Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 12 April

    О.Сайнбаяр: Аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьж зараад байгаа хүмүүсээ шалга л даа

    Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. “Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр ”Энэ газрыг анх 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр 743 дугаартай гэрчилгээг БОАЖЯ-наас “Зүүнбаян рэйфанери” компани авсан байдаг. Хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, нийслэлээс холгүй гээд тохиромжтой байсан тул уг газрыг сонгож, …

  • 12 April

    Үхсэн болон өвчтэй малын махыг Нийслэл рүү оруулах гэж байсан нь тогтоогджээ

    Эмээлт Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор энэ сарын 8-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд СХД дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтаар, Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, …

  • 12 April

    Ж. Батзандан: Амьд гэрчтэй хэрэг илрэхгүй гэж байдаггүй юм

    УИХ-ын чуулганы  өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах Түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эх оронч гишүүдээ цааш нь харуулчихаад хэргийг нь илрүүлэхгүй гэдгээ болио. Толгой улстөрчид энэ хэргийг илрүүлэхгүй байхын төлөө ажилласан. Хоёр …

  • 12 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгуулна

    Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Нэгдүгээр шат /2019.04.24/ Газар хөдлөлтийн гамшиг болсон цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, …

  • 12 April

    ЕБС, цэцэрлэгийн удирдлагыг Засаг дарга нар томилж, чөлөөлөх эрхийн хэрэгжилтийг хойшлууллаа

    УИХ-ын өчигдрийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын найман гишүүн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулав. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг …

  • 12 April

    Х.Баянмөнх аварга шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ

    Монголын үндэсний бөхчүүдээс шинжлэх ухааны доктор цолтон төрлөө. Энэ эрхэм бол дархан аварга Х.Баянмөнх. Тэрбээр өнгөрөгч долоо хоногт “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр “Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор” зэрэг хамгаалжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол, Зөвлөлт холбоот улсын Гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, Төрийн наадамд 10 удаа түрүүлсэн анхны …

  • 12 April

    БНСУ-ын визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ

    БНСУ-д зорчих визний хариу хойшлогдож байгаад ЭСЯ тайлбар гаргажээ. Тус улсад оршин суудаг Монгол Улсын иргэн Хөх ордны “Иргэдийн гомдол, хүсэлт”-ын буланд “Солонгос улс руу зорчих виз мэдүүлбэл ойролцоогоор 70 хоног зарцуулагдаж байна, энэ нь БНСУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны дээрэнгүй үзэл төдийгүй нэг улсыг үл ойшоож буй хэрэг бөгөөд дипломат харилцааны асуудал” хэмээн үзэж гомдол гаргасантай холбогдуулан ЭСЯ-наас доорх …

  • 12 April

    Хотын захирагч С.Амарсайхан төв цэвэрлэх байгууламж болон “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу дэд төв”-д ажиллалаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдаж байгаа Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн дугуй резервуарын барилга болон аэротанкийн бетон хийцийн ажлын явцыг Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулж, энэ оны таван сар гэхэд …

  • 12 April

    Ирэх зургадугаар сард Дамбадаржаа дэд төвийн цэвэр усны шугам ашиглалтад орно

      “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар …

  • 12 April

    Ц.Нямдорж: С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулан иргэн Г.Батсүхийг 1999 онд гадаадаас баривчилж авчирсан

    Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 09-ний өдрийн хуралдааны үеэр өөрийг нь тагнаж, чанасан тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хэлсэн үгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр  албан бичгээр хариу өгсөн байна. Тэрбээр уг хариу бичигтээ, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн үгтэй тань холбогдуулан дараах үнэн бодит мэдээллийг хүргүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. …

  • 12 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 12-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏰11:00-17:30 цагт: 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамжууд, Сэлхийн зуслан БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰11:00-17:00 цагт: 4, 7-р хороо 15-р хорооллын 1, 2, 3, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 23, 24, 35, 40, …

  • 12 April

    Хар тамхитай тэмцэх газар “Сургалт, мэдээллийн тэнхим”-тэй боллоо

    Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын дэргэд “Сургалт, мэдээллийн тэнхим”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр буюу /2019.04.11/ боллоо. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил болон донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, түүний хор аюулын талаар зорилтод бүлэг болох энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгэгдсэн, суллагдсан болон нийт иргэд, өсвөр үеийн залуучуудад ухуулга нөлөөллийн сургалт зохион байгуулах зорилгоор …

  • 12 April

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 12-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдиол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас …

  • 11 April

    Банкны тамга хуурамчаар үйлддэг этгээдүүдийг баривчиллаа

    Өнөөдөр /2019.04.11/ тамга тэмдэг, баримт бичиг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг саатуулжээ. Сэжигтэн этгээдүүд нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, банк, нотариат, томоохон аж ахуйн нэгжийн тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, залилах гэмт хэрэг үйлддэг байжээ. Яг одоо хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтнүүдийн байрлаж байсан ажлын байрыг битүүмжлэн, үзлэг хийж байна.

  • 11 April

    О.Сайнбаяр: Бидний шилжүүлж авсан газрыг эзэмшигч нь хотын даргын ах байсан нь энэ төслийг улс төртэй холбох шалтаг боллоо

    “Зүүнбаян рефайнери” компани Туул голын эрэг дагуух хэдэн мянган бургасыг нэлэнхүйд нь хядаж, зөвшөөрөлгүйгээр барилга барьж байна гэх мэдээлэл олон нийтэд тархаад байгаа билээ. Үүнтэй холбоотой асуудлаар “Зүүнбаян рефайнери” компанийн захирал О.Сайнбаяртай ярилцлаа. -Их Тэнгэрийн амны наахна, “Маршал”-ын гүүрний зүүн хэсэгт баригдаж байгаа барилга танай компанийн захиалгаар баригдаж байгаа юм билээ. Тухайн барилга ямар зориулалтын барилга вэ. Аялал жуулчлалын цогцолбор гэж сонссон үнэн үү? …