Мэдээ мэдээлэл

July, 2024

  • 1 July

    Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгчийн зарлигаар товлон зарлаж хуралдуулна” гэж заасан. Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт …

  • 1 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав. Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон …

  • 1 July

    УИХ-ын шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардан авлаа

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78 нэр дэвшигч, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигч өнөөдөр (2024.07.01) Төрийн ордны “Их танхим”-д Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу анх …

  • 1 July

    Монгол Улсын Ерөнхийлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч …

  • 1 July

    Чөлөөт бөх: Т. Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ

    Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн 86кг-д Алдар спорт хорооны тамирчин Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртлээ. Энэ жинд 5 тамирчин тойргоор барилдсан. Манай тамирчин 1-р тойрогт Ирак улсын бөх Мустафа Аль Жамиг ялж, 2-р тойрогт хийлж, 3-р тойрогт Кыргизстаны Бекзат Рахимовыг 2-1 , дараа нь Энэтхэгийн Ашиш Ашишийг …

  • 1 July

    Нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.  

  • 1 July

    Ц.Төрхүү: “Streed food” буюу гудамжны хоолны үйлчилгээ эрхлэгчид мах, махан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулахгүй байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. …

  • 1 July

    СЕХ: УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдэд гишүүний үнэмлэх олгох тогтоол баталлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, үнэмлэх олгох тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.2, 74.3.6 дахь заалт, 74.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын …

June, 2024

  • 30 June

    Ерөнхий сайд ЗГ-ынхаа 40 хувьд нь АН, ХҮН намын төлөөллийг оруулж, УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг томилох саналаа илэрхийлжээ

    УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй боллоо. Сонгуулийн үр дүнгээр УИХ-д улс төрийн таван намын төлөөлөл сонгогдсон юм. Шинэ гишүүд ирэх долоо хоногт УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэхээ СЕХ-оос авч, УИХ-ын анхдугаар чуулган болно. Сонгуулийн үр дүнгээр тойргоос МАН 50, АН 26, ХҮН нам хоёр суудал авсан бол намын жагсаалтаар МАН 18, АН 16, …

  • 28 June

    Л.Оюун-Эрдэнэ: Ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. …

  • 28 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэрбээр Үндсэн хуулиар олгогдсон …

  • 28 June

    “УБТЗ” ХНН: Наушки-Сүхбаатар боомтын галт тэрэг солилцоо нэмэгдэж байна

    “УБТЗ” ХНН болон Дорнод Сибирийн төмөр замын нэгдүгээр орлогч дарга нар цахимаар хуралджээ. Хурлын үеэр “УБТЗ” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Олег Казаков “Энэ сард тохиож буй чухал үйл явдлуудын нэг бол Хятад-Монгол-Орос-Беларусь-Польш чиглэлд сүүлийн 5 жилд анхны чингэлэг галт тэрэг аялж эхэлсэн явдал юм. Уг галт тэргийг Замын-Үүд өртөөнд нарийн царигаас өргөн цариг руу шилжүүлэн ачих хугацааг тооцон 51 цагийн дотор УБТЗ-ын …

  • 27 June

    Жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад хүндэтгэл үзүүлэв

    Жүдо бөхийн баг тамирчдаас өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан  ДАШТ-д  эмэгтэйчүүдийн 48 кгд Б.Баасанхүү алт, эрэгтэйчүүдийн 73кгд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Дэлхийн дэвжээнд амжилт үзүүлсэн тамирчид болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар, П. Нямлхагва нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБ-ийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.  

  • 27 June

    Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ханган санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн боллоо

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Ээлжит сонгуулийг ажиглах 30 мянга гаруй ажиглагчдын төлөөлөл болох “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас хэвлэлийн бага хуралд оролцов. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран санал авах үйл …

  • 27 June

    Гурван өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг түр хориглов

    УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт баасан гарагт буюу зургаадугаар сарын 28-ны өдөр улс орон даяар болно. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоолоо. Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний төвүүд амарна.