Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 31 October

    Окинавад цэргийн нисэх онгоцны буудлын барилгын ажлыг сэргээхээр төлөвлөж байна

    Америкийн Зэвсэгт хүчнийхэнд зориулж Окинава аралд байгуулах нисэх онгоцны шинэ буудлын барилгын ажлыг Японы Засгийн газар ойрын хугацаанд сэргээхээр төлөвлөж байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Такэши Ивая мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

  • 31 October

    Фэйсбүүк компани цахим орчны зохистой хэрэглээний боловсрол олгоход Монгол Улсад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

    Фэйсбүүк компаниас жил бүр зохион байгуулдаг “APAC Safety Summit 2018” буюу Ази номхон далайн бүс нутгуудын цахим орчин дахь аюулгүй ажиллагааны уулзалт Сингапурт аравдугаар сарын 24-26-ны өдөр боллоо. Ази номхон далайн орнуудын хэрэглэгчдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар хэлэлцэж, улс орнууд хоорондоо жишээ туршлагаа солилцдог тус чуулганд Монгол Улсыг төлөөлж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хэлтсийн дарга …

  • 31 October

    Богдын музейн газарт зөвшөөрөлгүй байрласан дэлгүүрийг чөлөөлнө

    Богд хааны ордон музейн газарт 1997 оноос хойш өнөөг хүртэл зөвшөөрөлгүй байрлаж байсан “Жи Эм Ти” компанийн бэлэг дурсгалын дэлгүүрийг Хан-Уул дүүргийн газрын албанаас арга хэмжээ авч газар чөлөөлөх ажлыг эхлүүллээ. Тус бэлэг дурсгалын дэлгүүрийг чөлөөлүүлэх хүсэлтийг 2001 оноос хойш хөөцөлдөж ирсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй өнөөг хүрсэн аж. Богд хааны ордон музей нь Монгол улсын төрийн хамгаалалтанд …

  • 31 October

    Нийслэлийн Аврах 105 анги “Алдрын танхим”-тай болов

    НОБГ-ын Нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон 50 жилийн ойгоо угтан  бүтээсэн “Алдрын танхим”-ын нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд НОБГ-ын даргын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Аврах анги 105-ын  удирдлагууд болон алба хаагчид оролцсон юм. Албаа сурталчлах, алба хаагчдаа алдаршуулах зорилгоор бүтээсэн “Алдрын танхим”-д ангийн түүхэн замнал, үе, үеийн удирдлагууд, олон улсын аврах ажиллагаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчдыг алдаршуулсан бүтээлүүд …

  • 31 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч, 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 30 October

    Алба хаагчдыг шагнаж, урамшууллаа

    Нийслэлийн түүхт 379 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас олон жил үр бүтээлтэй, амжилт гарган ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшууллаа. “Нийслэлийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр НОБГ-ын сантехникийн слесарь Д.Пүрэвцоо, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн үйлчлэгч Б.Оюунмаа, Нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Ц.Наранбаатар нарыг шагнасан бол “Нийслэлийн Засаг даргын жуух бичиг”-ээр БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн …

  • 30 October

    Гадаад дотоодын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотын түүх соёлтой танилцлаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 379 жилийн ойг угтан Их дээд сургуульд элсэн суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнууд болон Монгол Улсад суралцаж буй гадаадын оюутан залуусыг хамруулсан хотын аяллыг энэ сарын 23-27-ны өдрүүдэд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 10 дахь жилдээ зохион байгууллаа. Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Австрали, БНСУ, Лаос Улсын 450 гаруй оюутнууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын …

  • 30 October

    УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хуралд оролцож байна

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир энэ сарын 29-30-ны өдрүүдэд Испани Улсын нийслэл Мадрид хотноо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулж буй Өлсгөлөн, шим тэжээлийн дутагдлын эсрэг дэлхийн парламентчдын анхдугаар чуулга уулзалтад оролцож байна. Испани Улсын Сенатын тахимын дарга Алберто Фабра чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр энэхүү чуулга …

  • 30 October

    У.Хүрэлсүх: Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал

    “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал Төрийн ордны их танхимд болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ХЗДХЯ, ЦЕГ, Монгол банк, Монгол Банкны холбоо хамтран зохион байгуулж, холбогдох төрийн байгууллагын албан хаагчид болон төрийн бус байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн судлаач багш нар, АНУ-ын холбооны мөрдөх товчоо, Канад улсын Хатан хааны морьт цагдаагийн алба, …

  • 30 October

    Эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэх журам маргаашнаас хэрэгжинэ

    Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын өрхийн оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журам маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Журамд зааснаар дараах хөнгөлөлт эдлэх юм. ҮҮНД: Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар хөнгөлөх; Аймгийн төв …

  • 30 October

    “Вансэмбэрүү” үзэсгэлэн гурав дахь жилдээ олны хүртээл болно

    УИХ-ын гишүүн А.Ундраа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар хамтран баялаг бүтээгч, үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү” үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа, экспо нь оролцогч аж ахуйн нэгж, байгууллагуудаас шилдэг бүтээл шалгаруулж, гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах аяллын онцгой эрхээр урамшуулж олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ таниулж харилцаа …

  • 30 October

    Б.Баярсайхан:Соён гэгээрүүлэх салбарт авлигын асуудал байж болохгүй 

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Удаан хугацаанд Төрийн нарийн бичгийн даргагүй байснаас танай салбарт олон ажил гацаж, ялангуяа томилгоо хийгдэхгүй байгаа гэсэн яриа гарсан. Салбар зөвлөлөө байгуулж чадсан уу. Ажилдаа орсноос хойш ямар ажил амжуулаад байна вэ? -Ажилдаа буцаж томилогдоод яг хоёр сар болж байна. Энэ хугацаанд яамныхаа үйл ажиллагааг эрчимжүүлэх, Засгийн газрын …

  • 30 October

    Гүтгэлэг тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад хариуцлага тооцуулахаар өгчээ

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлсэн” гэх мэдээлэл гарчээ.

  • 30 October

    Улсын харцага Н.Золбоо багш нарыг урамшуулжээ

    Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаан давж Улсын харцага цол хүртсэн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагийн Золбоо энэ сарын 28-нд цолны мялаалгаа хийжээ. Энэ үеэр Улсын харцага Нацагийн Золбоо бөхийн эрдэмд хөтөлсөн багш нартаа хүндэтгэл үзүүлж улсын харцага Д.Батболдод 20, улсын заан О.Одгэрэлд 10, чөлөөт …

  • 30 October

    Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлэхийг үгүйсгэсэнгүй

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх боломжийг үгүйсгэсэнгүй. “Би ерөнхийлөгч болохыг хүссэн. 2021 оны нэгдүгээр сард ардчилсан үзэл бодолтой хүн Цагаан ордны Зууван танхимд байх юм бол бидэнд хийх ажил маш их байгаа гэж бодож байна” хэмээн Клинтон “Recode” мэдээллийн эх сурвалжид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Клинтон мөн “2021 онд ардчилагчийг Цагаан ордны эзэн болгохын …