Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 11 October

    Сирид террористууд химийн хорт бодис хулгайлан авчээ

    “Лалын улс” бүлэглэлийн террористууд Сирийн Латамне сууринд "Хайят Тахрир аш-Шам"бүлэглэлийн босогчид руу халдсан тухай Оросын Эвлэрүүлэн зохицуулах төвөөс мэдээлжээ.

  • 11 October

    2004 онд Бангладешт гарсан аймшигт халдлагатай холбоотой хүмүүст ял оноожээ

    2004 оны наймдугаар сарын 21-нд Бангладешийн нийслэл Дака хотноо болсон сонгуулийн кампанит ажлын үеэр дэлбэлэлт үйлдсэний улмаас 24 хүний аминд хүрч, олон зуун хүнийг шархдуулсан аймшигт халдлагатай холбоотой 19 хүнд цаазын ял ногдуулсан байна. 

  • 11 October

    Хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас 100 орчим хүний нүүлгэн шилжүүлжээ

    Канадын “Enbridge” компанийн хий дамжуулах хоолой дэлбэрсний улмаас тус улсын баруун нутгийн Британийн Колумб мужийн 100 орчим оршин суугчийг нүүлгэж шилжүүлжээ.

  • 11 October

    АНУ-ын зэвсгийн худалдаа 33 хувиар өсчээ

    2018 онд АНУ гадаадын орнуудад зэр зэвсэг, цэргийн техникүүд худалдаж 55 тэрбум 6 сая ам.долларын орлого олсон нь 33 хувиар өссөн үзүүлэлт аж.

  • 11 October

     МУГТ М.Бундмаагийн нэрэмжит АШТ-нээс У.Даваасүрэн алтан медаль хүртлээ

    Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ М.Бундмаагийн нэрэмжит жудо бөхийн өсвөрийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн  энэ сарын 08-10-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны орлогч дарга, дэслэгч Ө.Рагчаадоржоор удирдуулсан таван тамирчин оролцсноос 55 кг жинд  алтан медалийг У.Даваасүрэн, 66 кг жинд хүрэл медалийг  Ч.Нямтөгс, 73 кг жинд Б.Алтаншагай нар  хүрэл …

  • 11 October

    Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын  байдлаар  Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дархан-Уул, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг  13 аймгийн 45 сум болон нийслэлийн хэмжээнд нийт  64 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 43130,5 га ой, 41637 га хээр, нийт 84767 га талбай түймэрт өртжээ. Дээрх түймрийг Онцгой байдлын байгууллагаас 1270 гаруй  алба хаагч, 100 орчим …

  • 11 October

    Монгол-Хятад хэлээр хуулийн толь бичиг гаргажээ

    БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн үг хэллэгийг багтаасан Монгол-Хятад толь бичиг гаргажээ.

  • 11 October

    “Hyundai Heavy Industries” компани 454 сая долларын үнэ бүхий ажлын захиалга авчээ

    Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэлийн “Hyundai Heavy Industries” компани далай дээр байгууламж барих ажлын захиалгыг АНУ-аас хүлээн авсан байна. Энэхүү захиалгын үнэ нь 513 тэрбум вон буюу 454 сая доллар ажээ.

  • 11 October

    Биднийг хөгжилтэй, уран сэтгэмжтэй хүн гэдгийг батлах постууд

    Хотод гэнэт гарч ирсэн “Хар хайрцаг тун удахгүй” гэсэн анхаарал татахуйц олон янзын сурталчилгаанд иргэд сонирхолтой таамгуудаа дэвшүүлээд байна. Жишээ нь бидний дунд хар хайрцагийг хараад замын хөдөлгөөний 360 градус камер, шинэ PUBG тоглоом, робот цагдаа, хар өнгөтэй хайрцаг, датагүй интернэт, тэсрэх бөмбөг, төрийн бодлого, шинэ брэнд, дотуур хувцасны шоу, адал явдал тулаант шинэ кино зэргээр бодож байгаа хүн цөөнгүй байна.

  • 11 October

    УИХ-ын Цахим бодлогын түр хороо ажлын ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа

    УИХ-ын Цахим бодлогын түр хорооны хуралдаан өчигдөр 16 цаг 50 минутад 53,8 хувийн ирцтэйгээр эхэлж, хуралдааны эхэнд Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн бөгөөд тус түр хорооны дарга Н.Учрал Цахим бодлогын түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын 2018 оны намар, 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд тус түр хороо нь дөрвөн ажил …

  • 11 October

    Сувилагчдийг анх удаа резидент сургагч багшаар бэлтгэлээ

    Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагатай хамтран “Монгол Улсын анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах”  төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эмнэлзүйн (резидент) сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оноос эхлүүлсэн. Энэ хугацаанд 17 удаа сургалт зохион байгуулж, 393 эмчийг хамруулсан байна. Үүнээс …

  • 11 October

    Ц.Эрдэнэбаяр:Валютын ханшийн өөрчлөлт шатахууны үнэд нөлөөлж байна

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Автобензин, дизель түлшний үнэ, холбогдох бусад асуудлаар албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр  Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Зам тээвэр хөгжлийн яам, Монголбанк, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн …

  • 11 October

    Шүүх Р.Ганзоригийг цагдан хорих прокурорын саналыг хүлээн авахаас татгалзжээ

    “Магнай Трейд” ХХК-ийн захирал Р.Ганзоригийг цагдан хорих шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  Р.Ганзоригийг яллагдагчаар цагдан хорих …

  • 10 October

    Жүжигчин Т.Бархүүгийн гэрээр зочилсон тэмдэглэл

    Сүүлийн үед Х Түц продакшн дэлгэцийн уран бүтээл дээр нэлээд түлхүү ажиллах болсон. Тэдгээр бүтээлүүдийн гол дүрүүдэд тоглосон хосын гэрээр айлчлах нэгэн завшаан надад тохиосон юм. Т.Бархүүгийнх гэдэг айлын үүдээр ороход классик загварын цагаан тавилга гэр гэрэлтүүлэн угтлаа. Харин үүдээ нээж зочноо хүндэтгэлтэйгээр урин залсан өрхийн тэргүүн гал тогооны өрөөндөө гал, тогоо, халбага нийлүүлэн зогсов. Тэрээр гэртээ ганцаараа байгаа хэмээн …

  • 10 October

    Налайхын барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байна

    Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж буйтай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 148 дугаар тогтоолоор Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулсан юм. Тус парк нь Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлсэн орчин …