Мэдээ мэдээлэл

October, 2019

  • 21 October

    Нийслэлийн амаржих газрууд болон Багануур, Налайх дүүргийн эмнэлэг телемедициний сүлжээнд холбогдлоо

    НҮБ-ын ХАС-тай хамтран хэрэгжүүлж буй “Эх нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь төсөл”-ийн хүрээнд НЭМГ-ын харьяа Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар болон Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвүүд телемедициний сүлжээнд холбогдлоо. Телемедициний сүлжээнд холбогдсоноор эх барихын ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед ЭХЭМҮТ-тэй цаг алдалгүй холбоо барьж мэргэжлийн зөвлөгөө авах, мэргэжлийн эмч нарын хамтарсан баг шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэх, улмаар …

  • 21 October

    “Улаанбаатарын нэг өдөр” 24 цагийн фото зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн 380 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран өнгөрсөн 8 сарын 20-ны өдөр  Монголд анх удаа 24 цагийн хугацаанд зураг авалтыг зохион байгуулсан “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн уралдааныг өнгөрөгч наймдугаар сард Дэлхийн гэрэл зургийн өдрөөр зохион байгуулсан билээ. Уг гэрэл зургийн уралдааныг хоёр ангиллаар, сэдэв сугалах зарчмаар зохион байгуулсан бөгөөд өнөөдөр …

  • 21 October

    Нийслэлийн ойд зориулан хэвлэгдсэн шуудангийн шинэ маркийг танилцууллаа

    Нийслэлийн ЗДТГ-ын санаачилгаар “Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой” шуудангийн маркийг танилцуулах нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан 2019 оны маркийн сэдвийн төлөвлөгөөний …

  • 21 October

    НИТХ-ын дарга Р.Дагва Нийслэлийн 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва Нийслэлийн 380 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. Нийслэлчүүд 380 жилийн ойгоо энэ 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.

  • 21 October

    Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаа болно

    Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна. Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь  5808,1 м2, …

  • 21 October

    Жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нар ХСҮТ-д хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч хандивлажээ

    “Аримун” продакшнийг үүсгэн байгуулагчид болох Соёлын тэргүүний ажилтан Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар энэ сарын 18-ны өдөр Хавдар Судлалын Үндэсний Төвийн Паллиатив тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, агаар цэвэршүүлэгч хандивлажээ. Энэ талаар “Аримун” продакшний уран бүтээлчид “Аримун” продакшний дэлгэцийн анхны уран бүтээл болох “Халуун Зүрх” уран бүтээлд Хавдар Судлалын Үндэсний Төв мэргэжлийн үүднээс хамтран ажиллаж, маш үнэтэй зөвлөгөөг бидэнд өгч байсан …

  • 21 October

    Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

    Замын хөдөлгөөн болон уулзвар дахь хөдөлгөөний эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх зорилгоор хамгийн их ачаалалтай гэгддэг Баруун дөрвөн  замын уулзвар, Механик тээврийн сургуулийн уулзвар, Цэцэг төвийн уулзваруудын гэрлэн дохиололд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал: -Баруун дөрвөн замын уулзварт хойноосоо Энхтайваны өргөн чөлөө рүү зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг зөвхөн чигээрээ болгож өөрчилж байна. Судалгаагаар энэ чиглэлд цагт ердөө 70-80 тээврийн хэрэгсэл эргэдэг ба бүтэн өдрийн турш 1000 хүрэхгүй …

  • 21 October

    Улсын санд худалдан авах дүрслэх урлагийн ШИЛДЭГ бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу оны шилдэг бүтээлийг тодруулах, шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах үйл ажиллагааг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Уг арга хэмжээ 2006 оноос хойш зохион байгуулагдаж байгаа …

  • 21 October

    Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш болно

    НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдох шүүх хурал маргааш /2019.10.22/ болно. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 10.00 …

  • 21 October

    ЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь …

  • 21 October

    Улаанбаатар-Чөндү хотуудын хооронд найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа БНХАУ-ын Чөндү хотын орлогч дарга НЮ Чинбао тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд орлогч дарга Ш.Анхмаа “Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлээд, айлчлалын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүхий л салбарт хамтарч ажиллах болно” гэсэн юм. Харин БНХАУ-ын Чөндү …

  • 21 October

    “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нийслэлийн 380 жилийн түүхт ойн арга хэмжээг тохиолдуулан “Эрт-Эдүгээ-Ирээдүйн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд гурван үеийн 300 гаруй бүтээл дэлгэгджээ. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа гэрэл зургийн …

  • 21 October

    “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээ эхэллээ

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 …

  • 21 October

    Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг ашиглалтад хүлээлгэн өгөв

    Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлсэн “Улаанбаатар – Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцууд барих” төслийн барилга угсралтын ажлыг амжилттай дуусган, хүлээлгэн өглөө. Монгол Улсын Эрчим хүчний яамны санаачилж, ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Ти Би И Эй” /TBEA/компани ажиллаж,Төсөл хэрэгжүүлэх нэгж, “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” …

  • 21 October

    Г.Занданшатар: Тусгаар тогтнолыг юугаар ч сольж болшгүй үнэ цэнэтэй. Улс үндэстний маань түүх уусан бүдгэрэх учиргүй

    Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн чухал үйл явдалтай холбогдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, …