Мэдээ мэдээлэл

February, 2019

  • 14 February

    Улсын хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийн явц 96.5 хувьтай байна

    2019 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 35,800 орчим мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон, хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлсэн бөгөөд явц 96.5 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Улсын дээд шүүх, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, …

  • 14 February

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Израилийн Ерөнхий сайдыг Монголд айлчлахыг урьжээ

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав. Монголын төлөөлөгчид Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй …

  • 14 February

    ХӨСҮТ-д өдөр бүр Менингококкийн вакцин хийж байна

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд менингококкт халдварын таван тохиолдол бүртгэгдсэн, уг халдварын улмаас хүн нас бараагүй байна. ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет өглөөний 08:30 цагаас өдрийн 15:30 цаг хүртэл ажилладаг бөгөөд менингококкийн вакциныг 13,000 төгрөгийн төлбөртэй хийдэг байна. Менингококкийн дархлаажуулалтад хоёроос дээш насны иргэд хамрагдах боломжтой.      

  • 14 February

    “Номоо солилцъё” бичил номын сангийн тавиурыг байрлууллаа

    “Номоо солилцъё” бичил номын сангийн үйл ажиллагааг 2019 оны 1 дүгээр сараас НИТХ, НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Боловсролын газар, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, “JCI Grand” зэрэг байгууллагуудтай хамтран НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөр болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой хөгжлийн #4 Чанартай боловсролыг дэмжих зорилгын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн дараагийн номын тавиурыг …

  • 14 February

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааны ажлын хэсгийн уулзалтад оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Торгоны зам” авто раллигийн 2019 оны уралдааныг зохион байгуулах ОХУ болон Монголын талын ажлын хэсгийн уулзалтад оролцлоо. 2009 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Торгоны зам” авто раллигийн уралдаан энэ жил Монгол Улсын газар нутгаар дамжин ОХУ-Монгол Улс-БНХАУ гэсэн чиглэлд зохиогдохоор болсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ажлын хэсгийн уулзалтын эхэнд “Торгоны зам” авто …

  • 14 February

    Жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хосууддаа Гэгээн хайрын баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Дэлхийн нийтээрээ жил бүрийн хоёрдугаар сарын 14-ний өдрийг Гэгээн хайрын баярын өдөр буюу “Валентин” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан,жүжигчин Д. Ганцэцэг, А. Ганчимэг нар хосууддаа Гэгээн хайрын баярын мэндчилгээ дэвшүүллээ.   Дашрамд дурдахад авьяаслаг жүжигчид хамтран хийсэн дэлгэцийн бүрэн хэмжээний шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байгаа аж. Шинэхэн уран бүтээлийн зохиолыг жүжигчин …

  • 14 February

    Хаврын улс төрийн халуун сэдэв “Эрдэнэт” үйлдвэр болох уу

    Намрын чуулганы сүүлээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Сингапурт байрлалтай компани руу шилжүүлэх үйлдэл хийгдэж эхэлсэн талаарх мэдээлэл шуугиан дэгдээсэн. Уг мэдээлэл гарсан даруйд “Монгол Зэс” корпорацаас “Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авсан асуудлаар Арбитрт дахин хандах боломж үүсгэхийн тулд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан ч улс төржилтөөс үүдэн зогслоо” гэх утга бүхий мэдээллийг сэтгүүлчдэд өгч байв. Улмаар Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд уг асуудлаар Ерөнхий сайдад хандан, асуулга тавьсан юм. …

  • 14 February

    У.Хүрэлсүх:Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны …

  • 14 February

    Ховд голд осолдсон 6 настай хүүг эрэн хайж байна

    Ховд аймагт зургаан настай хүү өчигдөр /2019.02.13/ 16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00  цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна.  Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоожээ. Харин өнөөдөр 08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин …

  • 14 February

    “Улаанбаатарын өвлийн наадам” энэ амралтын өдрүүдэд “Скай Резорт”-д болно

    Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар …

  • 14 February

    Д.Урианхайн нэрийг Нобелийн хороонд хүргүүлжээ

    2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын …

  • 14 February

    Танилц:Гэгээн хайрын баярын өдөрт зориулсан тоглолтууд

    Гэгээн Валентины өдөрт зориулсан тоглолтуудын  мэдээллийг хүргэж байна. Zorigt & Hishigdalai – Love’S Theme Concert Хэзээ: Хоёрдугаар сарын 14-нд 19:00  цагт Хаана: Crocus Event Hall-д Tасалбар: Тасалбарыг LendMN app-с 20% хөнгөлөлттэй үнээр буюу 40,000 төгрөгөөр 2 хүн үзэх боломжтой Тоглолтонд: Дуучин Наагий (Naagii), AM-C, Lil Thug E, GINJIN, Жижгээ & Цогтоо, Assassins Dance Crew , Хөтлөгч:  Анхаа, Идэр-Од, Алтаншагай (Фантастик) Хосуудад зориулсан нэгэн …

  • 14 February

    Монгол Улсад “Валентин” нэртэй гурван иргэн байдаг

    Үндэсний Статистикийн Хорооноос Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан сонирхолтой инфографик бэлтгэжээ. Монгол Улсын хүн амын анхны гэрлэлтийн дундаж нас эрэгтэй 29, эмэгтэй 26 байна. Сонирхуулахад, Хүн ам, өрхийн мэдээллийн санд 2019 оны хоёрдугаар сарын 14-ний байдлаар “Валентин” нэртэй гурван хүн, ижил нэртэй гэрлэсэн 350 хос бүртгэгдсэн байгаа аж. Мөн хоёрдугаар сарын 14-нд төрсөн 3,180 хүн байгаа гэнэ. Тэдний хамгийн түгээмэл нэр нь …

  • 14 February

    Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос …

  • 13 February

    УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, …