Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 4 September

    “Ройтерс”-ийн сэтгүүлчдэд оноосон ялыг эргэн хянаж үзэхийг НҮБ-ын тэргүүн уриалав

    Ройтерс агентлагийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн хянаж үзэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Мьянмар улсын эрх баригчдад хандан уриаллаа. Энэ тухай НҮБ-ын тэргүүний албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна. “Сэтгүүлч Сан Лун, Жо Со У нарт 7 жилийн хорих ял оноосон явдалд Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгэл зовниж байгаа бөгөөд энэхүү шийдвэрээ эргэн харж үзэхийг Мьянмарын эрх баригчдад …

  • 4 September

    Кайли Женнер Adidas брендийн нүүр царай болов

    АНУ-ын реалити шоуны од Ким Кардашианы гэр бүлийн отгон дүү, Kylie cosmetics нүүр будгийн брендийн үүсгэн байгуулагч Форбес сэтгүүлийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэгдсэн Кайли Женнер Adidas брендтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. Adidas компанийн пүүзний цоо шинэ загвар биш ч эрэлт өндөр байна гэж үзэж байгаа аж. Originals Falcon Dorf загвар нь 1997 онд анх худалдаанд гарч байсан бөгөөд тухайн үедээ …

  • 4 September

    Ойрын өдрүүдэд шороон шуургатай байна

     Баянхонгор аймагт энэ сарын 4, 5-нд салхи ширүүсч говь, хээр талийн нутгаар 14-16м/с, хангайн уулархаг нутгаар 12-14м/с, зарим үед 18-20м/с хүрч шороон шуурга шуурахыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

  • 4 September

    Өсвөр насны хүүхдүүдийн дунд захидал бичлэгийн улсын уралдаан зарлагдлаа

    Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК хамтран “Дэлхийн шуудангийн өдөр”-ийг угтан “Захидал түүх өгүүлнэ” сэдэвт захидлын уралдааныг 11-15 нас буюу өсвөр насны хүүхдүүдийн дунд зарлаж байна. Захидал нь хүн төрөлхтний түүх, нийгмийн харилцааг үнэн бодитоор тэмдэглэн үлдээдэг баримт төдийгүй соёлын үнэт өвд тооцогддог. Иймд Та ойр дотны болон таньдаг бусад хүмүүсийн тань амьдралд захидал хэрхэн нөлөөлсөн талаарх сонирхолтой түүхийг …

  • 4 September

    Богд уулнаас эрэгтэй хүний цогцос олджээ

    2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд иргэнээс Богд ууланд нас барсан хүн байна гэсэн дуудлага ирсэн байна. Энэ дагуу БЗД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн бие бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг шалгалтыг хийжээ. Энэ талаар ЦЕГ “Баянзүрх дүүргийн 11 хороо Богд уулын Цэцээ гүний оргилоос 1.6 км зайтай Тавцан гэх газраас цогцсыг олсон. Хэргийн газрын үзлэгээр эрэгтэй …

  • 4 September

    Хот хоорондын зорчигч тээврийн үнэ 300-9500 төгрөгөөр нэмэгджээ

    Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт өчигдрөөс буюу 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулж эхэллээ. Зам, тээврийн сайдын 2013 оны “Автотээврийн жишиг тариф шинэчлэн батлах тухай” 162 дугаар тушаалаар хот хоорондын зорчигч тээврийн 1 хүн.км-ийн жишиг тарифыг том болон дунд оврын автобусанд 45-55 төгрөг, бага оврын тээврийн хэрэгсэлд 55-65 төгрөг байхаар баталсан …

  • 4 September

    Блюмон болон Драмын театрын авто зогсоолыг татан буулгах шийдвэр гаргажээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наймдугаар сарын 29-ний өдөр хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ. Уг захирамжид: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Драмын Эрдмийн театрын хойд тал, мөн дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Блюмон үйлчилгээний төвийн зүүн талд байрлах төлбөртэй авто зогсоолуудын үйл ажиллагааг дуусгавар болгохыг даалгажээ. Харин энэ …

