Мэдээ мэдээлэл
August, 2018
-
21 August
“60 тэрбум”-ын хэргийг прокурор дахин шалгаж эхэлжээ
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг наймаалсан гэх “60 тэрбум”-ын хэрэгтэй холбоотой асуудлаар УИХ-ын дарга М.Энхболдоос гурван зүйлийг 8-р сарын 20-ноос өмнө хийхийг шаардсан албан бичгийг энэ сарын 8-ны өдөр хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагад “1. Монголын Ард түмэн, намын нийт гишүүд дэмжигчдээсээ хэвлэл мэдээллээр дамжуулан албан ёсоор уучлалт гуйх. 2. Өөрийн хүсэлтээр хууль хяналтын байгууллагуудад хандаж энэ хэргийг дахин нягтлан шалгуулж,олон нийтийн эргэлзээг …
-
21 August
Долоон дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 21-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 23-р хороо иргэн Халиун, Батзориг болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 15, 16-р хороо Жаргалантын 28, 33, Согоотын 12, 13, Хайрханы 4-р гудамж, Юнител, иргэн Мөнхтөр, Оюунбилэг, Ганболд, Шинэцэцэг, Нямаа /цахилгаан …
-
21 August
З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2018.08.17/ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн …
-
21 August
Монголын залуучуудын өдрөөр оюутан, залуусыг цагийн болон байнгын ажилд зуучилна
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмлэглэн өнгөрүүлдэг билээ. 22 дахь удаагийн залуучуудын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооны дарга С.Сүх-Очир “Бид наймдугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудыг дэмжих хуулийн талаар залуучууд, иргэд олон нийтэд …
-
21 August
Э.Сумъяа азийн наадмаас хүрэл медаль хүртэв
“Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгө, “Универсиад” наадмын мөнгө, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн гурван хүрэл медальт, “Mongolia Open” ОУТ-ий болон Монгол Улсын хошой аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль хүртэв. Тэрбээр Жакартагаас Монголын бөхчүүдээс хоёр дахь хүрэл медалийг авчирлаа. Э.Сумъяа тэгшитгэлд Энэтхэгийн Пинкиг, 1/4 шигшээд Вьетнамын …
-
21 August
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …
-
20 August
Барьцаагүй зээл олгоно гэж иргэдийг залилжээ
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм. Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл …
-
20 August
“UB FOOD FESTIVAL” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана
“UB Food Festival” арга хэмжээ зургаа дахь жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн …
-
20 August
“Жакарта- 2018”: Э.Нарангэрэл эхний ялалтаа авлаа
“Жакарта-2018” Азийн зуны спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Нарангэрэл эхний барилдаанаа Тайландын Манлика Эсатитай хийлээ. Э.Нарангэрэл цэвэр ялснаар шөвгийн наймд шалгарлаа. Тэрбээр 1/4 шигшээд Узбекистаны Даулетбик Яахшимуратова, Вьетнамын Ти Сиан Нгьен нарын ялсантай хүч үзнэ.
-
20 August
Мазаалай хамгаалах төсөл эхэллээ
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Энэхүү төсөл …
-
20 August
Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурван хоног үлдлээ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76,898 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг, эхчүүд хүүхдээ …
-
20 August
Жакартад зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийг нутагт нь буцаажээ
Индонезийн нийслэл Жакарта хотын зугаа цэнгэлийн дүүрэгт үндэсний шигшээ багийн хувцсаа өмсөөд явж байсан Японы дөрвөн сагсан бөмбөгчинд шийтгэл ногдуулахаар Японы Үндэсний Олимпын хороо шийдвэрлэжээ. Сагсан бөмбөгчид Азийн спортын наадамд оролцож байсан аж. Энэ явдал өнгөрсөн пүрэв гарагт Японы шигшээ баг Катарын багийг 82:71 харьцаагаар хожсон тоглолтын дараа болсон байна. Шигшээ багийнхаа хувцсыг өмссөн сагсан бөмбөгчид Олимпын тосгоноос гарч, Жакарта …
-
20 August
Си Жиньпин чанаргүй вакцинтай холбоотой хэргээр шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг шаардав
“Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин шаардсан байна. Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ. Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жиньпин шаардлаа. “Чайна Дэйли” …
-
20 August
Бенту Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээг дасгалжуулна
Португалын иргэн Паулу Бенту-г Өмнөд Солонгосын хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилсон тухай Солонгосын Хөл бөмбөгийн холбоо /KFA/ мэдэгдлээ. Бенту-тай хийсэн гэрээ 2022 он хүртэл үргэлжлэх юм. Тэрбээр өмнө нь тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Син Тэ Ён-ы оронд ажиллах ажээ. Син Тэ Ён-ы удирдсан Өмнөд Солонгосын шигшээ ОХУ-д болсон ДАШТ-нд хэсгээсээ шалгарч чадаагүй юм. Өмнө нь …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл