Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийгдсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байна. Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20:00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
11 March
УИХ-ын дарга Г.Занданшатрын шинжилгээний хариу сөрөг гарчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны гуравдугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчидтэй тэдний хүсэлтээр албан уулзалт хийсэн. “ASB”-гийн төлөөлөгчид “Аэрофлот”-ын онгоцоор ирэхдээ Covid19 вирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хамт зорчсон байсан тул өчигдөр буюу гуравдугаар сарын 10-нд албан өрөөндөө тусгаарлагдан шинжилгээ өгсөн байна. Өнөөдөр …
-
11 March
Байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан тасралтгүй үргэлжилнэ
Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 05-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын …
-
11 March
Ховд аймгийн 1998 оны төгсөгчид коронатай тэмцэхэд 6 сая төгрөгийн хандив өглөө
Дэлхий нийтийг айдас түгшүүрт автуулж буй Covid19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах эрсдэлтэй энэ цаг үед найман настай балчраас 80 настай буурай хүртэл төр, засгаас гаргасан уриалгыг дэмжиж хандив өргөсөөр байна. Ховд аймгийн болон сумдын ЕБС-иудын 1998 оны төгсөгчид хөнөөлт тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд сайн дураар, сайхан сэтгэлээр туслахаар шийджээ. Ингэхдээ хамгийн хүнд нөхцөлд, тэргүүн эгнээнд ажиллаж буй …
-
11 March
Д.Нацагдорж: Бие, хэл сэтгэлээ тайван амгалан байлгах хэрэгтэй
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр иргэдийг сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэйг “Манба дацан” хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдорж зөвлөлөө. Тэрбээр “Бид төр засаг, Эрүүл мэндийн яамтайгаа хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээг хэрхэн оруулах талаар заавар зөвлөгөөнүүдийг гарган ажиллаж байна. Өвчин зовлон хэлж ирдэггүй хийсч ирдэг учир энэ өвчин хаанаас, хэнээс ч дамжин …
-
11 March
Ч.Хүрэлбаатар: Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Covid19-ын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хэлэлцсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 …
-
11 March
Ерөнхий сайд БНСУ руу тусгай үүргийн дөрвөн нислэг илгээх чиглэл өглөө
Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн чиглэлийн дагуу БНСУ-аас 1000 иргэнээ авахаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа илгээхээр боллоо. Мөн Япон Улсаас ийм шалтгаантай иргэдээ авах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Тухайн улсуудад нь оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах юм байна. Япон болон БНСУ-аас ирсэн иргэдийг журмын дагуу 14 хоног тусгаарлаж, оношилно. Ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. …
-
11 March
Нөөцийн махыг 279 хүнсний дэлгүүрт худалдаалж эхэллээ
Нийслэлийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан нийт 12.0 мянган тонн махыг бэлтгэсэн. Бэлтгэсэн махыг Улаанбаатар хотын 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрт 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн худалдаанд гаргаж эхэллээ. Бэлтгэж, нөөцөлсөн үхрийн ястай мах 7700 төг/кг, хонины ястай мах 6700 төг/кг, ямааны ястай мах 6200 төг/кг-ийн үнээр худалдан борлуулна. Нөөцийн мах худалдаалж …
-
11 March
Үйл ажиллагааг нь түр зогсоосон ААН, байгууллагуудын жагсаалт
Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн дагуу гуравдугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотын хэмжээнд 4,825 ААН, байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоосон. Тухайлбал, 55 их дэлгүүрийн хүнснээс бусад тасгийн үйл ажиллагаа, 495 барааны дэлгүүр, 1,005 үсчин гоо сайхны газар, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, засвар захиалгын газрууд зэрэг ААН, байгууллагын үйл ажиллагааг түр зогсоолоо гэж НХМГ-ын дарга Л.Эрдэнэчулуун өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн …
-
11 March
Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Энэхүү хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад …
-
11 March
Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр …
-
11 March
Иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй
Дэлхий нийтэд тархаж буй шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоож зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээр дурдсан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын үед иргэд тогтоосон шийдвэрт тусгагдсан хэм хэмжээг сахин биелүүлж, зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд хэрэв зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. Тухайлбал, …
-
11 March
“RVM” ухаалаг машинаар Umoney карт цэнэглэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулав
Нийлэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Манай улсад шинэ төрлийн корона вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдэж бэлэн байдлын зэрэгт шилжин, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон үндсэн асуудлуудыг хэлэлцэхээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулав. Мөн нийслэлийн ИТХ-ын гуравдугаар сарын ээлжит XXXIII хуралдааныг дөрөвдүгээр сар хүртэл хойшлууллаа. Харин нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар хог хаягдлыг цуглуулах, …
-
11 March
Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээллийг онлайнаар хүргэж эхэллээ
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг Дарга урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст өгсөн. Тиймээс Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайн хэлбэрт шилжүүллээ. http://credit-n.ru/potreb-kredit.html
-
11 March
Л.Эрдэнэчулуун: Үйл ажиллагаагаа зогсоохгүй, явуулсаар байвал зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Covid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулах онлайн хурал өнөөдөр өглөө Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд боллоо. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түр зогсоосон нь гуравдугаар сарын 16-ыг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тэдгээр аж ахуй нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах юм. Иргэд ташаа ойлгох хэрэггүй. Аж ахуй нэгжийг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл