлийнх болж буй бөгөөд салбарын тоон үзүүлэлтийг нэгтгэн дүгнэснээрээ онцлог байлаа. Хурлыг УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид  ахлан явуулж, салбарын …

  • 24 December

    Оюу толгойн гүний уурхайг зун гэхэд ашиглалтад оруулна

    Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар “Оюу Толгой” ХХК-ийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Оюу Толгой” ХХК өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, зэсийн баяжмалын экспортын анхны тээвэрлэлтийг энэ оны 7 дугаар сарын 9-ний өдөр эхлүүлсэн. Өнгөрсөн таван сарын хугацаанд 250 мянган тонн зэсийн баяжмал олборлож, Хятадын Ганц модны боомтын агуулахад 70 мянган тн-ыг нь …

  • 23 December

    Оюутолгой ирэх онд 850-925 мянган тонн баяжмал үйлдвэрлэнэ

    Энэ сарын 11, 12-нд манай оронд болсон Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Оюутолгой компанийн ирэх оны төсвийг баталжээ. Ирэх онд төслийн үйл ажиллагааны мөнгөн зардал нэг тэрбум орчим ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал 160 сая ам.доллар байхаас 80 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байхаар төсөвт тусгасан байна. Ирэх онд Оюутолгой өмнө нь үйлдвэрлээд борлуулахад бэлэн болсон бүтээгдэхүүнээ эхэлж худалдах …

  • 23 December

    “Бэрэн Майнинг” компани нэгж хувьцаагаа 250 төгрөгөөр үнэлжээ

    “Бэрэн Майнинг” ХК Монголын Хөрөнгийн бирж дээр нийт хувьцааныхаа 30 хувь буюу 522,243,996 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож байна. Нэгж хувьцааг 250 төгрөгөөр олон нийтэд санал болгож байгаа бөгөөд хувьцааны захиалгыг брокер, дилерийн компаниудаар авах юм байна. Энэхүү IPO-г 2013 онд багтаан хийхээр ажиллаж байгаа бөгөөд томоохон худалдан авагчид нь бэлэн болсон хэмээн эх сурвалж мэдээлж байна. “Бэрэн Майнинг” …

  • 19 December

    Оноос өмнө 2,5 сая тонн “Эрдэнэс Тавантолгой” нүүрсийг экспортлож дуусгана

    “Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд Цанхийн зүүн болон баруун хэсгээс нийтдээ 5 сая тонн нүүрс олборлож, экспортлох зорилт дэвшүүлсэн. Одоогоор үүний 2.5 сая тонныг олборлож, экспортлоод байгаа аж. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн хэлж буйгаар тус компани үлдэж буй хугацаанд 2.5 сая тонн нүүрсийг экспортлох зорилт тавин ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн үүнийг боломжтой гэж тус компанийнхан үзэж байгаа …

  • 17 December

    Оюутолгойн санхүүжилтийг ирэх 3-р сарыг дуустал хойшлуулахыг хүсчээ

    Манай улсад болж буй “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн хурлаар тус төслийн ирэх 2014 оны үйл ажиллагааны төсвийг батласан тухай “Turquoise Hill” /“Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг/ компани мэдээлжээ. Ирэх онд төслийн үйл ажиллагааны зардал ойролцоогоор 1 тэрбум ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүний 160 сая ам.доллар нь тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах юм байна. Мөн 2014 онд төслийн хүрээнд 150-175 мянган тонн зэс, …

  • 16 December

    “Turquoise Hill” нэмэлт хувьцаагаа 2.40 ам.доллараар худалдаална

    “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise Hill Resources” компани 2.4 тэрбум ам.доллар босгохоор “rights offering” буюу өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ нэмэлт хувьцаа худалдан авах эрхийг гаргаад буй билээ. Энэхүү нэмэлт хувьцааны арилжаагаар “Turquoise Hill” компани нэг тэрбум хувьцааг өөрийн хувьцаа эзэмшигчдэдээ арилжаалахаар байгаа юм. Тус компани энэ сарын 12-нд Нью-Йорк, NASDAQ, Торонтогийн хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаагаа арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн …

  • 13 December

    Ирэх оноос “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор авахгүй

    Ирэх 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”-ийн төлбөрийг ам.доллароор хийхийг хоригложээ. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 34,5-д “Америк доллараар илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоог хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална” гэсэн заалтыг байдаг. Гэтэл Сангийн яамны Төрийн сангийн газраас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4,2-д “Улсын болон орон …

