Мэдээ мэдээлэл

April, 2019

  • 30 April

    Зөвшөөрлийн тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, түүнтэй холбогдуулан боловсруулсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг …

  • 30 April

    Иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээг үзүүлж байна

    Олон улсын хөдөлмөрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх зорилготой нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгт ХНХЯ, ХХҮЕГ, НДЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий …

  • 30 April

    “Найрамдал” зуслангийн зуны ээлжийн хуваарь гарчээ

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 2019 оны зуны ээлжийн хуваарь батлагджээ. Зуны улирлын нэг, хоёрдугаар ээлжийн захиалгыг  тавдугаар сарын 30-ны өдрийн 14.00 цагаас  www.nairamdal.mn сайтаар авах юм байна.

  • 30 April

    Ирэх сарын 15-наас халаалт зогсоно

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зуны урсгал засварын ажлыг тавдугаар сарын 15-наас хийж эхлэх юм байна. Засварын ажлын хуваарийг хийж байгаа бөгөөд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудын халаалтыг тавдугаар сарын 15-наас албан ёсоор зогсоох аж. ААН байгууллагууд заасан хугацаанаас өмнө халаалтаа зогсоох бол хүсэлтээ гаргаж болох юм байна.  

  • 30 April

    Намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд өглөө

    Ардчилсан нам, Монгол Ардын нам, Монгол Ардын Хувьсгалт нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг долоон нам өнөөдөр /2019.04.30/ Сонгуулийн ерөнхий хороонд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоо хүсэлтээ албан ёсоор хүргүүллээ. Сонгуулийн хуулийн дагуу намууд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа юм. Харин Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нөхөн сонгуульд оролцох боломжтой намуудад батламж гардууладаг бөгөөд …

  • 30 April

    “Дэлхийн бяцхан од”-оор тодорсон Г. Сарангоо эх орондоо ирлээ

    Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний тайзнаа Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан “Дэлхийн бяцхан од-“Little Star of the World” Г. Сарангоо өнөөдөр /2019.04.30/ эх орондоо ирлээ. Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best …

  • 30 April

    Тавдугаар сарын 9-нд Улаанбаатарт “Мөнхөд дурсагдах дайчид” парад болно

    Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод “Мөнхөд дурсагдах дайчид” (“Үхэшгүй мөнхийн хороо”) хүндэтгэлийн явган жагсаал 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 9:30 цагт болно. Явган жагсаал Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явна. Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан …

  • 30 April

    Х.Болор-Эрдэнэ: Увс аймгийн Улаангом хотод инженерийн шугам сүлжээний зураг төслийг хийлгэсэн

    Сангийн яамны харьяа “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн зохицуулагч Х.Болор-Эрдэнэтэй нийслэл болон аймаг орон нутагт хэрэгжүүлж байгаа төслийн талаар ярилцлаа. -“Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төсөл нь байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Одоогоор ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна вэ. Энэ талаар яриагаа эхэлье? -Монгол Улсын Засгийн газрын 196 дугаар тогтоолоор хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот, аймаг, томоохон суурин газрын …

  • 30 April

    Бразилын загвар өмсөгч үдээсэндээ бүдэрч амиа алджээ

    Бразилын Сан Пауло хотын загварын долоо хоногийн үеэр 26 настай эрэгтэй загвар өмсөгч Тэйлс Соарес үдээсэндээ бүдэрч нүүрээрээ шалан дээр унан хүнд бэртэл авч, улмаар амиа алдсан хэрэг гарчээ. Тэйлс Соарес “Ocksa” брэндийн хувцсыг өмсөн алхаж байсан бөгөөд түүнийг бүдрэн унахад үзэгчид эхэндээ шоуны нэг хэсэг хэмээн бодсон аж. Загварын долоо хоногийг зохион байгуулагчид харамсалтайгаар амиа алдсан загвар өмсөгчийн ар гэрийнхэнд гүн …

  • 30 April

    Он гарсаар гал түймрийн улмаас 24 хүн амиа алджээ

    Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж буйгаар он гарсаар улсын хэмжээнд 1817 удаагийн ахуйн түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гал түймрийн улмаас 24 хүн нас барж, найман хүн түлэгдэж гэмтэн, 577 толгой мал хорогдож, 721 гэр, орон сууц шатжээ. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 459 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Түүнчлэн ахуйн гал түймрийг өнгөрсөн оны мөн …

  • 30 April

    “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч А.Болормаа анхны бие даасан тоглолтоо хийнэ

    Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин А.Болормаа  тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баярын өдөр анхны бие даасан “Аз жаргал” нэртэй тайлан тоглолтоо хийхээр тун завгүй явна. Түүнийг “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогч гэдгээр нь үзэгчид андахгүй сайн танина. А.Болормаагийн хувьд эх орныхоо дөрвөн зүг найман зовхист хүрч дуулахад, эх оронч дайчин цэрэг эрс дуунд минь ээжийгээ бодон уясч, …

  • 30 April

    Олон Улсын дүрслэх урлагийн наадамд зураач Ч.Болор гуравдугаар байр эзэлжээ 

    Канад Улсын Ванкувер хотноо 4 сарын 25 – 28 ны өдрүүдэд “Art Vancouver” Олон Улсын дүрслэх урлагийн наадам зохион байгуулагдлаа. Урлагаар нэгдэцгээе буюу “Uniting nations through art” уриатай тус арга хэмжээ нь тав дахь жилдээ зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад 20 гаруй орны 100 гаран уран бүтээлчид оролцжээ. Энэхүү Олон Улсын дүрслэх урлагийн “Art Vancouver 2019” /www.artvancouver.net/ үзэсгэлэнг Засгийн газрын …

  • 30 April

    Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны …

  • 30 April

    Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас МЭДЭГДЭЛ гаргалаа

    Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Гэтэл …

  • 30 April

    “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн Про Боно-2019” өдөрлөгийг ирэх сарын 1-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Нотариатчдын танхим, өмгөөллийн нөхөрлөлүүд оролцож, …