Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 6 May

    Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллага хамтран тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан Тээврийн хэрэгслийг ачиж журамлах үйл ажиллагааны мэдээллийг цахимаар үзүүлэх үйлчилгээг авах боломжтой болгожээ. Хэрэв та зөрчил гарган өөрийн тээврийн хэрэгслийг ачиж журамлуулсан тохиолдолд  Smartcar системд нэвтрэн …

  • 6 May

    Дадлага сургуулилалттай холбоотой асуудлаар 30 иргэн шууд утсанд хандаж мэдээлэл авчээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт тус дүүргийн Шуурхай штабт болж байна. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахлын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг …

  • 6 May

    Чингэлтэй дүүрэгт болох дадлага сургуулилалтын үеэр нийтийн тээврийн 7 чиглэлийн 47 автобус түр зогсоно

    Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаа, Судалгаа, шинжилгээний мэргэжилтэн Ш.Оюумаа, График төлөвлөлтийн мэргэжилтэн Э.Анхбаяр нар өнөөдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеийн нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт маргааш зохион байгуулагдах дадлага сургуулилалтын үеэр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио болон авто замын …

  • 6 May

    С.Чинзориг: Өнөөдрөөс эхлэн хүүхдийн үлдэгдэл 70,000 төгрөг олгогдож эхэлнэ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцуулсан билээ. Эдийн засгийг дэмжих арга хэмжээний хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ныг хүртэлх хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргасан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын хүүхдийн мөнгөний үлдэгдэл болох 70 мянган төгрөгийг хүүхдийн …

  • 6 May

    Ё.Баатарбилэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага өгөх зааврыг БСШУСЯ-аас хүргүүлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай …

  • 6 May

    Зургаан сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр …

  • 6 May

    Австралийн нэгэн тосгон Монгол зураачийн нэрээр алдаршиж байна

    Хилийн чанадад амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг гаргаж яваа граффити уран бүтээлчдын нэг бол яах аргагүй Хиско буюу Х.Хоснаран билээ. Австрали улсад уран бүтээлээ туурвидаг түүний, ханан дээр зурсан өвөрмөц дизайнтай, дахин давтагдашгүй бүтээлүүд нь зөвхөн Австралид төдийгүй дэлхийн томоохон хотуудын гудамж, талбайг ч чимдэг. Тэгвэл эх орноо, эзэмшсэн мэргэжлээ дэлхийд таниулж яваа Монгол зураачийн нэрээр нэрлэсэн хотхон жуулчдын сонирхолыг …

  • 6 May

    Н.Батсүмбэрэл: Дадлага сургуулилалтад Чингэлтэй дүүргийн 3000 гаруй алба хаагчид ажиллаж байна

    “Ковид-19” халдварт цар тахлын үеийн хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт эхэллээ. Улс, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб, 9 дүүрэг, 21 аймгийн Шуурхай штабууд тодорхой цагийн байдал дээр дэлхий нийтэд тархаад буй цар тахалын хариу арга хэмжээний үеийн үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагааг зохион байгуулах, үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдын мэдлэг чадварыг …

  • 6 May

    Ө.Энхтүвшин: Хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Улсын Онцгой комиссоос улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхаарал хандуулан, орхигдуулахгүй байх тал дээр ач холбогдол …

  • 6 May

    Б. Баатархүү: Ч.Чинбат хурандаа Н.Өнөрцэцэгийн биед халдаагүй нь тогтоогдсон

    Цагдаагийн ерөнхий газраас ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат, “Zarig.mn” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг нартай холбоотой хэргийн талаар өнөөдөр /2020.05.06/албан ёсны мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “ “Zarig.mn” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны …

  • 6 May

    “Сrew Dragon” сансрын хөлгийг энэ сарын сүүлчээр хөөргөж туршина

    SpaceX –ийн бас нэгэн төсөл болох Crew Dragon сансрын хөлгийн анхны нислэгийг энэ сарын 27-нд хийхээр болжээ. Уг хөлгөөр 2 сансрын нисгэгч олон улсын сансрын станцад хүрээд эх дэлхийд буцаж ирэх юм Удахгүй хийхээр төлөвлөж буй “Сrew Dragon” сансрын хөлгийн туршилтын нислэг нь “Space Shuttle” хөлгөөр ниссэнээс илүү дуу чимээ ихтэй байх болно, гэхдээ усан дээр хийх буулт нь Оросын “Союз” хөлгөөр бууснаас илүү …

  • 6 May

    Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хүүдээ нэр хайрлажээ

    Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй нар саяхан мэндэлсэн хүүдээ нэр хайрлалаа. Хүүгийн нэрэнд Борис Жонсоныг кронавирусын халдвараас эмчилсэн эмчийн нэрийг оруулжээ.  Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар саяхан төрсөн хүүдээ Уилфред Лори Николас Жонсон хэмээх нэр хайрласан байна. “Бид өөрсдийн өвөө болон Б.Жонсоныг эмчилсэн эмч нарт хүндэтгэл үзүүлэн энэхүү нэрийг сонгосон” гэж К.Симондс “Instagram” хуудсандаа бичээд, хүүгээ тэвэрсэн …

  • 6 May

    “Ковид-19″ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт эхэллээ

    Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Н.Амарсайхан, нийслэлийн  Захирагчийн Ажлын албаны дарга Т.Гантөмөр, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Цагдаагийн удирдах газрын дарга, хурандаа Д.Ядамсүрэн болон нийслэлийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах …

  • 6 May

    Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах …

  • 6 May

    Шадар сайд Ө. Энхтүвшин байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол сэдэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагаа болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал …