Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон хавдар судлалын салбарыг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн, Токиогийн Эмэгтэйчүүдийн анагаах ухааны их сургуулийн гүйцэтгэх захирал, профессор Масаказу Ямамотог Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгалмаа …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
24 August
Монголын баг Токиогийн олимпод “Michel & Amazonka” брендийн хувцас өмсөнө
Токио 2020 зуны олимпын наадамд оролцох Монголын үндэсний шигшээ багийн тамирчдын спортын хувцасны загварт Michel&Amazonka брэнд түрүүлжээ. Тамирчдын спортын нийт 13 төрлийн хувцас байгаа бөгөөд тэдний 8-ыг нь Michel&Amazonka, 5-ыг Японы алдарт Мизүно брэндээр хийлгэхээр болжээ. Харин тамирчдын нээлтийн ёслолын үйл ажиллагаанд өмсөх хувцасны дүн хараахан гараагүй байна. Michel&Amazonka нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын хувцас загварын брэнд …
-
24 August
“Сэншивэе Монгол” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг зогсоожээ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан МХЕГ, ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд бүхий ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргалаа. Тодруулбал, тус компанийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23-наас буюу өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь бүрэн зогсоолоо. Ажлын …
-
24 August
С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэрлэлт хийх боломжтой
Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн …
-
24 August
Монгол Улсаас Украйнд суух Өргөмжит консулаар Эдуард Рубан томилогджээ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суухаар томилогдсон Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцжээ. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэн Украйнд сурч, ажиллаж амьдардаг. Өргөмжит консулын газар …
-
24 August
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан Даваа гарагт үргэлжилнэ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 37 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэй эхэлжээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн 24.2.Байнгын хорооны …
-
24 August
Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх захирамж гаргасан билээ. Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Үүний дагуу өнөөдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох юм. Дугаарын …
-
24 August
Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо
Нийслэлийн Соёл, урлагийн газрын харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр буюу 08 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн “Улаанбаатар” чуулгын байранд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр НСУГ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аян болон зохион байгуулж буй үйл ажиллагааны мэдээллээ хийж, харьяа соёл, урлагийн байгууллагууд 2019 оны наймдугаар сар хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудын тухай танилцууллаа. 2019 …
-
24 August
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн машин хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа юм. Дугаарын хязгаарлалт: Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаар нь …
-
24 August
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.8.23/ “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал …
-
23 August
Аврагчид Хөвсгөл нуурт 80 удаагийн шумбалт хийжээ
Онцгой байдлын ерөнхий газраас “Гүний усны дадлага сургууль”-ийг Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт сэргээн заслын төвийн Гүний усны сургалтын төвд зохион байгууллаа. Аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилготой тус сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын …
-
23 August
Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо
Чингэлтэй дүүргийн нэг дүгээр хороо, хоёр дугаар 40 мянгатад байрлах Кимбаб чонгүг солонгос хоолны газрын үйл ажиллагаа, ашиглалтыг прокурорын тогтоолоор бүхэлд нь түр зогсоолоо. Тус дүүргийн 37 дугаар байрны оршин суугчдаас 24 цагийн турш тасралтгүй ажилладаг энэ ресторан хиншүү хярвас их гаргадаг, хурц хоолны үнэрт амьдрахад хүндрэлтэй байгаа тул үйл ажиллагааг нь зогсоож өгөхийг хүссэн өргөдөл, энэ оны 08 дугаар …
-
23 August
Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүртэлх 1.4 километр зам ашиглалтад ороход бэлэн болжээ
Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх 1.4 километр авто зам, 57 у/м гүүрийн барилгын ажил дуусаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.Шинэ замын зорчих хэсгийн өргөн 14 метр, 4 эгнээ хатуу хучилттай, хоёр талдаа хоёр метр өргөн ногоон байгууламж, гурван метр өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай. 1.4 километр авто зам, 57 у/м гүүр ашиглалтад орсноор Дарь-Эхийн зам болон Чингэлтэйн гудамжийг холбосон шинэ холбоос зам …
-
23 August
Байгальд ээлтэй цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг судална
2019 оны наймдугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын …
-
23 August
Улаанчулуутын хогийн цэг дээр ажилладаг иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ
Нийслэлийн Хүрээ амаржих газрынхан өчигдөр (2019.08.22) Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын хогын цэг дээр “Эрүүл эх-Эрүүл хүүхэд” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр бүр хүрдэггүй энэ цэг дээр тус амаржих газрын эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярай, эрчимт эмчилгээний болон лабораторийн эмч сувилагч эх баригч нийлсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Аяны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл