УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ыг тарах хэрэгтэй гэдгээ илэрхийллээ. Энэ талаар таны бодол? -Энэ талаар өчигдөр харсан. Надад бол хоёр гурван юм бодогдлоо. Ер нь бол Эрдэнэтийн 49 хувь гээд асуудлыг гаргаад ирэхэд миний бие дэмжиж байсан уу, дэмжиж байсан. Авилгалтай холбоотой, гишүүдийн ёс суртахуунтай холбоотой асуудал, Засаглалтай холбоотой асуудлууд байгаа юу? Байгаа. 60 тэрбумтай …
Мэдээ мэдээлэл
November, 2018
-
2 November
АТГ-аас ХХААХҮЯ-ны дөрвөн албан хаагчийг саатуулжээ
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Улсын их хурлын гишүүд, зарим сайдын хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа билээ. Уг асуудалтай холбооттойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Тэгвэл өчигдөр /2018.11.01/ АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн …
-
2 November
68 настай иргэнийг бүлэглэн дээрэмджээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14-р хороо 70-р байрны баруун талд явж байсан 68 настай иргэнийг үл таних гурван хүн өчигдөр /2018.11.01/ 20.30 цагт дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 68 настай эрэгтэй Б-г явж байхад нь эрэгтэй 42-43 насны гурван этгээд бүлэглэн LG гар утас, бэлэн мөнгийг дээрэмдсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж илрүүлэн, гэмт этгээдүүдийг саатуулан шалгаж эхэлжээ.
-
2 November
Б.Есүй Дэлхийн аварга боллоо
Беларусь улсын Гомель хотноо Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа юм.Өчигдөр /2018.11.01/ тэмцээний блиц буюу түргэвчилсэн тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтын охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй аваргалаа. Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, “Монгени” сургуулийн сурагч тэрбээр есөн өрөг тоглохдоо долоо хожиж, нэг тэнцэн, нэг хожигдон, …
-
2 November
Барилга дээрээс үсрэх гэж байсан 14 настай охиныг аварчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд өндрөөс хүүхэд амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өчигдөр /2018.11.01/ оройн 19.20 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид 19.34 цагт очиход Баянгол дүүргийн харьяат 14 настай эмэгтэй Н нь 15 давхар барилгын дээвэр дээрээс үсрэх гэж байсныг Аврах бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Шижирболд, эмч, дэслэгч Э.Эрдэнэзуу нар охинтой ярилцаж, сэтгэл санааг …
-
2 November
Увс аймагт Д.Сумьяагийн нэрэмжит тэмцээн зохион байгуулагдлаа
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Доржсүрэнгийн Сумьяагийн нэрэмжит жүдо бөхийн өсвөр үеийн Баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаангом суманд зохион байгуулсан байна.Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий аймгийн 23 багийн 400 гаруй өсвөрийн жүдочид оролцсон тэмцээн аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулжээ.Энэ үеэр …
-
2 November
Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст цас, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цас орж, цасан шуурга шуурна. Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг …
-
2 November
ОУВС 36.22 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ
Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тавдугаар шатны үнэлгээг аравдугаар сарын 31-ний өдөр хэлэлцэж баталлаа. Энэхүү үнэлгээг хийж дуусгаснаар Монгол Улс 26.2088 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.22 сая ам.долларын санхүүжилт нэмж авах боломжтой болох юм. Энэ удаагийн санхүүжилтийг оруулан тооцсоноор дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийт 157.2454 сая ЗТЭ буюу 217.33 сая ам.долларын …
-
2 November
Дуучин Б.Амархүү, Б.Гандаваа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Дуучин Б.Амархүү нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2018.11.01/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, 2018 оны арваннэгдүгээр сарын 12-нд хэлэлцэх шийдвэрийг гаргалаа. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр …
-
2 November
А.Лувсан: Харүмафүжи биднээс уучлал гуйгаагүй ч нэхэмжлэлээ татаж авсан
Таканоива А.Баасандорж, аварга Харүмафүжи нарын маргааны улмаас А.Баасандорж Харүмафүжи Д.Бямбадоржоос 24130000 иен нэхэмжлээд байсан билээ. Тэгвэл Таканоива А.Баасандорж өмгөөлөгчийн хөлс, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал, зиндаа буурч цалин багассаны хөлс зэргийг нэхэмжилсэн хүсэлтээ энэ долоо хоногт шүүхээс эргүүлэн татсан билээ. А.Баасандоржийн өмгөөлөгч нь өргөдлөө татаж авсан шалтгаанаа Монголд байгаа ар гэрийнхэнд нь дарамт учирч байгаатай холбон тайлбарласан төдийгүй цаашид маргаанаа эцэслэж барилдаандаа анхаарал хандуулахыг чухалчилж байгаа гэж тайлбарласан юм. Түүний …
-
2 November
Улаанбаатарт өдөртөө цас орно
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд …
-
1 November
Ж. Батзандан: С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг сунгаж болно
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ыг өөрөө тарахыг шаардаж, зөвшилцөх албан бичиг хүргүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр”С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шалгах, захиалагчдыг олон түмэнд зарлана гэж гарч ирсэн эрх баригч нам, намын албан тушаалтнууд өнөөдөр С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас …
-
1 November
НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Парис хотод айлчлав
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, төлөөлөгч Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан, Б.Бямбадорж, Э.Бат-Амгалан, Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нарын албаны хүмүүс Монгол Улсаас Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийн урилгаар 2018 оны 10 сарын 15-19-ны өдрүүдэд Франц улсын нийслэл Парис хотод албан айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчдийг Франц улсын Ил Дө Франс мужийн Орон …
-
1 November
Хүүхдийн ордны баруун уулзвараар Энхтайваны гүүр рүү эргэдэг боллоо
Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн ордны баруун уулзвараар зүүн гар тийш буюу Энхтайваны гүүр рүү эргэх боломжтой боллоо. Уг уулзварт замын тэмдэглэгээ хийж, гэрлэн дохио суурилуулжээ. Ингэснээр Төв шуудангийн уулзвар, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний авто замуудын ачааллыг бууруулах юм. Хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор хотын төв орчмын замын хөдөлгөөнд өөрчлөлтүүд оруулж байгаа. Тухайлбал 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв …
-
1 November
Монгол улсын шинжлэх ухаан ба шинжгүй ухаан
Нэгийн зэрэг “бэлгэдэл”, далан зургаан “милаанз”, “засаа”-тай олонхи “засаа”-гүй цөөнхийн “Засдаг газар” ухаажих болуужин хэмээхүй дор Г.АМАРСАНАА Бид ШУА-ийн хүрээлэнгүүдтэй холбоотой ажилладаг. Холбоотой гэдэг нь бидний гол өрсөлдөгч гэсэн үг. Гэхдээ гол өрсөлдөгч маань Шинжгүй ухаанаас болоод хэтэрхий сул байна. Тэнэгүүд л сул өрсөлдөгчтэй байхыг хүсдэг байх. Иймээс ШУА-ийн тухай бичиж байгаа маань ямар нэгэн ашиг сонирхолын зөрчилгүй гэсэн үг. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл