Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 13 April

    Богд ууланд түймэр гарлаа

    Богд ууланд өнөөдөр /2019.04.13/ 11цагийн орчимд  түймэр гарлаа.  Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид  галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Хуурайшилт ихтэй, салхитай байгаа энэ үед иргэд болгоомжтой байж ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна.      

  • 13 April

    Жүдо бөхийн Азийн АШТ-д манай 18 жүдоч хүч үзнэ

    Жүдо бөхийн Ази тивийн АШТ долоо хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 20-нд Арабын нэгдсэн Эмират улсад эхэлнэ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд 39 орны 295 тамирчин оролцох аж. Тухайлбал манай улсаас эрэгтэйчүүдээс ОУХМ Ө.Дүүрэнбаяр, ОУХМ Л.Отгонбаатар, ОУХМ Ц.Цогтбаатар, ОУХМ О.Ууганбаатар, эмэгтэйчүүдээс Дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, ОУХМ Л.Энхрийлэн, Л.Сосорбарам, Б.Ганхайч нарын зэрэг 18 жүдоч хүч сорино. Харин БНСУ-аас …

  • 13 April

    Ц.Цэцэгдэлгэрэх: ХОМ-ийн тоон дүн, хэмжих нэгжийг зөв тайлж уншихыг хүсч байна

    Хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХОМ)-ийн хураангуйг байршуулсантай холбоотойгоор зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цэг, таслал андуурч ойлгосноос үүдэн буруу ташаа мэдээлэл цацагдах болов. Иймд тус газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээс дараах зүйлийг тодрууллаа. -Нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлж буй ач холбогдол нь юу вэ? -Улсын хэмжээнд 2013 оноос эхлэн ХОМ-ийг цахим системээр гаргуулан авах үйл …

  • 13 April

    Нөөцийн махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана

    Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа нөөцийн махыг ирэх даваа гарагаас эхэлж худалдаанд гаргахаар болжээ.Тодруулбал,  4000 тонн урьдчилан бэлтгэсэн махаа худалдаанд гаргана. Энэхүү худалдаанд гарах  махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограмм нь 7200, хонины мах 6000, ямааны мах 5500 төгрөг хүртэл үнээр худалдахаар төлөвлөжээ. Тухайн үеийн зах зээлийн үнээс хамаараад махны үнэ хэлбэлздэг бөгөөд энэ жилийн хувьд бууруулах боломж …

  • 13 April

    НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана

    НӨАТ-ын урамшууллын ээлжит тохирол дөрөвдүгээр сарын 14 буюу ням гарагт “Боловсрол” телевизээр шууд явагдана. Иргэд 2019 оны гуравдугаар сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэх ёстой юм. Цахим төлбөрийн баримт системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохиролын супер шагнал 70 сая төгрөг …

  • 13 April

    АТГ-аас ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийн хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдон УИХ-ын таван гишүүнийг Авлигатай Тэмцэх Газарт шалгаж байгаа билээ. Эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлмэгц Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч УИХ-аар энэ асуудлыг хэлэлцээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Түүнээс …

  • 13 April

    Д.Цогтбаатар:Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулсан нь  хүн бүгдийн сонирхлыг татаж байна

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хүннү рок хэв маягаар тоглодог “The Hu” хамтлагийн уран бүтээлчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд хэлэхдээ “Рок хөгжмөөр дамжуулан эх орноо дэлхийд сурталчилж, Youtube-д 12 сая гаруй хандалт авна гэдэг бол бахархмаар хэрэг. Үндэсний урлагаа рок хөгжимтэй хослуулж, хөгжмийн зэмсэг, хувцас, гутал зэргээ маш сайхан өвөрмөц хийсэн нь хүн бүгдийн сонирхлыг татаж байна” хэмээн онцоллоо. …

  • 13 April

    MУГЖ О. Анужинг Монгол Улсын Соёлын элчээр томилов

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гавьяат жүжигчин, балетчин Отгонтөгсийн Анужин, Монгол Улсаас ОХУ-ын Красноярск хотод суух Өргөмжит консул Евгений Алексеевич Кузьмин нарт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгөв. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, гавьяат жүжигчин О.Анужин 2018 онд Шанхайн Олон улсын балетын уралдааны хүрэл медаль, Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын балетын 11 дүгээр …

  • 13 April

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны­ 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 13-15 …

  • 12 April

    Б.Ууганбаяр: Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй хандаж идэвхтэй оролцохыг уриалж байна

    Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн онцгой байдлын газар хамтран өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын сэтгүүлч, зураглаачид оролцож, дөрөвдүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-д ямар журмаар оролцох, нийтэд мэдээллийг хэрхэн түгээх талаар тодорхой …

  • 12 April

    Хотын захирагчаас өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гэрэлтүүлгийн шон дээгүүр татсан шилэн кабелийг цэгцлэх 14 хоногийн аяныг энэ сарын 1-нээс эхэлсэн. Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар болон шилэн кабелийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хотын төвийн 49 гудамжаар татагдаад байсан 60718м кабелийг цэгцэлжээ. Шилэн кабель цэгцлэх ажлыг …

  • 12 April

    “Халуун зүрх” кинонд жүжигчин Д.Ганцэцэгийн бага хүү тогложээ

    Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино нээлтээ хийгээд өнөөдөр 15 хонож байна. Энэ хугацаанд өдөр бүр үзэгчдийн талархлын сэтгэгдлийг тус продакшны пэйж хуудас, жүжигчдийн сошиал хаягнаас уншиж байгаа билээ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны …

  • 12 April

    Хуурамч тамга, тэмдэг ашиглан бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэн бусдыг залилдаг бүлэг этгээдүүдийн үйлдийг илрүүлжээ. Тодруулбал 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байр түрээслэн түр оршин суудаг эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн “Н” нь бусадтай бүлэглэн арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон томоохон аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг бүрдүүлж өгөх …

  • 12 April

    “Капитал” банкны хохирогчид Монголбанкнаас шаардлагынхаа хариуг авлаа

    “Хохирогчдын нэгдсэн холбоо” ТББ “Капитал” банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн энэ сарын 10-нд Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өнөөдөр мөн Монголбанкны гадаа цугласан юм. Энэ үеэр хадгаламж эзэмшигчдийн төлөөлөл “2000-аад онд Хадгаламж, зээлийн хоршоод дампуурсан тухайн үед Санхүүгийн зохицуулах хорооноос “ХЗХ-оод ийм өндөр хүүтэйгээр мөнгө хадгалаад ашиггүй ажиллана, дампуурах эрсдэлтэй. Гэтэл Монголбанк …

  • 12 April

    Г.Содгэрэл: Олон улсын миссээр тодорч мөрөөдлөө биелүүллээ

    Монгол, Орос, Хятад гурван улсын “Гоо сайхны элч” буюу бидний ярьж заншсан “Миссийн тэмцээн” 15 дахь жилдээ ӨМӨЗО-ы Манжуур хотод болсон билээ. “Манжуурын мисс-2018″ тэмцээний тэргүүн мисс Г.Содгэрэлтэй ярилцлаа. -Монгол, Орос, Хятад улс оролцсон, олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээний тэргүүн, дэд байрт Монгол Улсын гоо бүсгүйчүүд шалгарсанд баяртай байна. Танд баяр хүргэе? -Баярлалаа. Орос, Монгол, Хятад гурван улсын хамтран …