Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ, шөнөдөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө ширүүснэ. 2019 оны 06 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
17 June
УИХ-ын гишүүн С.Жавхлан хоёр дахь хуулийн төсөл өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн …
-
17 June
Цахилгааны утас шалбарч гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар яаралтай засуулж, аюулгүй болгоорой
Нийслэлд орж буй хүчтэй салхитай, ширүүн бороо нь үер усны аюул үүсгэж байгаа тул та өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сайтар хангана уу. Болзошгүй аюулаас сэрэмжлүүлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэе. Таны ойр орчимд цахилгааны хазайсан тулгуур шон, хэт унжсан шугамын утас байгаа бол ойртож болохгүй. Өөрийн тань болон ойр байдаг айлын цахилгааны оруулгын утас шалбарсан, гэмтсэн бол мэргэжлийн байгууллагаар …
-
17 June
Соёл урлагийн удирдлагууд шинэлэг хандлагад суралцаж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” гурав дахь удаагийн сургалтыг өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын Их сургуулийн номын санд эхлүүллээ. Сургалтад 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын мэргэжилтэн, аймгийн театр, номын сан, музейн захирал 100 гаруй хүн хамрагдаж байна. Сургалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нээлээ. …
-
17 June
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. -Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас …
-
17 June
Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын зарим нутгаар үеэр болсонтой холбогдуулан Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Эрүүл мэндийн Сайдын өгсөн үүргийн дагуу үерийн голомтод мэргэжлийн эмч нарын баг ажиллаж, гамшигт өртөгсдөд эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байна. Тухайлбал Төв аймгийн Баянхангай сумын эмнэлэгт аймгийн төвийн мэргэжлийн эмч нар ажиллаж, 25 настай жирэмсэн эмэгтэйг …
-
17 June
Үндсэн хуулийн өөрчлөлтөд АН шоу хийх биш, хамтран ажиллах ёстой
Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойших 27 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн байгууллагыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдсэн. Гэвч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч,эрдэмтэн судлаач,улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, …
-
17 June
Л.Оюун-Эрдэнэ:Диплломатуудтай холбоотой асуудал Ц.Элбэгдоржоос эхлэлтэй
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зариг.мн цаг үеийн асуудлуудаар тодруулга авчээ. Тэрээр АН-ынхны яамдуудын гадна хийж буй төлөвлөсөн жагсаалуудын талаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. Сайд нарт хариуцлага тооцох уу? Сүүлийн үед яам болгоны л гадна шахуу жагсаалтай өдрүүд үргэлжилж хариуцлага нэхээд байна? Хариуцлагын хувьд бол яригдах ёстой. Гэхдээ тэр жагсаалууд ямар зорилгоор хэний даалгавраар хийгдэж байгааг олон нийт мэдэж байгаа ил болсон асуудал. АН-ын аппарат тэр чигээрээ яамдуудын гадна жагсаж байгаа. …
-
17 June
Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов
Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө. Налайхын замын шинэчлэл, өргөтгөлийн …
-
17 June
Үер усны гамшгаас сэргийлэхийг анхааруулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20, 22-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орохын зэрэгцээ хүчтэй салхи шуурга дэгдэх төлөвтэй байгаа тул ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. -Усархаг ширүүн борооны улмаас цөөнгүй зам, гүүр эвдрээд байгаа тул аян замд гарахдаа сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас …
-
17 June
Б.Баатархүү: Т.Энхсайханы нөхрийг дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2019.06.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед цагдаагийн алба хаагч, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. Энэ сарын 11-14-ний өдрүүдэд Ардчилсан намаас Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Дүүргийн засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлттэй нь танилцаад жагсаал цуглаан хийх …
-
17 June
АН: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө эргүүлэн тат
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг нам дангаар шийдвэрлэх гэж байна хэмээн Ардчилсан нам эсэргүүцлийн мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Одоогоос 27 жилийн тэртээ Монголын ард түмэн Үндсэн хуулиа бүх нийтээрээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцэн, нийт 900 мянга гаруй хүн давхардсан тоогоор 200 мянга гаруй санал өгч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж …
-
17 June
Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн хэлэлцүүлэг есдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.06.17/ хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хийх дарааллыг тохирсон байна. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байгаа. Хэлэлцэх эсэхээ шийдэхээс дараалал хамаарна. УИХ-аас маргааш хэлэлцэх эсэхээ шийдвэл дараалал гараад явчихна. Хэлэлцэх эсэх шийдсэнээс хойш дараагийн хэлэлцүүлэг хүртэл доод тал нь ажлын 7-оос …
-
17 June
Монгол, Японы гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 16-ны өдөр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийв. Талууд ардчилал, хүний эрх, эрх зүйт төр, зах зээлийн эдийн засгийн нийтлэг үнэт зүйлсдээ тулгуурлан Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийн чухлыг нотолж, улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын яриа хэлэлцээ бүх түвшинд бэхжиж, стратегийн болон бодлогын зөвлөлдөх уулзалтууд …
-
17 June
Ерөнхийлөгч Япон улсын Нарухито хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд уригдлаа
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд …