Мэдээ мэдээлэл

June, 2018

  • 13 June

    Д. Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг 90.9 хувийн саналаар дэмжлээ

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан Д.Гантулга гишүүний өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг уншиж танилцуулсан. Байнгын хорооны гишүүд хүсэлттэй холбогдуулан үг хэлж, асуулт асуугаагүй учир шууд санал хураалт явуулсан юм. Ингээд УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураахад байнгын хорооны гишүүдийн 90.9 хувь …

  • 13 June

    УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Улсын Их Хурлаас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа …

  • 13 June

    Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээжээ

     АНУ Умард Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Умард Солонгос өөртөө хүлээжээ.

  • 13 June

    Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын хэргийг илрүүлэхэд эмэгтэй гишүүдээс тусламж хүслээ

    УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дараа УИХ-ын гишүүн Н.Оюундарь өөрийн твиттэр хуудастаа “Эмэгтэй гишүүдийн тэмцэл үр дүнгээ өгдөг юм байна гэдгийг харууллаа” хэмээн жиргэсэн. Харин түүнийг ингэж жиргэсний хариуд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Та нарыг дэмжиж байгаа. 60 тэрбум, Эрдэнэтийн асуудал, нүүрсний мөргөцөг алга болсон бусад асуудалд яг энэ хүчээрээ хамтран ажиллахыг хүсье” хэмээн хариу барьжээ. УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс …

  • 13 June

    Деннис Родман Сингапурт иржээ

    Сингапурт Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Деннис Родман ирсэн байна. Тэрбээр Хойд Солонгост нэг бус удаа ирж байсан бөгөөд АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүнүүдийн уулзалтад оролцож, тус болоход бэлэн гэдгээ хэлж байсан билээ. Родман БНАСАУ-д очоод зогсохгүй тэндхийн сагсчдыг дасгалжуулж байсан удаатай. Мөн мань хүн найз Кимдээ Трампын бичсэн “Наймааны урлаг” номыг бэлэглэж байсан юм. Хоёр улсын төрийн …

  • 13 June

    С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

    Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16:00 цагт болохоор зарлагдсан байна. Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт хязгаарлалт тогтоох /батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих/ санал ирүүлжээ.

  • 13 June

    Налайх дүүрэг дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны  хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү …

  • 13 June

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайхын үйлдвэр технологийн паркад ажиллаа

    Нийслэлд байрлах бидний хэлж дадсанаар 100 айлын барилгын материалын үйлдвэр, худалдаа эрхлэгчдийг Налайх дүүрэг рүү нүүлгэх ажил эхлээд байгаа билээ. Одоогоор ил задгай худалдаа эрхлэгчдийн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тэгвэл 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийг нүүлгэх Налайх дүүрэгт НИТХ–ын дарга С.Амарсайхан газар дээр нь очиж, ажлын үйл явцтай танилцлаа. Тэрээр “100 айлыг нүүлгэх ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байна. Энэ ажлын хүрээнд …

  • 13 June

    Д. Гантулгыг чөлөөлөх тухай  эсэх асуудлыг хэлэлцэнэ 

    УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.06.13/ 10.00 цагт хуралдана.  Тус байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулгын “гишүүнээс чөлөөлөгдөх” хүсэлтийг хэлэлцэх юм.  Мөн гурван байнгын хороо хуралдах юм байна. 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал: -Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт; Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт …

  • 13 June

    Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хохирох шийдвэр гаргажээ

    “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ. Шүүх хуралдааны үеэр Ш.Батхүүгийн бие муудаж, шүүх хурлыг эмчийн хяналт дор явуулах хүсэлт тавьсны дагуу түр хойшлоод эргэн хуралдсан байна. Прокуророос  Ш.Батхүүг үргэлжлүүлэн нэг сар хорих санал гаргасан   ч шүүхээс түүнийг үргэлжлүүлэн  хорих хугацааг 15 хоногоор сунгасан …

  • 13 June

    Хөлбөмбөгийн ДАШТ үзэхээр ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

    2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 7 дугаар сарын 15-ны хооронд ОХУ-ын 11 хотод зохион байгуулагдах Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал тогтоогоод байна. Энэ хүрээнд ОХУ-д зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам тогтоосон бөгөөд хөлбөмбөгийн тэмцээний үеэр ОХУ-д зорчих тохиолдолд дараах зүйлийг анхаарах шаардлагатай мэдэгдэж байна. Үүнд: ОХУ-ын хилийг …

  • 13 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2018 оны 06 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн …

  • 12 June

    М.Энхболд: Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

    “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг Эрхэм анд найз нар аа,         Хүндэт парламентчид аа,         Хатагтай, ноёд оо, Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх …

  • 12 June

    Засгийн газрын 2017 оны санхүүгийн тайлан зөрчилгүй гарлаа

    Үндэсний Аудитын газраас Засгийн газрын 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийж “ЗӨРЧИЛГҮЙ” гэсэн дүгнэлт хийснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардууллаа.  Үндэсний Аудитын газрын Санхүүгийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасан цаглабарт хугацааны дагуу Засгийн газрын нийт 6100 гаруй байгууллагыг хамруулан 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд бүхэлд нь аудит хийжээ. 2007 оноос …