Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 21 May

    Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дэмжив

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний …

  • 21 May

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

    Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х. Батсүрэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөллөө. Х.Батсүрэнг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилох зарлигыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 9-нд гаргаж байжээ.  http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html http://credit-n.ru/informacija.html

  • 21 May

    “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас Монгол Улсад Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан урлагаар дамжуулан ард иргэдийг уг халдвараас урьдчилан сэргийлэхэд авч буй арга хэмжээг илүү эрчимжүүлэхэд уриалах, аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа албан хаагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор уран бүтээлчид, дизайнеруудын дунд “Хамтдаа сэргийлье” цахим постерийн уралдааныг зарласан. Уралдаанд нийт 52 уран бүтээлч 100 гаруй бүтээл ирүүлснээс мэргэжлийн шүүгчдийн …

  • 21 May

    Агаарын замын хилийн боомтыг Чингис хаан нисэх буудалд шилжүүлнэ

    Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар, Агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг батлав.  Тогтоол ёсоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтыг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шилжүүлж, хилийн хяналтын байгууллагууд хяналт, шалгалт явуулахад шаардагдах зардлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхийг Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатарт …

  • 21 May

    Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, оюутнуудыг Хиагт-Алтанбулагийн боомтоор хэсэгчлэн хүлээн авахаар ажиллаж байна

    Улсын Онцгой комиссын Шуурхай штаб гадаад буй иргэдээ эх орондоо татах ажиллагааг тасралтгүй зохион байгуулах талаар Даваа гаригт мэдээлсэн. Энэ дагуу ОХУ-аас ирэх өдрүүдэд оюутнуудаа татан авах гэж байна. Тодруулбал, ОХУ-ын Европ тивийн хэсэг дэх хотуудын иргэд, оюутнуудыг Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай захиалгат нислэгээр ирэх Даваа гаригт буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдөр, Уралын нуруу дагуух, Баруун Сибирийн хотуудын иргэд, …

  • 20 May

    “Тавантолгой түлш” ХХК ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Тавантолгой түлш ХХК анх удаа шалгарлаа. Энэхүү шагнал нь Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан баялаг бүтээгч, аж ахуй нэгжүүдэд олгогдог юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд байгуулагдаад удаагүй ч хүн бүрийн өмнө тулгамдаад байсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 45 …

  • 20 May

    Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт хөгжлийн …

  • 20 May

    Монгол Улсын Хөгжлийн банк “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа

    Монгол Улсын Хөгжлийн банк ТОП-100 ААН-ийн нэгээр зургаа дахь жилдээ шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран “Монголын ТОП-100 ААН” шалгаруулах ажлыг 19 дэхь жилдээ өнөөдөр зохион байгууллаа. Шалгаруулалтыг борлуулалтын орлого, татварын орлого, ажиллагсдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үзүүлэлтээр хамтарсан ажлын хэсэг байгуулж албан ёсны мэдээ тайланд үндэслэн тодруулдаг. ТОП-100 ААН-ийн нэгээр  шалгарсан Монгол Улсын Хөгжлийн банкны актив хөрөнгө 2019 оны жилийн эцсийн байдлаар өмнөх …

  • 20 May

    Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед …

  • 20 May

    Монголын Хөлбөмбөгийн талбайн улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 2-нд болно

    Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн жилийн “Мазала Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити болон “МХБХ-ны Цом”-ын аварга Хаан Хүнс Эрчим багууд өрсөлдөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн “Хаан Хүнс” клубтэй нэгдэж, “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан “Улаанбаатар …

  • 20 May

    Тавдугаар сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ

    Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Коронавирусний  цар тахлын үед  Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу  энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог  хүнсний талоны мөнгөн дүнг хоёр  дахин,  халамжийн тэтгэврийг 100 …

  • 20 May

    Энэтхэг улс хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгалаа

    Энэтхэг улсад цар тахал сүүлийн үеүүдэд нэлээд газар аваад байгаа бөгөөд тус улсын засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд гаргасан хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгахаар болжээ. Гуравдугаар сарын 24-нээс Энэтхэгт сургууль, нийтийн тээвэр болон ихэнх аж ахуй нэгжүүдийг хаагаад байгаа билээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 90 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас 2896 хүн нас барсан байна. …

  • 20 May

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын …

  • 20 May

    ВИДЕО: Канад улсад агаарын үзүүлбэр үзүүлж байсан нисдэг тэрэг айлын байшин дээр унажээ

    Өнгөрсөн Ням гарагийн өглөө Канадын Камлупс хотод агаарын үзүүлбэр үзүүлж байсан Канадын нисэх хүчний нисдэг тэрэг энгийн иргэдийн байшин дээр унажээ. Уг ослоос болж тухайн онгоцны хоёр нисгэгчийн нэг нь нас барж нөгөө нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан байна. Канадын нисэх хүчний албан ёсны вэбсайт дээрээ хийсэн мэдэгдлийн дагуу бол нисдэг тэрэг нь тухайн үед ковид-19 цар тахлын …

  • 20 May

    Бага насны хүүхдэд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг …