Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 20 March

    Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Монголчууд аа, ард иргэд ээ! Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх …

  • 20 March

    Канадын Калгари хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд 6 сая төгрөг хандивлав

    Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ.  Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна.  Энэхүү цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

  • 20 March

    Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдана

    Өнөөдрийн хуралдаанаар шийдэх гол асуудал нь сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах тухай юм. Тодруулбал Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байсан. Covid19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн олон улсын зөвлөмжүүдийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлаж байсан.  Тэгвэл өнөөдрийн …

  • 20 March

    “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа

    Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг  батлууллаа. Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй.  Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг …

  • 20 March

    Барилгын ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг уриаллаа

    Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэлдэг билээ. Тэгвэл коронавирус (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаниудыг ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа.  http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. 2020 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …

  • 19 March

    СЗХ: Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ

    Санхүүгийн зохицуулах хорооноос Covid19-ийн улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны гуравдугаар сарын 17-ны …

  • 19 March

    Г.Занданшатар: Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, …

  • 19 March

    Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.  “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой. …

  • 19 March

    Галт тэргэнд ажиллаж байгаа эмч нар 2 цаг тутамд зорчигчдын халууныг үзэж байна

    Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг …

  • 19 March

    Францын “Орано Майнинг” компани Онцгой комисст нэг тэрбум төгрөг хандивлалаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.19/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан …

  • 19 March

    Гар ариутгагч бүтээгдэхүүн, ариутгалын спиртийн хомсдол үүсээгүй

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй …

  • 19 March

    БНХАУ-ын ЭСЯ болон Монголд байнга оршин суудаг Хятад иргэдээс хандив гардуулав

    БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой …

  • 19 March

    С.Цогтгэрэл: Бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна

    Улсын онцгой комиссын шийдвэрээр байгуулагдсан Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийлээ. Хурлын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл “Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд даваа гарагаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаа үйлчилгээний …

  • 19 March

    Шатахууны үнэ литр тутамд 120-200 хүртэл төгрөгөөр буурах боломжтой

    Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцуулга хийв. Он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом буурч байгаа нь хэрэглэгч орон Монгол Улсын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Өчигдрийн байдлаар  газрын тос нэг баррель нь 31.41 ам долларт хүрч буурсан нь манай эцсийн хэрэглэгчдэд шатахууны үнэ литр тутамд 200 …