Уул уурхай

February, 2014

  • 3 February

    “Xanadu Mines” компани “Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг 14 сая ам.доллараар худалдан авах сонирхолтой байгаа

    Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” өөрийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Mongol Metals”-тай хамтран Хармагтайн хайгуулын ордыг “Turquoise Hill” компаниас худалдан авахаар хэлэлцээр хийж байна. Хармагтайн өндөрчанартай порфир зэс, алтны ордыг “Turquoise Hill”-ийн охин компани болох “Оюут улаан” компани 100 хувь эзэмшдэг. Харин “Xanadu Mines” компани “Оюут улаан” компанийн хувьцааны 90 хувийг 14 сая ам.доллараар худалдан авах сонирхолтой байгаа аж. “Mongol …

  • 2 February

    Д.Даваа-Очир: Зүүн өмнөд Азийн орнуудад хайгуул, геологийн ажил хийхээр төлөвлөж байна

    Монголдоо төдийгүй, гадны улс оронд ч өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй эд хөдөлмөрлөж яваа залуугийн ярилцлагыг хүргэж байна.Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа Монголын “Sapphire Geo” компанийн Гүйцэтгэх захирал, Малайз дахь Asian Metal Exploration Consultancy компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцлаа.  Геологичийн мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ? 2003 онд ШУТИС-ийн геологийн сургуулийг төгссөн. 2008-2011 онд Япон улсад геологийн чиглэлээр магистрын …

January, 2014

  • 30 January

    Газрын тосны үйлдвэрийг өөр өнцгөөс харвал

    ТӨР ЖИЖИГ БУС ТОМ ҮЙЛДВЭРИЙГ Л ДЭМЖИНЭ  Манай улс сүүлийн 20 гаруй жил газрын тос боловсруулах үйлдвэртэй болох тухай ярьсан. Одоо ч ярьсаар л байгаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилго нь шата­хууны импор­тын хараат байдлаас гарах юм. Гэвч эрх баригчид 20 жилийн турш цаасан дээр барьсаар байх хойгуур шата­хууны үнэ хэд дахин өсч, импортын хамаарал улам л нэмэгдсэн. …

  • 29 January

    Багануурын уурхайд олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэнэ

    “Багануур” ХК 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байгаа ажээ. Энэ хүрээнд хөрс хуулалтад конвейрийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайд нэмэлт нөөцийн хайгуул хийж, олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэхээр зорьж буй ажээ. Энэ жил Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй юм байна. Нүүрс баяжуулах …

  • 29 January

    Оюутолгойтой эн зэрэгцэх орд илэрчээ

    Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компаний Баянхонгор аймаг дахь “Алтан нар” орд нь Оюутолгойн ордтой эн зэрэгцэхүйц баялагтай гэнэ. “Зуун мод”-ын ордоос баруун тийш 40 км зайд “Алтан нар” хэмээх газарт байрлах тус ордод судлагаа хийхэд ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэг буюу 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө …

  • 27 January

    Эмэгтэй гишүүд Д.Батболдыг халахыг шаарджээ

      УУЛ УУРХАЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА  Р.ЖИГЖИД ТАНАА Шаардлага хүргүүлэх тухай   Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг  УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон нийтээс ирүүлсээр байна. 2013 оны 7 дугаар сарын 1-нд  иргэн Э-гийн  амь насыг иргэн Т санаатайгаар бүрэлгэсэн гэмт  хэрэг гарч олон нийтийг цочирдуулсан юм. Уг гэмт хэрэг …

  • 27 January

    “Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд шударга байдлын аудитын шалгалт хийнэ

    Пробити аудит буюу Шударга байдлын аудитын шалгалт” Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд хийгдэхээр болсон байна. Тодруулбал, Deloitte компанийн зөвлөх Иан Шиелд “Тавантолгой Цахилгаан Станц” төсөлд шударга байдлын аудит хийхээр төлөвлөжээ. Пробити  аудит гэдэг нь төсөл уялдаа холбоотой, шударга, зөв хэрэгжиж байгаа эсэхт үнэлгээ өгдөг хөндлөнгийн шалгалт юм байна. Пробити аудитын шалгалт нь Мега төслүүдийн менежментийн нэг хэсэг болж явдаг бөгөөд төсөлд …

  • 27 January

    Өмнөд Африкаас ховор төрлийн хөх алмааз олдов

    Улс уурхайн олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч Өмнөд Африкийн уурхайгаас хэдэн 10 сая еврогийн үнэд хүрэхүйц ховор төрлийн хөх алмаазыг олборлосон байна. Боргоцойн хэмжээтэй тус алмааз нь дэлхийд хамгийн ховор олддог үнэт чулуу гэдгээрээ судлаачдын анхаарлыг татдаг байна. албаныхан алмаазыг Преториа хотын ойролцоох Суллинан уурхайгаас олдсон болохыг мэдэгджээ. Өнгөрсөн жил тус ордоос 25,5 каратын энэ төрлийн маш ховор алмаазыг илрүүлэн 11 сая …

