Мэдээ мэдээлэл

October, 2018

  • 17 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-21 өдрүүдэд болно

    Нийслэлийн хэмжээнд энэ оны хоёрдугаар ээлжийн хугацаат цэрэг татлага 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд явагдах гэж байна Энэ талаар Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас“Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахаар нийт 2,223 хүн ажиллаж байна. Цэрэг татлагын байруудыг камержуулан иргэдэд LED дэлгэцээр харуулахад бэлэн болсон.Зарлан дуудах, мэдэгдэх хуудасны 95.9 хувь нь эзэндээ хүрсэн.Нийслэлийн хэмжээнд цэргийн албыг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх …

  • 17 October

    Саудын Араб: Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй

    Сураггүй алга болоод байгаа сэтгүүлч Жамаль Хашоггид юу тохиолдсон талаар мэдэхгүй гэж Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салман хэлсэн хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгджээ.

  • 17 October

    АНУ “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгажээ

    Өнгөрсөн баасан гарагт Сомалийн төв нутагт өгсөн агаарын цохилтоор “Аль-Шабаб” бүлэглэлийн 60 босогчийг устгасан гэж АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгдлээ.

  • 17 October

    Гашуунсухайт-Ганц мод боомт хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэлтэй боллоо

    Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалт болж өнгөрсөн билээ. Тус хурлаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт – БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсоны дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдөр эхлүүлээд байна. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд …

  • 17 October

    Кельнд хүн барьцаалсан этгээд өөрийгөө “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ

    Германы Кельн хотод нэгэн эмэгтэйг барьцаалсан этгээд өөрийгөө террорист “Лалын улс” бүлэглэлийг дэмжигч гэжээ. Энэ тухай барьцаалагдсан хүнийг суллах ажиллагааг удирдан явуулсан Клаус Рюшеншмитхэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна. 

  • 17 October

    Майк Помпео Саудын Арабын хаантай уулзана

    Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн хувь тавилантай холбоотой асуудал олны анхааралд байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын хаан Салмантай уулзана.

  • 17 October

    Ерөнхийлөгч АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор эх орноосоо мордлоо. 2018 оны 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Бельги улсын Брюссель хотноо болох Ази-Европын дээд түвшний 12 дугаар уулзалтад оролцоно. “Европ ба Ази: “Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн дор болох АСЕМ-ын энэ удаагийн Дээд түвшний уулзалтаар  тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван …

  • 17 October

    НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2018 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол 10-р сарын 21-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 9 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан …

  • 17 October

    Х.Баттулга:АТГ-ын даргыг сольж, оффшорт байгаа мөнгийг оруулж ирье гэхэд ч УИХ хөдлөхгүй байна

    Ерөнхийлөгч Х.Баттулга  /2018 оны аравдугаар сарын 15/ Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар тус нэвтрүүлгийн хөтлөгч А.Бүрэнбаатартай ярилцав. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авч, уншина уу. -Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд баярлалаа. -Та бүхэнд амралтын өдөр цаг зав гарган албан өрөөнд минь ирж ярилцлага авч буйд баярлалаа. Энэ бол өмнөх Ерөнхийлөгчийн …

  • 17 October

    Сэтгүүлчдэд БНСУ-д зорчих олон удаагийн виз олгох журмыг боловсруулж дуусчээ

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Мэргэжлийн ёсзүй хариуцсан дэд ерөнхийлөгч Х.Батхишиг, Гадаад харилцааны зөвлөх Д.Тодням нар өчигдөр  (2018.10.16) БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Виз хариуцсан консул Кил Кан Мугтай уулзлаа. Уулзалтын үеэр сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журам болон бусад асуудлаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрсэн байна. Консулын зүгээс сэтгүүлчдэд олгох олон удаагийн визний журмыг боловсруулж дууссан бөгөөд тун удахгүй сэтгүүлчдэд танилцуулахаа …

  • 17 October

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Аравдугаар сарын 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна. 2018 оны 10 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст цэлмэг, зөөлөн салхитай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар …

  • 16 October

    “Экобин” хог, ачиx цуглуулах шийдлийг нийслэлд туршиж байна

    Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог цуглуулах, ачих дэвшилтэт “Экобин” шийдэлтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Л.Гантөмөр болон албаны хүмүүс танилцлаа. Улаанбаатар хотод өдөрт 2,500-3,500 орчим тонн хог цуглардаг. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт энэ технологийн хогийн савыг ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж байна. Уг …

  • 16 October

    С.Батболд: Дэд бүтцийн төвд холбогдох хүсэлтээ иргэд өөрсдөө гаргана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 7-р хороонд баригдаж байгаа гэр хорооллын дэд бүтцийн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Дэд бүтцийн төв нь гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн шийдэл бүхий байгууламжуудыг төлөвлөн, иргэддээ инженерийн болон нийгмийн үйлчилгээг нэг цэгээс хүргэх, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, ажлын байр бий …

  • 16 October

    Иргэдийн картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлаж АТМ-с мөнгө авдаг этгээдүүд баригджээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн иргэдийн банкны картын туузан мэдээлэл, нууц үгийг хуулбарлан авч хууль бусаар ашиглаж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тус хэлтэст “Өөрөө ямар ч гүйлгээ хийгээгүй байхад банкны данснаас зарлага гараад байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ. Уг мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд Н, Э нарыг холбогдуулан шалгасан байна. Тэднийг Улаанбаатар хотын …

  • 16 October

    “Монгол экспорт-2018” Мишээл экспо төвд болно

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилгаар “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 17-21 өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ноос, ноолуур, арьс шир болон бусад экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, …