  • 12 December

    “Оюутолгой”-н ТУЗ-ын хурал 2 дахь өдрөө үргэлжилж байна

    “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан хоёр дахь өдрөө манай оронд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн хуралдаанд “Оюутолгой” компанийн Монголын болон гадны талаас томилогдсон ТУЗ-ийн гишүүд оролцож байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард “Оюутолгой”-д үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Монгол талын  ТУЗ-ийн гурван гишүүн Лондонг зорьж,  15 асуудлын хүрээнд шийдэлд хүрсэн билээ. Тэгвэл энэ удаагийн ээлжит хуралдаанаас ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт …

  • 12 December

    БНАСАУ-д 6 тэрбум тонн нөөцтэй ховор төмөрлөгийн орд газрыг илрүүлжээ

    БНАСАУ-д дэлхийд томоохонд тооцогдох ховор төмөрлөгийн орд газрыг нээн илрүүлсэн тухай Умард солонгосын SRE Minerals компани мэдээлэлжээ. Пхеньянаас баруун-хойно 150 км зайд орших «Чонжу» орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлэж байгаа бөгөөд орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй аж.  Харин нийт нөөцийн 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг юм байна. SRE Minerals Умард Солонгосын байгалийн нөөцийг …

  • 11 December

    “Эрдэнэс МГЛ” ХХК болон Сингапурын “Темасек Холдинг”-ийн харилцаа гүнзгийрнэ

    Сингапурын төрийн өмчит “Темасек Холдинг” нь байгуулагдсанаасаа хойш 35 жилийн  хугацаанд компанийн сайн засаглал, хөрөнгө оруулалт, хуримтлалын менежментийг амжилттай хэрэгжүүлснээр өдгөө 170 тэрбум ам.долларын хөрөнгийн хэмжээтэй болж чадсан дэлхийн шилдэг компани юм. “Эрдэнэс МГЛ” ХХК болон “Темасек Холдинг” компани нь өнгөрсөн хугацаанд хамтран ажиллах, харилцах туршлага солилцох чиглэлээр эрчимтэй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Сингапур Улсад …

  • 6 December

    “Монголросцветмет” дампуурвал жоншны салбар элгээрээ хэвтэнэ

    Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний салбар, тэр дундаа жоншны экспорт эрс буурсан. Энэ талаар Чингис хаан дээд сургуулийн Уул уурхайн сургуулийн захирал, профессор Д.Галсандоржтой ярилцлаа. -Та Экспортлогчдын холбооны ерөнхийлөгч, тэр дундаа жоншны салбарт олон жил ажилласан хүний хувьд жоншны баяжмалын экспортын хэмжээ эрс буурч буй шалтгааныг юу гэж харж байна вэ? -Ер нь зөвхөн жонш гэлт­гүй уул уурхайн сал­барын гол нэрийн …

  • 6 December

    “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    Монгол Улсад Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жил, Олон улсын атомын энергийн агентлагт манай улс гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан “Цөмийн энерги 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус хуралд оролцож, салбарынханд баяр хүргэхийн зэрэгцээ хатуухан шүүмж хэллээ. Уран олборлолтоос шалтгаалж Дорноговьд тугал үхлээ, Багануурын уурхайн нүүрс цацрагийн агууламжтай байтал Засгийн газар түүнийг иргэддээ …

  • 5 December

    Таван толгойн нөөц 2 дахин нэмэгдлээ

    Тавантолгойн ордоос нүүрс олборлон экспортолдог “Тавантолгой” хувьцаат компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй газрын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэн ялалт байгуулжээ. Ингэснээр тус компанийн коксжих нүүрсний нөөц 70 сая тонн болж, бараг хоёр дахин нэмэгдсэн аж. “Тавантолгой” компани энэ оны аравдугаар сард БНХАУ-ын “Шинхуа” компанитай 20 жил нүүрс нийлүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн “Тавантолгой” нь “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” компани, …

  • 5 December

    Бичил уурхайчдыг намнах нь хэнд ашигтай вэ?

    Гадаадын хөрөнгө оруулалттай “Шарын гол” ХК-ийнхан болоод Шарын голын бичил уурхайчдын хооронд байнгын зөрчилдөөнтэй байсаар ирсэн. Өмнө нь “Шарын гол” ХК-ийн хамгаалагч нар бичил уурхайчдыг бороохойдон зодсон хэрэг гарч байсан. Харин энэ удаад Дархан-Уул аймгийн Засаг дарга болоод “Шарын гол” ХК-ийн гадаад эзний захиалгаар монголчууд монгол иргэдээ хүнд техникээр мөргөж, үйл ажиллагаанд нь саад учруулсан хэрэг “Шарын гол” суманд гарлаа. Үүний …