  • 25 January

    Занарын нөөц 700 тэрбум гаруй байна

    Монголын занарын арвин нөөц нь эрчим хүчний импортын хараат байдлыг өөрчилж болох хэдий ч эдгээр орд ашиг өгөх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.   Тус улс газрын тосны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг импортолж буйн дийлэнх нь ОХУ-д ногддог. Энэхүү нөхцөл нь эдийн засагт өндөр үнэ тулгаж ирсэнтөдийгүй хангамжийн тасалдал нь санаа зовсоор байгаа. 2000 онд 110 мянган ам.доллар байсан шатахууны …

  • 24 January

    С.Авирмэд: Уул уурхайн салбарын өмнөх 20 жилийн алдаа хойшид ч давтагдах нь

    МУИС-ийн багш, уурхайн инженер,эдийн засагч, доктор С.Авирмэдтэй ярилцлаа. -Монгол Улс эрдэс баял­гийн талаар баримтлах то­­дорхой бодлогогүй яв­саар саяхнаас л Төрөөс эрдэс баялгийн талаар баримт­лах бодлогын баримт бичгээ баталлаа. Таны хувьд энэ­­хүү бодлогын баримт би­чиг хэр үр дүнтэй болсон бэ? -Эрдэс баялаг нь Монгол Улсын хөгжил, монгол­чуу­дын амьдралтай чухал холбоотой гэдгийг хүн бү­хэн мэднэ. Гэтэл энэ чу­хал салбар баримжаагүй явсаар өнөөдрийг …

  • 24 January

    Бичил уурхай эрхлэгчид “Газрын тухай хууль”-д саналаа хүргүүлнэ

     Монголын бичил уурхайчдын “Нэгдсэн дээвэр” холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдаж, нэгдсэн нэг зохион байгуулалтад орсноосоо хойш 96.1 га газрыг нөхөн сэргээж, нөхөн сэргээлтийн дундын сандаа 279,8 сая төгрөгийг төвлөрүүлж, хүүхдэд ээлтэй байгууллагаар шалгарсан гэх зэрэг олон ололт амжилттай ажиллажээ. Харамсалтай нь одоог хүртэл бичил уурхай эрхлэгчдийг хувиараа ашигт малтмал олборлогчидтой хольж хутгах, нинжа нарын хийсэн үйлдлийг бичил уурхай эрхлэгчидтэй хамааруулж …

  • 23 January

    Багануурын уурхайн нүүрс ачих, бутлах байгууламжийн өргөтгөл нээгдэв

    “Багануур” компани  нүүрс ачих, бутлах байгууламжийнхаа өргөтгөлийг ашиглалтанд оруулжээ. Өргөтгөл ажиллаж эхэлснээр үйлдвэрийн хүчин чадал жилд 500 мянган тонноор нэмэгдэж байгаа аж. Нүүрс бутлан ачих байгууламжийн өргөтгөл нь газар доогуур 100 метр, газар дээгүүр 400 метр бүхий нийт 500 метр конвейрын систем бүхий байгууламж аж. 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү өргөтгөлийн ажлыг “Багануур” компанийн захиалгаар Монгол Улсын “Монничикон …

  • 22 January

    Монголын жоншны салбарын орлого буурчээ

    Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг. Манай улсын тухайд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэл нь нэмэгдэж жилд дунджаар 420-430 мянган тонн жоншны баяжмал болон хүдэр үйлдвэрлэдэг болоод байна. Тэгвэл өнгөрсөн 2013 онд улсын нийт экспортод жоншны бүтээгдэхүүний орлогын эзлэх хувь 1.9 хувь болж …

  • 21 January

    Алт ба геополитик

    Монгол  Улсын эдийн засаг эрдэс баялгийн сал­бараас, тэр дундаа нүүрс­ний экспортоос үлэмж хамаа­ралтай болсныг ойлгоход заавал “эмчийн магадлагаа” шаардах нь утгагүй биз. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 90-ээс илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, хамгийн багаар бодоход үүний 40 орчим хувийг зөвхөн нүүрсний худалдаа эзэлж байна. Төсвийн орлогын бүрдэлт, төгрөгийн ханшийн савлагаа зэрэг эдийн засгийн бүх л үзүүлэлтүүд эцсийн дүндээ нүүрснээс хамаарах …