Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн нэрсийг ил болголоо. http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html
Мэдээ мэдээлэл
April, 2020
-
28 April
Хилээр 110 кг дэрвэгэр жиргэрүүний үр гаргахыг завджээ
Монгол Улсын иргэн Г гэгч Замын-Үүд дэх боомтоор үл мэдэгдэх ургамлын үр их хэмжээгээр гаргахыг завджээ. Тэрбээр өөрийн унаж явсан VOLVO маркийн ачааны автомашины чиргүүлийн хананд 110 кг нэр нь үр гэх зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг гаалийн хяналтын шалгалтаар илрүүлсэн байна. Гаалийн төв лабораторийн шинжилгээгээр тус үл мэдэгдэх үр нь дэрвэгэр жиргэрүү гэх ургамлын үр болох …
-
28 April
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 газрын тусгай зөвшөөрлийг цуцлууллаа
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нүүрс олборлох 23, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын 156, нийт 177 ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ Шалгалтаар 53 ААН-д 37.8 сая төгрөг торгууль ногдуулан хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 53 зөрчлийн үр дагавар арилгах даалгавар, 147 зөвлөмж мэдэгдэл, 58 заалт бүхий 8 албан шаардлага, 2 ААН-ийн зөрчлийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. НЗД-ын 2017 …
-
28 April
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөргөлдсөний улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алджээ
Зам тээврийн ослын улмаас автомашин шатаж, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар багийн “Өехий” гэдэг газар Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сумын чиглэлд нэг зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Маяти-2” загварын ачааны автомашины араас иргэн О-ын эзэмшлийн дөрвөн зорчигчтой “Бонго жи-2” загварын бага оврын ачааны автомашин мөргөсөн осол гарсан байна. Уг …
-
28 April
12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12-14 насны хүүхдүүд бүлэглэн хулгай гэмт хэрэг үйлддэг байсныг илрүүлжээ. Тодруулбал 2020 оны дөрөвдүгээр сарын 27 ны өдөр дөрвөн хүүхэд БГД-ын 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, ТҮЦ-нд хулгайгаар нэвтэрж хүнсний бараа, нэгж, бэлэн мөнгө зэргийг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна.Шалгалтын явцад тэд бүлэглэн бусдын хяналт сул орхисон …
-
28 April
Он гарснаас хойш Монгол Улс 3,8 сая тонн нүүрс экспортолсон байна
Гашуунсухайт боомтын эрдсийн экспорт нэмэгдэж байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлэлж байна. Дөрөвдүгээр сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт Гашуунсухайтын боомтоор 178 машин нүүрс, 96 машинаар зэсийн баяжмал экспортолжээ. Нүүрсний экспорт хэвийн үед 800-1000 орчим машин гардагтай харьцуулахад бага боловч экспорт дахин сэргэснээс хойш хамгийн өндөр дүнд тооцогдож байгаа аж. Гадаад харилцааны сайд өнгөрсөн долоон хоногт БНХАУ-аас Монгол улсад …
-
28 April
У.Хүрэлсүх: Засгийн газар хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх, эцэгт нэн тэргүүнд анхаарал халамжаа хандуулна
Монгол Улсын хэмжээнд 140 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 40 хүртэл хувь нь ямар нэг байдлаар эд, эрхтэн дутуу аж. Эдгээр иргэдэд шаардлагатай хиймэл эрхтэнүүд, туслах хэрэгслүүд/протез, ортопед/-ийг төрийн болон хувийн хэвшлийн хоёр үйлдвэр хийж өгдөг. Энэ нь төрийн өмчийн “Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв”, хувийн хэвшлийн “Эрхэм чанар” үйлдвэрийн газрууд юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эдгээр …
-
28 April
“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиолоо
Нийслэлийн хэмжээнд жил ирэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болсон. Иймээс Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласан. Энэ өдрийн хүрээнд Нийслэлийн ИТХ-аас тодорхой ажил зохион байгуулж, хөрс хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулдаг билээ. Энэ жилийн тухайд шинэ …
-
28 April
Шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга УОК-т хандив өргөлөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандивын аянд нэгдэж, 230 ширхэг амны хаалтыг гардуулан өглөө. Тэрээр 28 тн-ын автобус чирэх үзүүлбэр үзүүлж, цугларсан нийт 230 000 төгрөгөөрөө ийнхүү хандив өргөсөн байна. http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html
-
28 April
Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг авч ирэх бол 05 дугаар сарын 01-нд БНСУ-аас, 05 дугаар сарын 02-нд Германы Франкфурт хотоос тусгай үүргийн нислэг хийн иргэдээ авч ирэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд …
-
28 April
Малчдын зээлийн нөхцөлд хөнгөлөлт үзүүлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас дэлхий дахинаа тархаад буй коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахын тулд төлөвлөгөөт арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлого буурч, арилжааны банкуудаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй байх эрсдэл үүссэнтэй холбогдуулан Засгийн газар, Монголын Банкны …
-
28 April
Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31 хүртэл сунгалаа
Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр /2020.04.28/ 10:00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая Улсын Онцгой комиссын хуралдаанаар ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргаад байна. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна. Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 …
-
28 April
ДЭМБ: Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо 200 мянгад ойртлоо
Дэлхий даяар Covid19-ийн халдвараар нас барсан хүний тоо нэг хоногийн дотор 5000 орчмоор нэмэгдэж, 198 мянга давсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 85,530 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр дэлхий даяар халдвар авсан хүний тоо 2,878,196 болсон бол 4,982 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 198,668-д хүрсэн байна. Халдварын хамгийн олон буюу 1,359,380 тохиолдол Европт бүртгэгдсэн …
-
28 April
Үндэсний аудитын газарт 208 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу ирүүлсэн бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авчээ. Бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 24:00 цаг хүртэл хүлээн авсан бөгөөд нийт 208 иргэн мөрийн хөтөлбөрөө ирүүлээд байна. Үндэсний аудитын газар нь Төрийн …
-
28 April
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл