Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 9 June

    Цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардууллаа

    Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан байдаг. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2020.06.09/ Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг …

  • 9 June

    21.7 сая төл бойжиж байна

    Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31 сая хээлтэгч малын 22.6 сая буюу  72.9 хувь  нь 2020 оны эхний таван сард төллөжээ. Эм хонины 78.4 хувь, эм ямааны 71.6 хувь, үнээний 60 хувь, гүүний 48.8 хувь, ингэний 43.6 хувь нь төллөсөн байна. Гарсан төлийн 95.9 хувь буюу 21.7 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн …

  • 9 June

    Олон улсын архивын өдөр өнөөдөр тохиож байна

    Олон улсын архивын зөвлөл 2007 оны 11 дүгээр сард болсон ээлжит ерөнхий хуралдаанаараа жил бүрийн зургадугаар сарын 9-ний өдрийг “Олон улсын архивын өдөр”болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг сонгосон учир нь 1948 оны зургадугаар сарын 9-ний өдөр ЮНЕСКО-гийн ивээл дор Олон улсын архивын зөвлөл байгуулагдаж байсан түүхтэй холбоотой юм. Олон улсын архивын зөвлөл нь архивын баримтыг зөв зохистой ашиглах, дэлхийн архивын өвийг …

  • 9 June

    Д.Мөрөн: Монгол Улсад гадаадын иргэд хэдэн зуугаараа хууль бусаар оршин суух боломжгүй

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнтэй ярилцлаа. -Коронавирус дэлхий нийтээр тархсан энэ үед гадаадын иргэд эх орон руугаа буцах хүсэлгүй байна- -Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугч гадаадын иргэдийн талаар яриагаа эхэлье. Хуульд зааснаар гадаадын иргэд манай хүн амын гурван хувиас хэтрэх ёсгүй. Манай улсад гадаадын хэдэн улсын хэчнээн иргэн оршин сууж байна вэ? -Монгол Улсад нийт 118 орны 19159 …

  • 9 June

    БҮТ: Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг одоогоор батлаагүй

     Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.    Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс …

  • 9 June

    “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” ном хэвлэгдэн гарлаа

    Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеэр спортын байгууллагуудаас явуулдаг тэмцээн наадам, бэлтгэл сургуулилт үндсэндээ зогсонги байдалд орсон үед Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан энэ цагийг ашиглан “МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛТ” номыг хэвлүүлж гаргалаа. Номын редактор нь МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан нар байв. Номонд зориулан Монгол …

  • 9 June

    Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө

    2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм. 2018 онд 202.000  өрх яндан зуух …

  • 9 June

    Хүүхдүүд COVID-19-ийг ойлгоход туслах номын видео хувилбар монгол хэлээр гарлаа

    COVID-19-ийн талаар 6-11 насны хүүхдүүдэд зориулсан “Чи бол миний баатар” номын видео хувилбар монгол хэл дээр гарлаа. Монгол Улсад олон хүүхдэд хүргэх зорилгоор тус бүтээлийг Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага дэмжсэн юм. Номыг Монгол хэлэнд хөрвүүлэх ажлыг Хүүхдийг Ивээх Сан хийжээ. Арио хэмээх үлгэрийн баатрын тусламжтайгаар хүүхдэд өөрийгөө, гэр бүл, найз нөхдөө коронавируст халдвараас …

  • 9 June

    Ухань хотод “Тэнгэрийн галт тэрэг”-ийг амжилттай туршлаа

    Хятадын Төмөр замын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн корпорацийн Ухань хот дахь салбар “Тэнгэрийн галт тэрэг” гэгддэг дүүжин вагоныг энэ сарын 4-ний өндөр амжилттай туршин ажиллуулжээ. Тус вагон нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгддэг замд ажиллах аж. Нэг галт тэрэг 3-5 бүхээгтэй, бүхээг бүр нь ойролцоогоор 11 метр урт, 2.4 метр өргөн байх аж.  Мөн нэг бүхээгт нь 300-400 …

  • 9 June

    Зуслангийн чиглэлд иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлж байна

    Зуслангийн чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнд: ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн 3 автобус35 минут тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд 1 их багтаамжийн автобус1 цаг тутамд Тэнгис кино театрын зогсоолоос;ЗҮ:3 “Баянбулаг-Тэнгис кино театр” чиглэлд …

  • 9 June

    Хятад-Оросын байгалийн хийн хоолойн барилгын ажил явагдаж байна

    Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугамын барилгын ажил сүүлийн өдрүүдэд Хятад улсын нутаг дэвсгэрийн хэсэг дэх Хэбэй мужид явагдаж байна. Энэ сарын 6-ны өдөр тус мужийн Луань голын дээгүүр Оросоос орж ирэх байгалийн хий дамжуулах хоолой тавих барилгын ажлын эрчимтэй явагдаж буй талаар хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна. Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугам нь Оросын зүүн Сибириэс хий …

  • 9 June

    Б.Одонтунгалаг: “Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяныг амжилттай зохион байгуулж байна

    “Нягтлах тусам аюулгүй” санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх аяны  талаар Монголбанкны ОНБМТ-ийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа. Монголбанкны зүгээс энэхүү аянд хэрхэн оролцож байгаа талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Юуны өмнө санхүүгийн тогтвортой байдлын тухай дурдах нь зүйтэй. Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал нь иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг …

  • 9 June

    Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ

       ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын хөгжмийн салбарын аврагч-хөгжимчин, ахлах ахлагч  Ж.Тамир “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  Ахлах ахлагч Ж.Тамир нь 2003-2007 онд “Батлан хамгаалах их сургууль”-ийг хөгжимчин мэргэжлээр төгсөөд Зэвсэгт хүчний жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан.  Харин 2018 оноос хойш ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын аврагч-хөгжимчнөөр ажиллаж байна. http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html …

  • 9 June

    Хяналт, шалгалтад 726 боловсролын байгууллагыг хамруулав

    Онцгой байдлын байгууллагаас боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгууллаа.    Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 31 их, дээд сургууль, 341 ерөнхий боловсролын сургууль, 356 сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу нийт 726 барилга байгууламжийг  хяналт, шалгалтад хамруулсан юм. Хяналт, шалгалтаар Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, …

  • 9 June

    COVID-19: Хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөө

    Эрүүл мэндийн яамнаас гаргасан  коронавируст халдварын үед хүнсний дэлгүүр, худалдааны төвд өгөх зөвлөгөөг хүргэж байна. Байгууллагад: • Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх• Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх• Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул, хүнсний хавчаар зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэж халдваргүйжүүлэх• Карт уншигч пос …