  • 4 September

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 04-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 4 September

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 09 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун …

  • 3 September

    Зургаан сар цалингаа авч чадаагүй гээд 16 давхраас үсрэхийг завджээ

    Хоёр иргэн барилгын 16 давхраас үсэрч амиа хорлох гэж байсныг цагдаагийн алба хаагчид таслан зогсоожээ. Тодруулбал,2018 оны наймдугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн 10 хороонд баригдаж буй “Буман” компанийн барилгын 16 давхар дээрээс СХД-ийн 28 дугаар хороонд оршин суух хаягтай эмэгтэй 31 настай “А”, эмэгтэй 34 настай “Л” нар үсрэх гэж байжээ. Тэд “Барилга дээр 2018 оны гуравдугаар сараас эхлэн ажилласан …

  • 3 September

    Их мастер А.Энхтуул 41 хүнтэй 4 цаг 30 минутын турш тогложээ

    Соёл амралтын “ Зайсан Хилл” цогцолборт “”Шатрын зэрэг тогтоох өдөрлөг”-ийг өчигдөр амжилттай зохион байгууллаа. “Оюуны Ундраа Групп” ХХК, Соёл амралтын Зайсан Хилл цогцолборын санаачлагаар оюуны спортыг хөгжүүлэх зорилгоор Олон Улсын Шатрын их мастер А.Энхтуултай зохион байгуулжээ. Өдөрлөгт шатар сонирхогч иргэд, шатрын спортоор хичээллэгчид цугларсан байна. Их мастер А.Энхтуул нийт 41 хүнтэй тасралтгүй 4 цаг 30 минут тоглохдоо 36 хүнийг хожиж, …

  • 3 September

    Мөрдөгчдөөс хүний эрхийн шалгалт авчээ

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд цагдаагийн байгууллагын албан хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг бататгах, чадавхжуулах сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Сүүлийн 2 жилд цагдаагийн 52 албан хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэжээ. Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулсан хүсэлтийн дагуу өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны …

  • 3 September

    Жүжигчин Г. Эрхэмбаяр: Би гудамжинд бие засаад зогсох хүн биш

    “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг машинаасаа буугаад гудамжинд бие засаж байна гэсэн тайлбартай зураг наймдугаар сарын 31-ны өдөр  цахим сүлжээнд тарж шүүмжлэл дагуулаад байгаа.  Г.Эрхэмбаяр уг зургийн талаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийсэн юм. Тэрбээр “Энэ бол би биш. Надад эцэг эхээс заяасан нэр төр, аав ээжийн минь буян байна. Тийм болохоор би хэзээ ч гудамжинд шээгээд зогсох хүн биш …

  • 3 September

    Нүүрсний уурхайд дөрвөн залуу хордож амиа алджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороонд нүүрсний цооногт ажиллаж байсан дөрвөн иргэн хордож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, наймдугаар сарын 31-ний өдрийн 13.00 цагаас хойш нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн харагдахгүй байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 1-ний өдрийн 20.25 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Энэ дагуу тус дүүргийн Уул уурхайн аврах ангийн Аврах тусгай салбарын долоон алба хаагч, …

  • 3 September

    Нийслэлийн 28 сургуулийн багш нар ажил хаялт зарлажээ

    Боловсролын салбарын ажилтнууд Засгийн газраас гаргасан цалин нэмэх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэдгээ илэрхийлж өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны өдрөөс ажил хаях тухайгаа мэдэгдээд байсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 28 сургуулийн багш нар ажил хаяжээ. Бусад сургууль, цэцэрлэгүүд болон орон нутгийнхан 100 хувь хичээлээ эхлүүлсэн байна. Ажил хаялт зарласан 28 сургууль: Хан-Уул дүүрэг 18 дугаар сургууль 26 дугаар сургууль 34 дүгээр сургууль 41 дүгээр …