Мэдээ мэдээлэл

March, 2020

  • 7 March

    “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян үргэлжилж байна

    Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнтэй холбогдуулан тус улсад туслах Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд БОАЖЯ, ГХЯ, СЯ-наас хамтран хандивын данс нээн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдээс хандив өргөж эхэлсэн. Энэхүү дансанд цугларсан хандивыг 7 хоног бүр нэгтгэн, дэлгэрэнгүй мэдээллийн хамт БНХАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэн өгч байна. Улс төрийн намууд, төрийн …

  • 7 March

    Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын удирдлагад хариуцлага тооцлоо

    Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Дээрх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ажлын хэсэг томилогдон  албаны шалгалт явуулж, дүнг  2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр даргын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцлээ. Тус хуралдаанаар  Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд …

  • 7 March

    Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн тэмцээн цуцлагджээ

    Энэтхэг улсад 2020 оны гуравдугаар сарын 18-22-нд зохион байгуулахаар товлосон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрхийн олгох тэмцээн цуцлагджээ. Коронавируснийн халдвараас урьдчилан сэргийлж тус тэмцээнийг цуцалж, тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBА/-ноос өнөөдөр албан ёсоор мэдэгдэв. Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн баг “Токио-2020” олимпын наадмын эрх авч, багийн спортын түүхэнд анхдагч болсон бол эрэгтэйчүүдийн баг энэ тэмцээнээс эрх …

  • 7 March

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын төрсөн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны хурлын Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нар баярын мэндчилгээ ирүүлжээ. Мөн ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам мэндчилгээ дэвшүүлсэн байна. Баярын мэндчилгээнүүдийг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өчигдөр (2020.03.06) УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, баяр хүргэлээ.Холбооны …

  • 7 March

    “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлалаа

    Шинэ коронавирус буюу COVID-19 вирусийн халдвар дэгдэж, дэлхий нийтэд аюул учруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн нийт хамт олон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ард түмэнд нэг өдрийн цалингаа хандивлаж дэмжлэг үзүүллээ. Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдаа, эдийн засгийн газрын зөвлөх ноён Сун Шүэ Жүнь “Ди …

  • 7 March

    СТАТИСТИК: Монголын ААН-үүдийн 36.7 хувь нь эмэгтэй захиралтай

    Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та бүхэнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан эмэгтэйчүүдтэй холбоотой сонирхолтой статистик мэдээлэл хүргэе. – 2019 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1,618.2 мянга нь эмэгтэйчүүд байна. – 1.6 сая эмэгтэйн 4.3 хувь нь өрх толгойлсон бөгөөд 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог. -Монгол эмэгтэй хүн дунджаар 26 насандаа гэрлэдэг бол таван …

  • 7 March

    ДЭМБ, “ASB” байгууллагынхан COVID-19-ийн эсрэг Монгол Улсын авч буй арга хэмжээг сайшаалаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нарыг хүлээн авч уулзлаа. Ноён Сергей Диордица дэлхий дахиныг түгшээж буй корона вирусийн халдвар ахмад настан, суурь өвчтэй, дархлаа муутай хүмүүст тусах магадлал өндөр. Гэхдээ ийм хүмүүс нийт халдвар авагчдын 20 хувийг л эзэлж байгаа тул үлдэж буй …

  • 6 March

    УОК-ын уриалгыг дэмжин аж, ахуйн нэгж, байгууллагууд хандивын аянд нэгдсээр байна

    Улсын онцгой комиссын 06 дугаар хуралдаанаас спирт, архины үйлдвэрүүдийг түүхий эдээ архи биш ариутгалын бодис хийхэд шилжүүлэн ашиглах уриалгыг гаргасан. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үед ариутгалын бодисуудын хүрэлцээ хангамж урт хугацаанд хомсдохоос сэргийлэн гаргасан энэхүү уриалгыг дэмжин, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Жем Интернэшнл” ХХК-ийн хамт олон хүнсний болон ариутгал цэвэрлэгээний зориулалтын спирт, ажилчдынхаа нэг өдрийн цалингаа хандивласныг Монгол …

  • 6 March

    У.Хүрэлсүх: Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй

    Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн хандивын талаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өгчээ. Тэрбээр “Мөнгөөр сонгууль хийдэг цаг өнгөрсөн. Монголын ард түмэн ухаантай. Сонгуулийг зардал багатай, хуулийн дагуу цуглуулсан хандиваараа хийх хэрэгтэй.Улс орон даяар онцгой нөхцөл байдалд байна. Тиймээс бид сонгуулийг аль болох төсөв зардал багатай хийх хэрэгтэй. Намын санхүүжилт хүнд байгаа ч бид нэр дэвшигчдээсээ …

  • 6 March

    Үндэсний Шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдааныг Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан зарласан билээ. Уралдааны дүн гарч, шилдгээр шалгарсан уран бүтээлчид, телевиз, радиогийн хамт олны шагналыг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулав. Үндэсний шилдэг хөтөлбөртэй телевизээр  “UBS” телевиз шалгарч өргөмжлөл, цом, 100 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Шилдэг хөтөлбөртэй радиогоор “Дэлхийн …

  • 6 March

    Галт тэрэгний тасалбарыг мессежээр захиалах боломжтой боллоо

    “Улаанбаатар төмөр зам” ХНН эрхэм зорчигч та бүхэнд зориулж таны цаг завыг хэмнэсэн илүү хялбар үйлчилгээг нэвтрүүллээ. Та 24/7 цагийн турш гар утсаараа 1900-1949-рүү холбогдож, мессежээр галт тэрэгний тасалбараа авах боломжтой боллоо. /Жич: Суурин утаснаас захиалга хийгдэхгүй болохыг анхаарна уу! / Тасалбар захиалах: 1900-1949-рүү холбогдож аялах огноо, аялах чиглэл, аялах галт тэрэгний цаг, төлбөр төлөх банкны сонголт, хувийн мэдээллээ хэлнэ./Захиалга …

  • 6 March

    Г.Мөнхбаяр: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг

    Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ? -Коронавирусийн халдвараас урьдчилан …

  • 6 March

    Хандивын аянд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд нэгдсээр байна

    Улсын онцгой комисст өнөөдөр “Да хүрээ трейд” ХХК-аас 30 сая төгрөг, Батсүмбэр сум дахь “Ахмад настны үндэсний төв”-ийн 170 ахмадаас нийт 5,2 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, ажилчид 1,4 сая төгрөг, 150 ширхэг маскийг гардуулан өглөө.  Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн газар тариалан эрхэлдэг “Даян дуулим” ХХК-аас 1000ш дархлаа дэмжих бүтээгдэхүүнийг хандивласан бол “Монгол …

  • 6 March

    Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

    ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан. Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг …

  • 6 March

    Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар уралдаан зарлалаа

    Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлөөс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар судлаач эрдэмтэд, оюутан сурагчдын дунд “Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоо” эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдааныг зарлаж байна.   Уралдаан2020 оны гуравдугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаатай явагдана. …