Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 30 April

    “Баянзүрх” хайрханд нэг сая мод тарих төсөл танилцуулав

    Герман улсын Берлин хотын “Байгаль орчин, экологийн мэргэжлийн сургууль”-ийн багш, хөгжиж байгаа орнуудын мэргэжилтнүүдийг давтан сургах улсын байгууллагын зохион байгуулагч, баримтат кино багийн гишүүд “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” ТББ-ын урилгаар Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Тус төрийн бус байгууллага нь “Таван тивийн хэлбэртэй мод тарья” төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрших Баянзүрх хайрханд ногоон бүс байгуулахаар ажиллаж буй …

  • 30 April

    Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 30-ны  Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏰10:30-17:30 цагт: 8, 12, 13-р хороо Жанжины 7, 10, 19-25, Чулуун овоо 1-5, Улаанхуарангийн 1-8-р гудамжууд, Алтан тэвш АОС-ууд, Техник форум, Монскан, МТ ШТС-98, Элмеко, Шим өгөөмөр, Миш Маш, Мобиком, Түмэн сант тэнгэр, Инкозон, Одод, Уянга, Сэрж интернэйшнл ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Дүүргийн НҮГ, …

  • 30 April

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …

  • 29 April

    Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Бээжин хотын дарга Чень Жинэн нар уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 25-нд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форумын “Орон нутгийн хамтын ажиллагаа” салбар хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр Хятадын Үндэсний хурлын танхимд Бээжин хотын дарга Чень Жинэнтэй уулзаж, хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал …

  • 29 April

    Буудлагын тамирчин ОУХМ Э. Даваахүү “Токио 2020” олимпийн наадмын эрхээ авлаа

    Монголын Буудлага спортын шигшээ багийн “Токио 2020” Олимпийн наадамд оролцох эрх нэгээр нэмэгджээ. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9 оноогоор 5-р байранд шалгарч Олимпийн наадмын эрхээ авлаa. ОУХМ Э.Даваахүү нь Дэлхийн аваргын хос хүрэл медаль хүртэж байснаас гадна 2015 онд Дэлхийн оюутны …

  • 29 April

    Зарлан мэдээллийн дохиогоор 402 мянган иргэн түр цугларах талбайд гарчээ

    Нийслэлийн хэмжээнд анх удаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг удирдсан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар …

  • 29 April

    МАН-ын бага хурал болж байна

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Харин нөхөн сонгуульд оролцох эсэхээ нам, эвслүүд ирэх лхагва гараг буюу тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд оролцох саналаа хүргүүлэх ёстой юм. Энэ хүрээнд яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын IV Бага хурал хаалттай үргэлжилж байна. Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Хэнтийн аймгийн 42 дугаар …

  • 29 April

    “Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анх удаа уламжлал болгон “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тодрууллаа. Хоёрдугаар шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 7 бүтээлийг тодруулав. Уралдааны тэргүүн байрыг “Эрдэнэс-Тавантолгой” …

  • 29 April

    С.Амарсайхан: Тендерийн “цавчаа”-нд өгдөг 10 хувиараа аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болго

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэгт ажилдаа томилогдсон дариудаа худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй болгох иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийнхний оролцоо, хяналтын дор явуулдаг байх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Нийслэлийн иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгууллаа. Худалдан авах ажиллагаа ямар үе шаттай, хэрхэн …

  • 29 April

    Хөгжлийн банкны удирдлагууд эдийн засгийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзав

    Монгол Улсын Хөгжлийн банкны удирдлагууд өнөөдөр эдийн засгийн сэтгүүлчидтэй 3 дахь жилдээ зангиагүй уулзлаа. Уг уулзалтаар 2018 онд хийсэн онцлох ажлууд, санхүүгийн үйл ажиллагааны гүйцэтгэл, санхүүжүүлсэн төслүүдийн үр өгөөж, хийгдэж буй хяналт, шалгалт, 2019 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД МУХБ нь 2018 оны үйл ажиллагаандаа KPMG олон улсын хөндлөнгийн аудитын …

  • 29 April

    Намууд энэ сард багтаан нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлнэ

    УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт ирэх зургадугаар сарын 29-нд нөхөн сонгууль зохион байгуулах тов гаргасан.  Энэ дагуу нам, эвсэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 30-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар МАХН сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдээд байна. Харин өнөөдөр МАН хуралдаж, шийдвэрээ гаргах …

  • 29 April

    Капитал банкны захирлуудыг цагдан хорьжээ

    “Капитал” банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Я, Зээлийн газрын захирал Д нарыг цагдан хорьжээ. Тэднийг төрийн хөрөнгө, харилцагч, хадгаламж эзэмшигч иргэд, байгууллагын мөнгийг өөрийн хамааралтай аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх буруутгаж шалгаж эхэлсэн байна.  “Капитал” банк дампуурч, эрх хүлээн авагч томилж буйг Төв банкнаас энэ сарын 8-нд зарласан нь тус банкны харилцагч, …

  • 29 April

    Х.Баттулга: Цаофэйдянь боомтоор туршилтын ачаа тээврийг явуулж үзнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Төрийн айлчлал хийж, “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад амжилттай оролцон эх орондоо ирээд байгаа билээ.  Айлчлалын төгсгөлд Ерөнхийлөгч тус улсын Цаофэйдиен далайн боомтын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдийн сонирхсон асуултад товч хариулт өглөө. -Ерөнхийлөгч та Цаофэйдянь боомтыг манай …

  • 29 April

    АН:“Стандарт” банкны өрийг барагдуулах зардал нь 38 тэрбум төгрөг болсон

    УИХ дахь АН-ын гишүүд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаад ирсэн байна. Энэ хүрээнд АН-ын зөвлөлөөс Засгийн газар болон Улсын ерөнхий прокурорт албан тоот илгээж, зайлшгүй анхаарах учиртай зүйлсийг сануулахаар болсон байна. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Улсын үйлдвэрийн газар хувийн компанид зээл авч өгөх эсвэл зээлийн батлан даалт гаргасан явдал хууль зөрчсөн эсэхийг тогтоох. “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкны түр дансуудаар их …

  • 29 April

    Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан …