НӨАТ-ын урамшууллын 2019 оны 12 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 15-ны ням гарагт 18.45 цагт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 11 дүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын …
Мэдээ мэдээлэл
December, 2019
-
14 December
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, …
-
13 December
Б.Махбалд холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан байдаг. Улмаар уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг холбогдуулан шалгаж нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг буюу хүнийг онц хэрцгийгээр амь …
-
13 December
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр (2019.12.13) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Монгол Улсад 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлсэн бөгөөд 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татвар нь тухайн улс …
-
13 December
Авто зам ашигласан төлбөрийн асуудлыг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, …
-
13 December
“Ойлгоё хүндэлье-гэр бүлийн төлөө” аянд байгаль орчин, аялал жуулчлалын яам болон харьяа агентлагууд нэгдлээ
Монгол улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан Цагдаагийн ерөнхий газартай хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье-Гэр бүлийн төлөө” уриан доор зохион байгуулж байна. Энэхүү аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх …
-
13 December
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.12.13/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Санхүүгийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай гурван хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газартай хамтран …
-
13 December
270 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Эмээлт” дэх хяналтын цэгээр иргэн “Б” 270 ширхэг тарваганы тулам Улаанбаатар хот руу нэвтрүүлэхээр авто машинаар тээвэрлэж явсныг илрүүлжээ. Монгол улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” 11.1.9-д тарвага, зурам, тэдгээрийн …
-
13 December
“Түүхээ сөхвөл” ном болон мэндэллээ
Цахим орчинд олон мянган хандалт авч хүсэн хүлээж, шимтэн уншдаг өөрийн гэсэн уншигчидтай УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Түүхээ сөхвөл” цуврал дурсамж эмхтгэгдэн ном болон мэндэлжээ. “Түүхээ сөхвөл” номын хурим өчигдөр Интерном их дэлгүүрт боллоо. Зохиогч энэхүү дурсамж тэмдэглэлээ 2013 оноос эхлэн бичсэн бөгөөд үргэлж ажлаар явдаг Улаанбаатар Булганы замд бичжээ. Өөрийн туулсан амьдрал, алдаа оноо, улс төрийн он жилүүдийг эргэн дурсаж, …
-
13 December
Зөвшөөрөлтэй барилгуудын жагсаалтыг www.uda.ub.gov.mn сайтаас авах боломжтой
Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт гомдол санал гаргадаг иргэдийн олонх нь өөрсдийн оршин суугаа байршилд баригдаж буй барилгууд нь зөвшөөрөлтэй, эсэхийг лавлахаар ханддаг байна. Тиймээс иргэдэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор байгууллагын албан ёсны сайтаа өргөжүүлж цахимаар мэдээлэл авах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ талаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын Мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа болон тус газрын Хэвлэл мэдээлэл, …
-
13 December
Нийслэлийн ИТХ-ын шагналаар 18 иргэнийг урамшуулав
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл өчигдөр /2019.12.12/ нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, урлаг соёлын салбарт амжилт гаргасан зарим иргэдэд Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”, “Хүндэт өргөмжлөл”, Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн медаль гардуулан өглөө. Шагналыг Чингэлтэй дүүргийн VI хорооны иргэд болон “Андууд”, “Lemons” хамлагийн гишүүд зэрэг нэр бүхий 18 иргэн гардан авсан юм. Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
-
13 December
Д.Алтангэрэл: Олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) олон улсын стандартыг амжилттай нэвтрүүллээ. Энэ талаар Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэлтэй ярилцсан юм. –Олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлсэн анхны хүрээлэн болсонд баяр хүргэе? Баярлалаа. Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний дараа буюу 2005 онд …
-
13 December
Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Анхдагч цом”-ын эзэд боллоо
Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид залуучуудын сагсан бөмбөгийн анхдугаар лигийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байрт шалгарч, “Анхдагч цом”-ын эзэд боллоо. Мөн тус тэмцээний “Үнэ цэнэтэй тоглогч”-оор Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ тодорсон юм. Тэмцээн зургаан сарын турш үргэлжилсэн бөгөөд 40 гаруй байгууллагын 150 гаруй алба хаагч оролцож, аваргуудаа шалгарууллаа.
-
13 December
Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улстай хамтран сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсад сүүний кластер байгуулах чиглэлд хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээрийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Минск хотноо байгуулав. Хэлэлцээрт Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Жамбалцэрэн Беларусийн …
-
13 December
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч сулавтар байна. 2019 оны 12 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл